Алтан бөмбөрцөг 2019: Улаан хивсний ёслолын зургууд

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Алтан бөмбөрцөг 2019: Улаан хивсний ёслолын зургууд

“Алтан Бөмбөрцөг” наадмын 76 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Лос-Анжелес, Беверли-Хиллзийн “Hilton” зочид буудалд болж байна. Энэ жилийн ёслолын ажиллагааг инээдмийн жүжигчин Энди Сэмберг ба Сандра О нар хөтлөн явуулах буй юм.

“Телевизийн драм, киноны шилдэг жүжигчин”-ээр шотланд жүжигчин Ричард Мэдден “Бие хамгаалагчид” цувралын дүрээрээ тодров. Мөн Холливудын нэрт жүжигчин Майкл Дуглас “Netflix”-ийн “The Kominsky” цувралд бүтээсэн дүрээрээ олон ангит цуврал киноны “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ий шагнал хүртжээ. Тэрбээр шагналаа эхнэр Кэтрин Зета Жонс болон энэ жил 102 настай аав Кирк Дуглас нартаа зориулж буйгаа шагнал гардаж авах үедээ хэлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж