Даамын залуучууд ААШТ-д оролцох эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2015.03.18-нд нийтлэгдсэн

Даамын залуучууд ААШТ-д оролцох эрхээ авлаа

-Улсын аваргын эхний VI байрт шалгарсан даамчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа-

100 буудалт даамын 2015 оны залуучуудын УАШТ гуравдугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд нийслэлийн Хан-Уул дүүргийн Соёлын ордны их танхимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 6 дүүрэг, 10 аймгийн 58 тамирчин оролцож, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн юм.

Тэмцээний дүн гарахад хөвгүүдийн ангилалд 14 оноогоор Баянгол дүүргийн тамирчин, спортын мастер Ц.Отгонбилэг түрүүлсэн бол мөн 14 оноогоор дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат, 13 оноогоор спортын мастер М.Бямбасүрэн (хоёул Сүхбаатар дүүрэг) нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Эрчүүдтэй өрсөлдсөн эмэгтэйчүүдийн их мастер Б.Нямжаргал 9 өргөөс 4 хожил, 3 тэнцээ авснаар VIII байрт шалгарсан байна.

Охидын ангилалд Баянзүрх дүүргийн гурван тамирчин эхний байруудад оржээ. Спортын мастер Г.Хэрлэнмөрөн 9 өрөгт бүгдэд нь хожиж, боломжит 18 оноог авснаар улсын аварга болсон бол спортын мастер М.Одгэрэл 15, 11 настай спортын дэд мастер Б.Мишээл 13 оноогоор мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

 

Тэмцээний дүнг танилцуулья:

Эрэгтэй: (37 даамчин)

Алтан медаль: 14 оноо – спортын мастер Ц.Отгонбилэг (Баянгол дүүрэг)

Мөнгөн медаль: 14 оноо – дэлхийн даамын холбооны мастер Ц.Отгонбилэг (Сүхбаатар дүүрэг)

Хүрэл медаль: 13 оноо – спортын мастер М.Бямбасүрэн (Сүхбаатар дүүрэг)

IV байр: 13 оноо Б.Мөнжин (Сүхбаатар дүүрэг )

V байр: 13 оноо Б.Чойсүрэн (Сүхбаатар дүүрэг )

VI байр: 12 оноо М.Шийрэвжамц (Сүхбаатар дүүрэг)

VII байр: 12 оноо Ч.Бадамсамбуу (Төв аймаг)

VIII байр: 11 оноо эмэгтэйчүүдийн их мастер Б.Нямжаргал (Сүхбаатар дүүрэг)

 

Эмэгтэй: (22 даамчин)

Алтан медаль: 18 оноо – спортын мастер Б.Хэрлэнмөрөн (Сүхбаатар дүүрэг)

Мөнгөн медаль: 15 оноо – спортын мастер М.Одгэрэл (Сүхбаатар дүүрэг)

Хүрэл медаль: 13 оноо – спортын дэд мастер Б.Мишээл (Сүхбаатар дүүрэг)

IV байр: 12 оноо – спортын I зэрэг Б.Энхсайхан (Хэнтий аймаг)

V байр: 11 онооспортын дэд мастер Б.Отгон-Эрдэнэ (Сонгинохайрхан дүүрэг)

VI байр: 10 оноо – спортын мастер Д.Одонтуяа (Дорноговь аймаг)

Тэмцээнд эхний 6 байр эзэлсэн тамирчид ирэх дөрөвдүгээр сард Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж