“Эмнэлэг нь томуугийн хурц үеийг дардгаас вирусийг бүрэн устгадаггүй” | News.MN

“Эмнэлэг нь томуугийн хурц үеийг дардгаас вирусийг бүрэн устгадаггүй”

“Эмнэлэг нь томуугийн хурц үеийг дардгаас вирусийг бүрэн устгадаггүй”

“Эмнэлэг нь томуугийн хурц үеийг дардгаас вирусийг бүрэн устгадаггүй”

Томуу, томуу төст өвчний одоогийн нөхцөл байдал, томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-аас өнөөдөр /2019.01.07/ мэдээлэл хийлээ.

“АЛЬ ТӨРЛИЙН ВИРУСЭЭР ӨВЧИЛСНӨӨ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ”

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “Шинэ жилийн дараах сүүлийн тав хоногт эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Шалтгаан нь бага насны хүүхдийг айл, олон нийтийн газраар их авч явсан нь халдвар тараах үндэслэл болсон. Хоёрт, шинэ жилийн дараа насанд хүрэгчид олноор томуугаар өвчилсөн нь хүүхдэдээ халдвар тараах нөхцөл болж байна. Хүүхдээ цэвэр агаарт гарга гэж эмч, мэргэжилтнүүд их зөвлөдөг. Агаарт гаргаад хүүхдээ дааруулж, хөлөргөснөөс бага насны хүүхэд уушгины хатгаагаар хүндрэх тохиолдол нэмэгдлээ.  А хүрээний буюу H1N1 вирус нь бага насны хүүхдийг уушгины хатгалгаагаар өвчлүүлдэг. Томуугийн улирал эхэлсэн тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлт тавьж вирусийн онцлогт тохирсон тамифлю эмээс 1200 хүүхэд, 500 хүний тунг авч байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нөөцөд байсан 500 тунг хүүхдийн эмнэлгүүдэд хуваарилж байна.  Энэ эмийг нэг хүртэлх насныханд хэрэглэдэггүй. Дараагийн шатанд томуугийн вирусийн талаар мэдээлэл өгөх, вирусийн онцлогт нь тохирсон гэрийн эмчилгээг хүргэх шаардлагатай болж байна. Томуугаас урьдчилан сэргийлэх үндсэн арга нь даарахгүй, дулаан хувцаслах, дархлааг дэмжих байдаг” гэлээ.

Томуугийн риновирус нь хамар, залгиурын үрэвсэл үүсгэж, хамраас нус гарах, найтаах зэрэг шинж тод илэрдэг байна. Харин томуугийн сонгомол вирус H1N1 нь маш хурдан хатгалгаа үүсгэдэг бол Амьсгалын замын синцитиаль вирус нь халуурахгүй ханиалгах, хоолой өвдөх, нусгайрах шинж тэмдэг илэрч, уушгины хатгаа, бөглөрөлт, гуурсан хоолойн багтрал үүсгэж, амьсгалын дутагдалд оруулдаг аж.
Мөн короновирус  нь ханиадны шинж тэмдэг бага илэрч байгаад уушгины хатгаа үүсгэдэг бол бокавирус нь ерөнхий хордлогын шинж тод илэрч, залгиур улайна, цэртэй ханиалгаж хатгаа үүсгэнэ ажээ. Түүнчлэн аденовирус нь нус гоожих, толгой өвдөх, гүйлгэж суулгах шинж илэрч,  хатгаагаар хүндэрч, ходоод гэдэсний замын үрэвсэл үүсгэдэг байна.

Мөн томуугийн В дэд хэв шинжийн вирусээр өвчилсөн үед халууралт өндөр, хордлогын шинж тэмдэг түлхүү илэрч, хурдан хүндэрч, уушгины хатгаа болж, удаан хугацаагаар цэртэй ханиалгадаг байна.

ХҮҮХДИЙГ ОЛОН НИЙТИЙН ГАЗРААР АВЧ ЯВАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Б.Бат-Амгалан хатгалгаа хүндрэхээс сэргийлэх зөвлөмж өглөө.Тэрбээр “Аль хүрээний вирусээр өвчилснөөс шалтгаалан эмнэлзүйн шинж нь өөр байдаг. Одоогоор А хүрээний H1N1 вирусийн тархалт түгээмэл байна. Бага насны хүүхдүүд өндөр халуурч, халуурснаас таталт өгөх, өвчин хүндрэх зэрэг хүндрэл их гарч байна. Томуугаар 0-2 насныхан голдуу өвдөж байна. Мөн гурваас дээш насныхан томуугаар өвчилж, дээр нь төвөнхийн бачуурал болж хүндрэх тохиолдол их байна. Хүүхэд өвдсөн тохиолдолд хүүхдийнхээ халууныг тогтмол хянаж, 38.5-аас дээш халуурвал халуун бууруулах эмийг уулгах, шингэн сайн уулгах хэрэгтэй. Хүүхдээ өвчлөхөөс сэргийлэх тал дээр эцэг, эхчүүд онцгой анхаарч, олон нийтийн газраар авч явахгүй байхыг зөвлөе. Хүүхдийг цэцэрлэгт нь явуулахдаа амны хаалт зүүлгэж заншмаар байна. Хүүхдэдээ аарц, чацаргана зэрэг амин дэмээр баялаг хүнс, витамин, ногоогоор баяжуулсан хүнс өгөх хэрэгтэй байна” гэв.

ХҮҮХДИЙН ДАРХЛААГ ДЭМЖЭЭД ӨГВӨЛ ХАНИАД НЬ АЯНДАА ЭДГЭХ ЁСТОЙ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Б.Ариунхишиг ямар тохиолдолд эмч яаралтай хандах талаар зөвлөлөө. Тэрбээр “Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Томууг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой. Эмнэлгүүд тухайн хүүхдийг үзээд гэрээр эмчлэх боломжтой бол 2-3 хоногийн давтамжтайгаар дахин үздэг. Эцэг, эхчүүдийн дунд ханиадыг дутуу эмчилж байна гэсэн ойлголт байна. Хүүхдийн дархлааг дэмжээд өгвөл ханиад нь аяндаа эдгэх ёстой. Харин тухайн хүүхэд суурь эмгэгтэй, хавсарсан өвчинтэй бол эмнэлэгт хэвтүүлдэг. Ингэснээр томуугийн хурц үеийг дардаг. Томуу нь 5-7 хоногийн дотор халуурдаг. Мөн томуугийн эмчилгээ 5-7 хоног хийгдэж байгаа бөгөөд энэ хугацаанд бүрэн эдгэрсэн гэж үзэх нь буруу гэлээ. Харин өндөр халууруулж болохгүй” гэсэн юм.

 

Түүнчлэн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүгийн эмнэлгүүд хамгийн их ачаалалтай байгаа аж. Энэ жил нийслэлийн хэмжээнд хүүхдэд зориулж 870 ор бэлдсэн бөгөөд үүний 500 гаруйг нь одоогоор ашиглаж байгаа ажээ. Түүнчлэн дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж, томуугийн талаар утсаар мэдээлэл өгч байгаа бөгөөд хүүхдийн ханиадыг гэртээ эмчлэхийг зөвлөж байлаа.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-07 49.0.141.14

Энэ юун тэнэг үг вэ. Эмнэлэг нь ханиадаа эмчилж чаддаггүй гэж яам нь ярьж бн уу.

Avatar

Dandar 2019-01-07 202.131.225.150

Er n 5-7 honohod bolno udval shine viruseer haldvarlah magadlal undur zgr urevsliig n buuruulaad gargahad boldiimaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж