Галзуу чоно хүн рүү дайрчээ | News.MN

Галзуу чоно хүн рүү дайрчээ

Галзуу чоно хүн рүү дайрчээ

Галзуу чоно хүн рүү дайрчээ

Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд галзуурсан чоно хүн рүү дайрсан тохиолдол гарчээ. Тус аймгийн харьяат иргэн 31 настай, эрэгтэй Ц нь арванхоёрдугаар сарын 26-27-нд шилжих шөнө чононд уруулсан байна. Түүний биеийн байдал одоогоор хэвийн байгаа бөгөөд гарын шуундаа шарх авчээ. Сумын эрүүл мэндийн төвөөс иргэн Ц-д анхан шатны тусламж үзүүлсэн бол Зооноз, өвчин судлалын үндэсний төвөөс энэ сарын 2-нд ийлдэс эмчилгээ хүргүүлснээр эмчилгээг тухайн өдөртөө эхэлсэн байна. Энэ талаар тус төвийн ажилтантай холбогдоход “Он гарсаар зэрлэг амьтан хүн рүү дайрч, галзуугийн тохиолдол илэрсэн нэг тохиолдол гарлаа. Энэ нь Өвөрхангай аймагт гарсан. Шинжилгээгээр чононоос  галзуу өвчний тохиолдол илэрсэн. Зэрлэг амьтан хүн рүү дайрсан, галзуу өвчний шинж өдөрт 2-3 удаа ирдэг. Өнгөрсөн оны байдлаар манай төвд 120 гаруй галзуу өвчний тохиолдол бүртгэгдсэн. Үнэг, чоно, баавгай гэх мэт зэрлэг амьтадаас гадна нохойд уруулсан тохиолдол ч бий. Нохойны ороо орох үеэр ийм тохиолдол их гардаг. Энэ үед хүн рүү дайрах, урах магадлал өндөр. Гэхдээ нохой бол галзуу өвчний дамжуулагч юм” гэлээ.

Он гарсаар галзуу өвчний эрсдэлд өртсөн нэг тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 80 хувиар бага үзүүлэлт аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-01-07 202.179.27.82

Найруулга гэж хэрэг алгаа. Болор толио. /Зэрлэг амьтан хүн рүү дайрсан, галзуу өвчний шинж өдөрт 2-3 удаа ирдэг./

Avatar

Зочин 2019-01-07 202.131.225.227

Hunruu dairsan amitan bur galzuu gej yu baihavdee. zugeer baisan amitaniig oroldvol medeej dairna. Er ni zerleg amitad uuriiguu hamgaalah, ur zulzagaa hamgaalah zorilgoor l hunruu dairnashdee. uulnaas buuj ireed hun haij olood dairaagui l yum bol ingej galzuu ntr gehee bolioroi. Hudlaa chono avlah shaltag gargah geed yadaad baih yum novshnuud chine

Avatar

Зочин 2019-01-07 91.64.155.119

Hel nairuulaga gej soliotoi hvnii yaria shig l yumaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж