Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн аймгийн төвөөс баруун зүгт 55 км-т байрлах Бичигт хад гэх газарт 2018 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр иргэн М-ийн жолоодож явсан “Террана” загварын суудлын автомашин Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад цөмөрсөн байна. Энэ талаарх дуудлага мэдээлэл Орхон аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 09.45 цагт ирсэн байна.
Голын мөс рүү цөмрөн орсон автомашинд нийт дөрвөн зорчигч явжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын Эрэн хайх аврах салбарын дөрвөн албан хаагч, нэг автомашинтай 12.30 цагт очиход Орхон голоор зорчиж яваад голын эргээс 200 метрт мөс цөмөрч суусан байсныг 02.10 цаг ажиллан автомашиныг татаж гаргажээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ