Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлнэ | News.MN

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлнэ

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлнэ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс МГЛ” болон “Монросцветмет” компанийн удирдлагыг хүлээн авч уулзав.

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэхийг сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг хүрсэн байна.

Мөн Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг хэмээх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр голын гольдролыг өөрчилж, байгаль орчин сүйтгэн хууль бусаар гянт болд олборлож байгааг таслан зогсоохоор боллоо. Улсын тусгай хамгаалалттай газарт байх энэ ордыг мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Эрдэнэс МГЛ” компанид нэн даруй шилжүүлэх бэлтгэлээ хангахыг сайд Г.Занданшатар үүрэг болгов. Дээрх хоёр ордтой холбоотой асуудлыг Засгийн газрын ирэх лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцүүлэн албан ёсны шийдвэр гаргуулахаар болсон байна.

Энэ долоо хоногт багтаан Асгат, Салхит, Цагаан эрэгийн ордыг хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөгөө танилцуулж, сар шинийн баяраас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэхийг үүрэг болголоо.

Орд газрууд гурван сая хүний өмч. Иймээс өгөөжийг нь ард иргэдэд хүртээх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг сайд Г.Занданшатар “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлагад онцгойлон анхааруулж, нэг сарын хугацаанд тодорхой ажил хийхгүй бол хариуцлага тооцно гэдгийг сануулав.

Үүний зэрэгцээ Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх  газар өнөөдрийн дотор импортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж шатахууны үнийг бууруулах талаар санал солилцон, эргэж танилцуулахыг үүрэг болголоо.

Цаашид шатахууны төлбөрийг рублээр тооцох, урт хугацааны форвард хэлцэл хийж үнийг тогтвортой байлгах боломжийн талаар ОХУ-ын талтай ярилцахыг чиглэл болгов. Судалгаанаас үзвэл өнгөрсөн онд шатахууны үнэ 350 төгрөгөөр өссөн байна. Хилийн үнэ буурсан энэ үед үнэ 350 төгрөгөөр эргэж буурах боломжтой гэж үзжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

. 2019-01-07 150.129.143.67

ард түмний нэрээр сайхан бүлтэрч байнаа

Avatar

Иргэн 2019-01-07 202.126.89.97

Эхнээсээ ард түмэнд хэрэгтэй бол төр авхаас яахав.өөрсдөө ашиглаж чадахгүй улсын төсвөөр хайгуул хийчихээд хоорондоо зарж үрээд авилгал өгч авалц
аад хүмүүсийн шунал тэр тусмаа хурандаа нар оролцож мөнгөний төлөө эх орноо зарахаас хийхгүй байгаа цагдаагийн хувцастай хулгайч нарыг эрүүгийн хариуцлага тооцож болдгүй юм уу.бидний ядарсан ард түмэнд ямарч хүртээл алга байна.улс авч ард иргэдээ ажилтай болгож ашиглах нь бидэнд хүртээж жаахан ч гэсэн амьдралаа дээшлүүлж үзэхсэн
Бол ав

Avatar

Bat 2019-01-07 211.36.144.232

Ene mahan tolgoi il luivar hiij bna da.deerem gedeg bhaa.

Avatar

Uhna Ogtsor 2019-01-07 122.201.21.56

Жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна үнэхээр чаддаг юм бол Цагаан суваргыг мөн бас давхар өөрийнхөө эзэн болох мянганы шилдэг хулгайч, хулгай, луйвар хүчингийн загалмайлсан эцэг жанхуугийн улсаас хулгайлж луйвардаж авсан Баянгол зочид буудал,Мах комбинат, Талх чихэр, ХИД 2, ХХБанк, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эмээлт зах, төмөр замын 280 сая долларыг бүгдийг нь улсад буцаагаад авчих. Ухна үнэхээр чадах уу???

Avatar

Иргэн 2019-01-07 66.181.181.124

ЗГ шүүхэд дуудагдах л юм хийгэнд байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж