Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт өчигдөр /2019.01.06/ зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, T.Aqua маркийн автомашин N.Tiida, T.Camry автомашиныг шүргэж, давхар H.Aerocity автобустай мөргөлдсөн байна. Ослын улмаас T.Aqua маркийн автомашинд зорчиж явсан зорчигч 68 настай Я-н амиа алдаж, хоёр хүн гэмтжээ. Ослын шалтгааныг тодруулахаар тээврийн цагдаагийн алба ажиллаж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр осол гаргасан машин маш хурдтай явж байсан гэлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ