Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төв зочид буудалд 13 настай охин М-ийг хууран мэхэлж дагуулж ороод улмаар хүчээр архи уулгаж, хүчирхийлж амийг насыг нь хохироосон аймшигт хэрэг 2017 оны наймдугаар сард гарсан.
Жил гаруйн хугацаанд шийдэгдэхгүй мөрдөн байцаалтад удаа дараа буцсан энэхүү хэргийг шүүхээс өнгөрөгч 2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхээс гэмт хэрэгтнүүд болох Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хорих ял оногдуулсан.
Тэгвэл Д.Жавхлан, М.Амарболд нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаар болжээ. Энэ асуудлаар хохирогч талын өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад “13 настай охины амь насыг хохироосон этгээдүүдийн хэрэг давж заалдах шатны шүүхэд энэ долоо хоногт шилжих байх. Илтгэгч шүүгч шүүх хурал хэзээ хуралдахыг товлоно. Цагаан сарын өмнө эсвэл хойно шүүх хурал болох байх” гэв. Мөн талийгаач охины аав Т.Лхагвасүрэн анхан шатны шүүх хурлын дараа бие нь муудаж СЭМҮТ-д эмчилгээ хийлгэж байгаад гарсан аж.
Э.АРИУН
Холбоотой мэдээ