Эх барих, эмэгтэйчүүдийн найман эмч Японд сурна

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Эх барих, эмэгтэйчүүдийн найман эмч Японд сурна

Эх барих, эмэгтэйчүүдийн найман эмч Японд сурна

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд Засгийн газар анхаарах болсон. Тухайлбал, өнгөрсөн онд 2.8 тэрбум төгрөгөөр 95 эмч, мэргэжилтнийг өндөр хөгжилтэй оронд сургажээ. Үүний үр дүнд эх орондоо эмчилдэггүй байсан 39 өвчнийг 25 болгосон байна. Харин энэ жил эх орондоо эмчлэх боломжгүй 25 өвчнийг бууруулах зорилго тавьсан  байна. Энэ зорилгыг биелүүлэхэд тоног төхөөрөмжөөс гадна хүний нөөц чухал.

Тиймээс өнгөрсөн жил Говь-Алтай, Өвөрхангай аймгийн 35 сумын эмчийг эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр Японд сургасан бол энэ удаад найман эмчийг нэг сарын сургалтад хамруулахаар болжээ. Энэ удаагийн сургалтад Завхан, Дархан-Уул, Хөвсгөл, Увс аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн найман эмч багтаж байна.

Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтарсан төслийн хүрээнд эх баригч эмэгтэйчүүдийн эмч нарыг 2017-2021 онд чадваржуулахаар болсон байна. Энэ хүрээнд дөрвөн удаа мэргэжлийн сургалт зохион байгуулах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж