Трамп-Ким нарын хоёр дахь уулзалтыг хийх газрыг товлоно

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Трамп Кимийн дээд хэмжээний уулзалт

Трамп-Ким нарын хоёр дахь уулзалтыг хийх газрыг товлоно

Трамп-Ким нарын хоёр дахь уулзалтыг хийх газрыг товлоно

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжтой газруудыг судалж эхэлсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамд өчигдөр /2019.01.06/ мэдээлжээ.

Өнгөрөгч оны зургадугаар сард болсон Сингапурын дээд хэмжээний уулзалтаар Дональд Трамп болон Ким Жон Ун нар солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Тухайн үед цөмийн зэвсгээс ангижруулах ажлыг хэрхэн хийх тухай нарийн зүйлсийг хэлэлцэн тохиролцоогүй бөгөөд хоёр тал уг ажлыг хэрхэн эхлүүлэх тал дээр зарчмын ялгаатай байр суурийг баримталж байгаагаас хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг энэ оны нэг, хоёрдугаар сард багтаан хийх хүсэлтэй байгаагаа Д.Трамп, Ким Жон Ун нар удаа дараа уламжилсан билээ.

Дээд хэмжээний уулзалтыг Азийн аль нэг улсад хийх нь тохиромжтой хэмээн АНУ болон Өмнөд Солонгосын зүгээс үзэж байгаа бол Хойд Солонгосын зүгээс Пеньяныг санал болгож байгаа юм. Түүнчлэн уулзалт хийх боломжтой бусад газруудаар Сингапур, Хавай болон Солонгосын цэрэггүй бүсийг нэрлэсэн байна.

Д.Трамд Хойд Солонгостой хийх яриа хэлэлцээ “амжилттай явагдаж байгаа” гэсэн боловч тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ цуцлахгүй байх байр сууриа өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ дахин нотолсон байна. “Бидний харилцаа маш сайн байгаа. Пуужингийн аюул занал ч байхаа больсон. Хэрвээ надаас өөр хүн АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол бид одоо дайны байдалтай байх байсан. АНУ өдийд Ази тивд Хойд Солонгостой дайтаж байх байсан” хэмээн Д.Трамп хэлжээ.

Шинэ оны эхний өдөр Д.Трамп Ким Жон Унаас захидал хүлээн авсан боловч агуулгыг нь дэлгэрэнгүй зарлаагүй байна.

Түүнчлэн Ким Жон Ун он солигдох мөчид ард түмэндээ хандан телевизээр мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ  “Бидний дараагийн уулзалтыг олон улсын хамтын нийгэмлэг таатайгаар хүлээн авна гэдэгт найдаж байна.БНАСАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, язгуур ашиг сонирхлыг зайлшгүй хамгаалах ёстой бөгөөд үүний тулд солонгосын хойгт энх тайвныг тогтоох арга замыг эрэлхийлэх хэрэгтэй юм. Хэрвээ АНУ манай улсын ард иргэдийн эрх ашгийг хохироож, хориг арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байвал бид өөр арга замыг сонгох болно” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж