Польшийн зураачид бүтээлээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Польшийн зураачид бүтээлээ дэлгэнэ

Монгол, Польш хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохиогдож байгаа билээ. Польшийн Истебна хотын ардын дуу, бүжгийн “Истебна” хамтлаг монголчуудад Польшийн ардын урлагийг сонирхуулсан бол энэ удаа дүрслэх урлагийн салбарт үзэсгэлэнгээ толилуулах гэж байна. Маргааш буюу долдугаар сарын 16-ны 16.00 цагт Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд Монгол-Польшийн хамтын ажиллагааны 60 жилийн ойн хүрээнд Польшийн зураачдын  "The Transgression"  уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэнд Польшийн зураач Mariuz Dabrowski, Ewa Miazek, Maria Orzecka  нарын уран бүтээлүүд тавигдаж байгаа юм байна. Эх орондоо Польшийн зураачийн бүтээлүүдийг сонирхох боломж бүрдсэн болохоор та урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимаар ороод гараарай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж