Чөлөөт бөхийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Европын хошой аварга Абдусалам Гадисов 2016 онд зодог тайлж дасгалжуулагчдын албан шилжсэн билээ. Тэгвэл ОХУ-ын чөлөөт бөхийн холбоо өдгөө 29 настай Гадисовыг 20 хүртэлх насны ахлах дасгалжуулагчаар сонгов. Оросын залуучуудын шигшээ багийг 20-иод жил удирдсан Магомед Азизов насанд хүрэгчдийн шигшээ багийн 65 кг хүртэлх жингийн хариуцахаар болжээ.
Жамболат Тедеев ОХУ-ын насанд хүрэгчдийн шигшээ багийг, Анатолий Маргиев 23 нас хүртэлх нас, Анзор Темботов 18 хүртэлх нас, Денис Царгуш 16 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилладаг.
Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
Холбоотой мэдээ