Ардчилсан намын гишүүд УИХ-ыг тараах хууль санаачилна | News.MN

Ардчилсан намын гишүүд УИХ-ыг тараах хууль санаачилна

Ардчилсан намын гишүүд УИХ-ыг тараах хууль санаачилна

Ардчилсан намын гишүүд УИХ-ыг тараах хууль санаачилна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.01.07/ хуралдлаа. Тус намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл өглөө.


АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-АН бүлгийн хуралдаанаар өнөөдрийн нийгэм, улс төрд үүсээд байгаа асуудлын талаар хэлэлцэж, хуралдлаа. АН-ын Улс төрийн зөвлөлөөс шийдвэр гаргаж, бүлэгт тогтоол хүргүүлснийг хэлэлцэж, зөвлөмжийн дагуу АН-ын бүлэг цаашид үүсч буй улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү зөвлөмжид УИХ-ыг тараах, үүнд УИХ-ын гишүүд санаачлагатай ажиллахыг сануулсан. Тиймээс АН-ын бүлгийн гишүүдийг энэ зөвлөмжийг дагаж, санаачлагатай ажиллах болно. 2016 оны сонгуулиар үнэмлэхгүй суудал авсан МАН-ын бүлэг төрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх чадамжгүй болсон, 2016 оны мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахгүй нь тодорхой болсон. Энэ урт хугацаанд УИХ-ын чуулган хуралдаагүй, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй нь Засгийн газар, УИХ хоорондын хагарал, үл ойлголцлоос болсон. Энэ нь олон удаагийн үйлдлээр нотлогдож байна. МАН-ын хагарал төрийн институци хоорондын зөрчил юм. Эрх баригчдын дотоод хагарлыг нэн яаралтай зогсоох шаардлага бодит үнэн болсон. Хагаралын гол шалтгаан нь УИХ-ын сонгуульд оролцохдоо эрх баригчдын гаргаж ирсэн 60 тэрбумын схем болон түүнээс үүдсэн авлига, олон сөрөг үр дагавартай шууд холбогдож байгааг бид хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Асуудал хуримтлагдсан ч гарах шийдэл байхгүй болсон. МАН-ын хагарал, дотоодын бүлэглэл хоорондын хагаралыг зохицуулах ямар ч боломжгүй болсон. 60 тэрбумаас үүдэлтэй олон асуудал бий болсон, төрд. Төрийн сангуудаас зохион байгуулалттай хулгай хийсэн, үүнд нь Засгийн газар өөрөө оролцсон. 60 тэрбумын асуудалд ч МАН-ын удирдлагууд оролцсон. Хууль хяналтын байгууллагыг ч талцуулж, бүх бузар зүйлдээ өшөө авах хэрэгсэл болгож байгаа нь энэ төрийн институцийн хувьд дампууруулж байна. Тиймээс асуудалд бодитой хандах АН-ын байр суурийг бид бататгана. Ард түмний төрд итгэх итгэл унасан. Энэ үед өрсөлдөгч бүлгүүдийн хоорондын талцлыг нэн даруй зогсоохгүй бол нийгмийн бухимдлыг бий болгож болзошгүй байна. УИХ үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Өнөөдөр МАН хуралдахгүй байгаа нь энэ хагарал хэзээ ч эвлэхгүй гэдгийн дохио юм. АН-ын бодлогын зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, хууль санаачлах ажилдаа АН-ын бүлэг маргааш орно. Энэ УИХ, Засгийн газраас хүлээх зүйл байхгүй болсон. Шударга ёсыг тогтоох, төрийн институцийн тогтвортой байдлыг хангах үүднээс одоогийн УИХ тарж, дараагийн парламентыг бүрдүүлнэ. Үндсэн хуулийн 22.2 дахь заалт, УИХ-ын тухай хуулийг үндэслэн УИХ-ыг тараах хуулийн төсөл санаачилж, гарын үсэг цуглуулна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 8.5.1-ийг үндэслэн ээлжит бус чуулган зохион байгуулах хуулийн төслийг боловсруулж, удахгүй өргөн барина. Намрын чуулганаар нийт 23 хуулийн төсөл болон нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан. Гэвч УИХ-ын гишүүд нь өөрсдөө УИХ-ын үйл ажиллагааг бойкотолж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл нь нотолж байгаа учраас цаашид бид хуулийн дагуу асуудалд хандах болно.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-МАН төрийн эрх мэдлийг гүйцэтгэх үйл ажиллагаагаа цаашид хийж чадахгүй болсон учраас УИХ-ыг тарааж, ээлжит бус чуулганыг зарлах Ардчилсан намын Улс төрийн бодлогын зөвлөлийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр болж байна.  МАН анх 65 суудал авч, ард иргэдээс төрийн эрх барина гэж итгэл авахдаа 316 зүйл заалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Өнөөдөр үүнээс 35 зүйл буюу 11 хувь нь л биелсэн байна. Өнгөрч байгаа хугацаанд үлдсэн мөрийн хөтөлбөр нь хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс Ардчилсан нам нэгэнт эвлэрэхгүй болсон МАН-ынхан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй юм байна. Тиймээс энэ УИХ-ыг тараахад өөрсдөө оролцооч гэдгийг хүсч байгаа юм. АН сөрөг хүчний хувьд энэ Засгийн газар долоон удаагийн шаардлага хүргүүлсэн ч биелүүлээгүй. Мөн ЖДҮХС-ийн зээлийн асуудал байна. Төсвийн зарлагын хяналтын хорооноос ЖДҮХС болон бусад сангуудийг шалгаж, хуулийг нь шинэчилж шалгах үүргийг 2017 онд өгч байсан ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Түүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах, валютын ханшийн өсөлт зэрэг олон асуудлаар УИХ дээр ярилцах асуудал байгаа ч өнөөдөр үйл ажиллагаа нь зогссон байна. Тиймээс одоогийн УИХ тарж, шинэ парламентыг бий болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл УИХ-ыг тараадаг. Энэ нь өөрөө их өндөр босго шүү дээ. Гишүүд дэмжих болов уу?

-Сүүлийн үед шударга ёс яриад байгаа гишүүдэд хамгийн түрүүнд хандах хэрэгтэй. Бидэнд хууль санаачлах эрх нь нээлттэй байгаа. Үнэхээр шударга ёс тогтооё гэж бодож байгаа бол энэ хуулийг дэмжих нь зөв. УИХ-ын даргыг огцруулах саналыг дэмжиж байгаа 40, Ж.Мөнхбат гишүүний саналыг дэмжсэн 11, тэгээд Ардчилсан нам нэмэгдвэл  тарахад хүрэх байх.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг АН-ын бүлэг дэмжих үү?

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг АН-ын бүлэг хэлэлцээгүй. Яагаад гэвэл тулгамдсан асуудлаа хэлэлцэх ёстой гэж үзсэн нь УИХ нэн яаралтай тарж, ээлжит бус чуулганыг хуралдуулах.

-Ерөнхийлөгчийн санаачилсан хууль УИХ-ын дарга М.Энхболдод зориулсан хууль гэхээс илүү дараа дараагийн парламентын тогтворгүй байдал бий болгоход хүрч болзошгүй гэж зарим судлаачид дүгнээд байгаа?

-Бид энэ асуудлаар дахиж сайн ярилцах ёстой. Ярилцсаны дараа бид байр сууриа илэрхийлнэ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Ер нь бол УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудалд тодорхой хариу өгөхгүй байгаа учраас Ерөнхийлөгч ийм хуулийн төсөл өргөн барьсан. МАН-ын дотоод асуудал, хагаралд АН-ыг ч татан оруулж байна. МАН-ын өмнөх болон одоогийн дарга нарын хоорондын тэмцэл л өрнөж байна.

-Ардчилсан намын бүлэг байгаа юу. Л.Болд гишүүн өөрөө нам, бүлгээсээ гарах хүсэлтээ өгсөн. Гэвч нам, бүлгээс гаргахгүй байна гэдэг зүйлийг хэлээд байгаа?

-Ардчилсан намын бүлэг байгаа, тиймээс ч өнөөдөр хуралдаж, шийдвэрээ гаргаад та бүхэнд танилцуулж байна. Л.Болд гишүүн АН-ыг шинэчлэгдтэл түдгэлзэх хүсэлтээ намын удирдлагад өгсөн. Намаас түдгэлзэх эсэх асуудлыг намын дунд шатны байгууллага шийдвэрлэдэг. Одоогоор дунд шатны байгууллагад өргөдөл ирээгүй.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Л.Болд гишүүний хувьд үнэхээр намаасаа гарах эсэх асуудлаар нэг талдаа гарах хэрэгтэй. Төв намаас түдгэлчхээд дунд шатны намдаа өргөдлөө өгөхгүй байгаа юм.

-Салхитын мөнгөний ордыг төр эзэмшилдээ авлаа. Одоо Асгатын мөнгөний ордыг төрд авна гэж байна. Энэ асуудал дээр бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Тэр лицензийн асуудлыг Ашигт малтмалын хуулийг анх гаргасан хүмүүстэй нь ярих хэрэгтэй. Лиценз эзэмшигчийг орд эзэмшигч болгох шийдвэр гаргасан хүнийг нь эрж хайх хэрэгтэй. Ийм шийдвэр гаргасан хүн нь өнөөдөр ч энэ парламентад сууж буй. Яг үүнтэй ижил УИХ-ын даргын бүрэн эрх, УИХ-ын бүрэн эрх гэдэг заалт бий болсон. Энэ заалтыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж баталж байсан юм шүү.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-07 103.111.68.3

МИЙЁОГ УНГАНА ГЭХЭЭР ТҮҮНИЙГ ХАМГААЛААД УИХ-ЫГ ТАРААНА ГЭЖ СҮРДҮҮЛЖ БАЙГАА ЦАРАЙ Нь, МУУ МАНАН-ГИЙН ТӨЛӨӨЛҮҮД

Avatar

Зочин 2019-01-07 212.34.48.84

ЭНЭ АДГИЙН ХУЛГАЙЧ ЭРДЭНЭБАТ УДАХГҮЙ УЛС ТӨРӨӨС БҮРЭН АРЧИГДАЖ, ЯЛ ЭДЛЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛМОГЦ ТӨР ҮЙМҮҮЛЖ ДАХИН ШУРГАХ САНААТАЙ. МӨН х****а!!!

Avatar

Зочин 2019-01-07 103.26.194.198

Төв нам дунд шатны нам6

Avatar

Зочин 2019-01-07 212.34.48.84

ЭНЭ АДГИЙН ХУЛГАЙЧ ЭРДЭНЭӨАТ УДАХГҮЙ УЛС ТӨРӨӨС БҮРЭН АРЧИГДАЖ, ЯЛ ЭДЛЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛМОГЦ ТӨР ҮЙМҮҮЛЖ ДАХИН ШУРГАХ САНААТАЙ. МӨН х****а!!!

Avatar

Зочин 2019-01-07 103.57.92.236

Муусайн луйварчид та нарт халтай болоод эхлэхээр ингэж хөдөлж бнуу хахаха удахгүй та бүгд луйварчид дуусна

Avatar

Зочин 2019-01-07 64.119.19.244

ХУРДАЛ. ДЭМИЙ ЯРЬЖ ЦАГ БАРЖ ХЭРЭГГҮЙ

Avatar

Зочин 2019-01-07 202.131.245.26

Олон хуульд зөрчилдөөнтэй заалтууд бна гэдэг нь харагдаж бна Өөрөө өөрсдийг тарахаар баталдаг кноп дардаг хүн гэж бх уу. Үндсэн хуулийн цэцээр шийдүүлж тараавал таарна

Avatar

Зочин 2019-01-07 149.167.33.143

ХА ХА ХЭЗЭЭ Ч БИЕЛЭГДЭХГҮЙ МАРЗАН ШААРДЛАГА ТАВЬЖ ОЛНЫГ САТААРУУЛЖ МАНАНГИЙНХАН МИ ОВОГТ АЛБАН ТУШААЛЫН ХЭНЭЭТНЭЭ ХАМГААЛНА ГЭЖ МАНЫ САЛБАР АНЫ ЭТГЭЭДҮҮД ТООЦООЛЖДЭЭ ЯДРУУХАН АМЬТАС БАЙНА ДАА

Avatar

Зочин 2019-01-07 202.70.34.70

за бараг наадах чинь зөв дөө. ганц хүнийг огцруулах гэж хууль санаачилснаас УИХ-ыг тараах хууль санаачилж өргөн барих хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-01-07 202.21.106.152

Ерөнхийлөгч Хэнтийн тойргийн нөхөн сонгуульд ард түмний эрх зөрчигдөөд байхад хууль санаачлахгүй байж ,нэг хүний албан тушаалыг авах гэж ямар хурдан хууль санаачлаад өргөн барив.

Avatar

Зочин 2019-01-07 202.21.106.152

УИХ-ыг тараахад 2/3 гишүүн гарын үсэг зурах ёстой гэсэн заалтыг өөрчлөх хэрэгтэй. Ер нь Их хурал тарах аргаа эртхэн бодохгүй бол ийм байдлаар ажил явахгүй ээ.МАН-аас одоо юу ч гарахгүй. Сонгуулын хуулийн 6 сар,10 сард сонгууль явуулна гэдэг заалтыг ч өөрчлөх хэрэгтэй. Эд нар хүсвэл Хэнтийн тойргийн нөхөн сонгуулыг амьдралд тохирохгүй байгаа хуулиа өөрчлөөд явуулчихаж болох л байсан. Одоо тэр тойрог бүтэн жил шахам төлөөлөлгүй явж байгаа нь хууль зөрчөөд л байж байна ш дээ.

Avatar

Amar 2019-01-07 202.179.27.232

Энэ хоовон толгой Эрдэнэбат "Би Эрдэнэтийн 49%-ийг идэхэд оролцсон гэж ичих ч үгүй ярьдаг байна шүү".Бас энэ Элбэгшуналын сайт жаахан ч гэсэн жудагтай зүйл нийтлэж бай.За юу.

Avatar

Man 2019-01-07 66.181.177.27

Man chini turshlagatai tulhtai huchin shuu gej hutsdag lalruud yasan bugd arhind orchihson uu xaxaxa

Avatar

Зочин 2019-01-07 103.26.195.137

дурны хонгионууд

Avatar

Зочин 2019-01-07 188.62.88.27

Mash zuv. Ene pizdani ih hurlaas ard tumen zalhaj bna

Avatar

зочин 2019-01-07 202.9.42.193

Зөв
.
. Хуулиа хурдан санаачлах хэрэгтэй. УИХ тарах нь гарцаагүй

Avatar

zuv 2019-01-07 122.201.23.28

zuv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж