Хүчирхийлэлд өртсөний улмаас гэрээсээ зугтсан охин Бангкокт гацжээ | News.MN

Хүчирхийлэлд өртсөний улмаас гэрээсээ зугтсан охин Бангкокт гацжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Хүчирхийлэлд өртсөний улмаас гэрээсээ зугтсан охин Бангкокт гацжээ

Хүчирхийлэлд өртсөний улмаас гэрээсээ зугтсан охин Бангкокт гацжээ

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас Саудын Араб дахь гэрээсээ зугтсан 18 настай охиныг өчигдөр /2019.01.06/ Бангкокийн нисэх онгоцны буудал дээр саатуулсан байна. Түүнийг бичиг баримтын зөрчилтэй хэмээн үзэж Ойрхи Дорнод руу нь буцаахаар шийдвэрлэн, Бангкокийн нисэх онгоцны буудлын зочид буудалд түр байрлуулж байгаа аж.

Тэрбээр Рахаф Мухаммед Мутлак ал-Күнүн гэх нэртэй Твиттер хаягаас дүрвэгчийн статус олж авах хүсэлтэй байгаа, мөн исламын шашнаас болон өөрийг нь байнга хүчирхийлэн тамладаг гэр бүлээсээ зугтахад нь туслах ямар ч орон руу явахад бэлэн байгаагаа бичиж, өөрийнхөө болон паспортынхаа зургийг хавсаргасан байна.

Ал-Күнүн Саудын Арабаас Австрали руу нисэх зорилготой байсан ч эхлээд Тайланд руу очихоор шийджээ. Гэвч Бангкокийн нисэх онгоцны буудал дээр ирээд виз хүсэх өргөдөл гаргах үед нь түүнийг Саудын дипломатууд хүлээж байсан төдийгүй нэгэн бичиг дээр хүчээр гарын үсэг зуруулахыг оролдсон байна. Ал-Күнүн тэднээс зугтан Тайландын цагаачлалын албаныхан дээр очсоноор нисэх онгоцны буудлын транзит зочид буудалд буусан аж.

Цагаачлалын албаныхан түүнийг гэр рүү нь буцаахаар шийдвэрлэсэн ч тэрбээр онгоцондоо суулгүй үлдсэн төдийгүй зочид буудлынхаа өрөөний хаалгыг дотроос нь түгжиж, гэр рүүгээ эргэж очих хүсэлгүй байгаа тухайгаа Твиттер хуудсандаа нийтэлжээ.

Хүний эрхийн байгууллагынхан түүнийг гэр рүү нь буцаахыг болиулж, дүрвэгчийн статус олж авах боломжоор хангахыг Тайландаас шаардсан байна. “Саудын Арабын маш олон эмэгтэйчүүд тэвчихийн аргагүй хүчирхийлэл дунд амьдардаг. Гэрээсээ зугтахыг оролдоод бүтэлгүйтсэн тохиолдолд тэднийг аймшигтай зүйл хүлээж байгаа. Тиймээс түүнийг Бангкокт үлдэхийг, эсвэл Австрали руу явуулах боломжоор нь хангах хэрэгтэй” хэмээн хүний эрхийн байгууллагын ажилтан Майкл Пэйж CNN агентлагт мэдээлжээ.

Харин цагаачлалын албаныхан түүнийг Тайландын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримт байхгүй, мөн Ал-Күнүний асуудал нь түүний гэр бүлийн болоод Саудын Арабын дотоод асуудал тул тэдэнд хамаагүй хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2019-01-07 59.153.114.233

Aguu baatarlag ohin bna, umhii islamiin hargis daranguillaas salahiig husej bui olon saya emegteichuuded ulger duurail boloh boltugai. Islam sonotugei

Avatar

зочин 2019-01-07 124.158.110.117

Австрали явалгүй Тайландад биеэ үнэлэхээр шийдсэн биш юм уу.

Avatar

Зочин 2019-01-07 2.136.17.240

Монголд 80000 ерх толгойлсон эмэгтэйчууд байна гэжээ.энэ чинь жинхэнэ хучирхийлэл шуу дээ

Avatar

Зочин 2019-01-07 2.136.17.240

Исламд эмэгтэй хунтэй хуний ёсоор харьцахыг заадаг.хучээр гэр бул болохыг хорьдог .куран судрын хуухнууд булэг байна.ингэж худлаа гуйвуулсан балай мэдээнцэруудээс болж хумуус исламын тухай худлаа ойлголт аваад байна. Иймэрхуу мэдээнцэрууд зендее бий.

Avatar

Зочин 2019-01-07 119.40.97.6

Хөөрхий охин байгаа байдлаа хэлээд цагаачлах албанд хандаад байхад Тайланд гэж завхарсан хуультай улс юм.Манай Алтантуяа гэдэг бүсгүйг яаж алсаныг санах хэрэгтэй.Мөнл хүчирхийлэлд автсан орон бол Сауд арав юм.Хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг ислам шашинт улсад бол хэцүү.Хархаад зүгээр жаргалтай мэт боловч яг өнгөн дээрээ иймл дүр зураг харагдаж байнадаа.

Avatar

Зочин 2019-01-07 2.136.17.240

Исламын шашин хун тамал гэж байдаг хэрэгуу дэмийрлээ болио

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж