Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж охиныхоо амийг алуурчдаас нэхнэ гэв

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж охиныхоо амийг алуурчдаас нэхнэ гэв

“Охидын түүх” ТББ талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээжтэй хамтран өнөөдөр /2018.01.07/ мэдээлэл хийлээ.

"Охидын түүх" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан “Талийгаач охины талаар янз бүрийн мэдээлэл цацагдах болсон. Тиймээс ар гэрийнхэн нь тайлбар хийж байгаа юм. Уг хэрэг 2018 оны аравдугаар сарын 24-ны өдөр болсон. Талийгаач охин 10.00 цагийн орчимд гэрээсээ гарч тухайн өдрийн 16.00 цагийн орчимд нас барсан байдалтайгаар KH апартмент байрнаас олдсон. Охин маш учир битүүлгээр амиа алдсан. Бидэнд лифтэнд сууж буй охины бичлэг байгаа. Өөр нотлох баримт бидэнд байхгүй. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт талархсанаа илэрхийлье. Энэ хэрэгт нэмэлт шалгалт хийж, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болж байна” гэв.

ОХИНЫГ АМИА ХОРЛОСОН БОЛГОЖ ХЭРГИЙГ ХААХ ГЭЖ БАЙНА

Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ “Охины минь хэргийг хаах гэж байсан хуулийн байгууллагад гомдолтой байна. Хэргийг хаалгахгүйн төлөө Р.Булгамаа, Р.Баярмагнай өмгөөлөгч нар надад том туслалцаа үзүүллээ. Яаж ч бодсон 20 сантиметрийн хэмжээтэй цонхоор хүн багтахгүй. Гэтэл цагдаагийн байгууллагаас охиныг минь амиа хорлосон болгож хэргийг хаахаар зүтгэж байна. Хан-Уул дүүргийн цагдаа нар охиныг минь судалж, гэмт хэрэгтэн болгох гэж үзлээ.

Хоёрдугаарт, Э.Одонтунгалагийн ээж яагаад маанийн ерөөлөө тайлбарлахгүй байгаа юм. Э.Одонтунгалаг тэмцээний үеэр миний охиныг дарамталж байсан. Миний охин түүнийг харахаараа айдаг байсан гэдгээ надад хэлж байсан удаатай. Энэ бол баттай. Охин минь худлаа ярихгүй. Шударга, хэлнэ гэснээ хэлдэг, эрүүл чийрэг биетэй, цовоо сэргэлэн охин байсан. Гэтэл цагдаагийнхан хар тамхитай холбох гэж байна.

Миний охин хэзээ ч тийм байгаагүй. Хамгийн анх 16 настайдаа Ю.Нэмэхбаяртай үерхсэн. Гэвч тэр хүн одоог хүртэл олдохгүй байгаа. Тэр залуу утсаар ярилгүй алга болж, 49 хоног дээр нь зул ч өргөөгүй. Би түүнийг энэ хэрэгт сэжиглэж байгаа. Цагдаагийн байгууллагаас яагаад түүнийг шалгахгүй байгаа юм. Цагдаагийн байгууллага охиныг минь амиа хорлосон гэсэн үндэслэл гаргаж байвал би тэд нарын нүдэн дээр 11 давхраас үсрээд ямар гэмтэл авахыг харуулъя. Шүүхийн байгууллага худлаа шинжилгээ гаргаж өмсөж явсан подволкыг нь хүртэл сольсон байсан. Би хэзээ ч шүүхийн шинжилгээний дүгнэлтэд итгэхгүй. Би цагдаа нарт 11 давхраас үсрээд харуулбал ард нь миний ганц хүү үлдэх байх. Тиймээс Ю.Нэмэхбаяр, Э.Одонтунгалаг нартай хатуу тооцоо бодно. Охиныхоо амийг тэднээс нэхнэ” гэлээ.

ЭГЧИЙГ МИНЬ ГҮТГЭСЭН ХҮМҮҮСИЙГ ШҮҮХЭД ӨГНӨ ГЭВ

Ч.Чамин-Эрдэнийн үеэл дүү А.Лхамноржин “Миний эгч хүмүүжил төлөвшилтэй, эрүүл саруул, шулуун шударга зарчимч охин байсан. Зарим мэдээллийн хэрэгслээр миний эгчийг хар тамхичин, хүмүүжлийн доголдолтой байсан нэгэн мэтээр доромжилж байна. Эгчийг минь гүтгэн доромжилсон хүмүүсийг шүүхэд өгнө. Ааш зангийн хувьд нээлттэй, ээж эмээдээ халамжтай, сэргэлэн цовоо охин байсан” гэлээ.

"Охидын түүх" ТББ–н тэргүүн Д.Нямдаваа “Энэ хэргийг өмгөөлнө гэж гэрээ хийсэн өмгөөлөгчид ажлаа хийхгүй юм бол тэр хоёр сая төгрөгийг буцааж өгөөч ээ. Охид амь насаа алддаг хэрэг үүгээр дуусаасай. Охин хүүхэдтэй аав нар, ах нар бидэнтэй нэгдэхийг хүсч байна” гэв.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
123
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж