“Bohemian Rhapsody” Алтан бөмбөрцгийн гол хоёр шагналыг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

“Bohemian Rhapsody” Алтан бөмбөрцгийн гол хоёр шагналыг хүртлээ

“Bohemian Rhapsody” Алтан бөмбөрцгийн гол хоёр шагналыг хүртлээ

Дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни мужид зохион байгуулагдаж байна. Тус наадмын гол хоёр шагнал болох шилдэг жүжигчин, шилдэг киноны шагналыг Английн домогт “Queen”  хамтлаг, түүний гоцлол дуучин Фрэдди Меркуригийн тухай өгүүлэх “Bohemian Rhapsody” кино хүртжээ. Кино 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд тэр даруйдаа “Box office”-ийг тэргүүлж, хэдэн зуун сая ам.долларын орлого олоод байгаа юм.

“Bohemian Rhapsody” дуу бол түүхэн дэх хамгийн гайхалтай, Queen хамтлагийн хамгийн шилдэг дуу юм” хэмээн  “Universal Music Group”-ийн захирал Люшин Грэнж хэлсэн байдаг.

Анх энэ дууг гаргахад нь хүмүүс хэтэрхий урт үргэлжилдэг, эвгүй үг хэллэг ихтэй хэмээн шүүмжилж байжээ. “Bohemian Rhapsody дуу нь бүрэн хэмжээний жүжгийн зохиол шиг өрнөл үйл явдалтай, маш олон хөгжмийн төрөл зүйлийг өөртөө багтаасан үнэхээр баялаг дуу юм. “Queen” хамтлагийн дуучин Фрэдди Меркуригийн дүрийг амилуулсан залуу жүжигчин Рами Малек “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг жүжигчний шагнал хүртсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж