Дэлхийн хамгийн аюултай террористуудын нэгийг устгажээ | News.MN

Дэлхийн хамгийн аюултай террористуудын нэгийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн аюултай террористуудын нэгийг устгажээ

Дэлхийн хамгийн аюултай террористуудын нэгийг устгажээ

АНУ-ын "USS Cole" хөлөг онгоцонд одоогоос 18 жилийн өмнө халдсан хэрэгт сэжиглэгдэж байсан, “Аль-Каида” бүлэглэлийн гишүүн Жамаль Аль-Бадавиг нэгдүгээр сарын 1-ний өдөр АНУ Йеменд агаараас цохилт өгөх үеэрээ устгасан талаар тус улсын Төв командлалаас өнгөрсөн Ням гаригт мэдээлжээ.

Холбооны шүүгчид 2003 онд түүнийг 2000 оны аравдугаар сард АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "USS Cole" хөлөг онгоцны сүйрэлд буруутайг тогтоосон байна. Бадави Йемений шоронгоос 2003, 2006 онд хоёр удаа оргожээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гаригт твиттер хуудастаа дэлхийн хамгийн аюултай террористуудын нэгийг устгасан талаар жиргэсэн байна. АНУ-ын үзэж буйгаар, Жамаль Ахмед Мухаммед Али Аль-Бадавийн тусламжтайгаар 2000 оны аравдугаар сард алан хядагч “Аль Кайда” бүлэглэл АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах "USS Cole" хөлөг онгоцыг бөмбөгдөж, 17 хүний аминд хүрчээ.

Трамп АНУ-ын тусгай албад маш сайн ажиллаж байгааг дурдаад, терроризмтой хийх тэмцэл үүгээр зогсохгүй хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр “Манай гайхамшигтай цэргийн албан хаагчид мина тээгч “Cole” хөлөг онгоцонд халдах үеэр амь үрэгдсэн болон шархадсан баатруудын өшөөг авч, шударга ёсыг сэргээлээ. Бид энэ халдлагыг зохион байгуулсан Жамаль аль-Бадавиг дөнгөж сая устгалаа” хэмээн твиттертээ жиргэжээ.

Эх сурвалж: The Reuters, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2019-01-07 64.119.25.18

Aguu amerikad bayar hurgei

Avatar

bi 2019-01-07 43.228.129.12

daraa ni nuguu hed ni bas neg baishin murguh bhdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж