Гурван сая ам.долларын үнэтэй туна загас

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Гурван сая ам.долларын үнэтэй туна загас

Гурван сая ам.долларын үнэтэй туна загас

Японы сүшиний бизнес эрхлэгч өнгөрсөн бямба гаригт Токиогийн шинэ загасны захад зохион байгуулагдсан шинэ оны анхны дуудлага худалдаанаас 278 кг жинтэй хөх туна загасыг 333.6 сая иен буюу гурван сая ам.доллароор худалдаж авсан байна. Тус 278 кг жинтэй загас нь нэн ховордсон төрөл зүйл бөгөөд түүнийг Японы хойд эргээс барьжээ.

Өөрийгөө "тунагийн хаан" хэмээн нэрийддэг Киоши Кимура 2013 оны амжилтыг хоёр давуулж, 155 сая иенээр илүү буюу хамгийн өндөр үнэ төлсөн байна. Дуудлага худалдааны дараа Кимура "Сайхан туна загас худалдаж авлаа. Үнэ нь харьцангуй өндөр ч хэрэглэгчид маань энэхүү гайхалтай загасыг зооглоно гэдэгт итгэлтэй байна" гэж хэлжээ.

Цүкижи загасны зах нь зоогийн газар, дэлгүүрүүд бүхий, жуулчдын анхаарлыг ихээр татсан дэлхийд алдартай, хамгийн том загасны зах бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард Токио руу нүүсэн байна. Энэхүү зах нь 1935 онд нээгджээ. Дэлхийн өнцөг булан бүрээс барьсан туна загасыг өдөр бүр иргэдийн хүнсний хэрэгцээнд болон хүнсний дэлгүүрүүдэд сүши хийхэд зориулан худалдаалдаг байсан аж.

Японд туна загасыг дунджаар нэг килограммыг нь 88 ам.доллароор худалдаалдаг байна. Энэхүү туна загасны хувьд нэг килограмм нь 10 мянга 700 ам.доллар хүрч буй аж. Дээрх 278 килограмм жинтэй туна загасаар 12 мянган сүши хийх боломжтой юм байна.

Эх сурвалж: The Japan Today

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж