Франц: “Шар хантаазтнуудын хөдөлгөөн”-ий удирдагчид нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Франц: “Шар хантаазтнуудын хөдөлгөөн”-ий удирдагчид нэгдлээ

Франц: “Шар хантаазтнуудын хөдөлгөөн”-ий удирдагчид нэгдлээ

Франц орон даяар найман долоо хоног үргэлжилж буй  “шар хантаазтнуудын хөдөлгөөн” буюу Ерөнхийлөгч Эммануэль Макроны бодлогыг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг зохион байгуулагчид анх удаа уулзаж, хоорондоо ярилцжээ. Тэд Бямба гаригт /2019.01.05/ Францын Марсель хотноо уулзсан байна.

Өнгөрсөн Бямба гаригт болсон шар хантаазтнуудын найм дахь жагсаалын оргил хэсэг нь жагсагчид Засгийн газрын агентлагийн байр руу дайрсны улмаас ахлах албан тушаалтнууд нь арын хаалгаараа гарч зугтсан явдал байлаа. Орон даяар зохион байгуулагдсан тус жагсаалд нийт 50 мянган хүн оролцсон хэмээн Францын Дотоод хэргийн яам мэдээлжээ.

Шар хантаазтнуудын төлөөлөгчид ном журмын дагуу Парис хотын захиргаан жагсаал хийх хүсэлтээ албан ёсоор гаргаж, тайван хэлбэрээр эхэлсэн ч Бямба гаригийн үдээс хойш эмх урьд өмнөх жагсаалуудын адилаар эмх замбараагүй байдал үүсч, Елисейн өргөн чөлөөнд жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарсан байна.

Орон даяар өрнөж буй тус жагсаалыг зохион байгуулж байгаа хүмүүс Бямба гаригт хуралдаж, хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “шар хантаазтны хөдөлгөөн”-ий гол зорилгыг эдийн засгаа сайжруулж, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх тодорхой алхам хэрэгжүүлэхийг эрх баригчдаас шаардах хэмээн тодорхойлсон байна. Мөн жагсагчдын хүчийг нэгтгэж, улс төрийн шинэ хүчин байгуулах тухай ярилцсан гэв.

“Шар хантаазтан”-уудын хүсч байгаа гол зүйл нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний татварыг буулгаж, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх юм. Тэд 2018.11.17-оос эхлэн Бямба гариг бүрд тасралтгүй жагсаж байна. Жагсаалын уур амьсгал ширүүн болж, нийгэмд хохиролтой болж байгаагаас үүдэн Э.Макрон шатахууны үнийг дахин нэмэхгүй байх мөн цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ч тусыг эс олсон аж.

Эх сурвалж: Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж