Хоёр машин шүргэж, автобустай мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Хоёр машин шүргэж, автобустай мөргөлджээ

Хоёр машин шүргэж, автобустай мөргөлджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт өчигдөр /2019.01.06/ зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, T.Aqua маркийн автомашин N.Tiida, T.Camry автомашиныг шүргэж, давхар H.Aerocity автобустай мөргөлдсөн байна. Ослын улмаас T.Aqua маркийн автомашинд зорчиж явсан зорчигч 68 настай Я-н амиа алдаж, хоёр хүн гэмтжээ. Ослын шалтгааныг тодруулахаар тээврийн цагдаагийн алба ажиллаж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр осол гаргасан машин маш хурдтай явж байсан гэлээ. 

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж