Тэшүүрийн энэ оны анхны тэмцээний аваргууд тодров

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Тэшүүрийн энэ оны анхны тэмцээний аваргууд тодров

Тэшүүрийн энэ оны анхны тэмцээний аваргууд тодров

Монголын тэшүүрийн холбооноос энэ оны анхны гүйлтийн тэшүүрийн тэмцээнийг өчигдөр /2019.01.06/ Хандгайт дахь тэшүүрийн талбайд зохион байгууллаа. Улсын аварга шалгаруулах тэмцээн болон спартикадын өмнө болсон Тэсо корпорацийн нэрэмжит тэмцээнийг “Зөв Монгол брэнд” ивээн тэтгэн явуулжээ. Тэмцээн 400 метрийн мөсөн гулгуурын талбайд амжилттай зохион байгуулагдаж, оны анхны аваргуудаа тодрууллаа.

2019 оны анхны гүйлтийн тэшүүрийн тэмцээн өсвөр болон залуучуудын ангилалд шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнд Улаанбаатар хотоос гадна Булган, Хэнтий, Хөвсгөл, Төв, Орхон аймгийн нийт есөн байгууллагын 55 тамирчин оролцсон юм.

9-14 насны тамирчин нэг зайд, 15-аас дээш насны тамирчид хоёр зайд шилдгүүдээ тодруулав. Тэмцээнд ОУХМ Я.Зоригтбаатар, А.Тулга, А.Зул, Б.Гэрэлтуяа нарын шилдэг тамирчид оролцсон байгаад зарим тамирчдын сэтгэгдлийг сонслоо.

Ерөнхий шүүгч Г.БОЛД

Монголын тэшүүрийн холбооноос хоёр дахь тэмцээнээ зохион байгууллаа. Энэхүү тэмцээн энэ оны анхны тэмцээн гэдгээрээ онцлог болж байна. Улаанбаатар хотоос гадна орон нутгаас Хөвсгөл, Булган зэрэг аймгаас өсвөрийн тамирчид ирж оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой болголоо. Уг тэмцээн удахгүй болох дөрвөн жилд нэг удаа болдог хүүхдийн спортын наадмын өмнө болсноороо давуу талтай байлаа. Тамирчдын амжилт сайн гарлаа. Мөсний суурийг сайн тавилаа. Мөн энэ тэмцээнийг “Зөв Монгол брэнд” ивээн тэтгэн явуулсанд тамирчдынхаа өмнөөс талархаж байна.

ОУХМ Я.ЗОРИГТБААТАР /”Алдар” спорт хороо/

14 хоногийн өмнө гүйлтийн тэшүүрийн анхны тэмцээн болсон. Харин өнөөдрийн тэмцээн 2019 оны тэмцээн болж байна.  Мөсөн дээр гараад долоон хоног боллоо. Энэ удаа өрсөлдөгч нар маш сайн байсан ч үндсэн хоёр зайдаа түрүүлж чадлаа. Дэлхийн цомын эрх авах тэмцээн Канад ирэх гуравдугаар сард болох учраас маш сайн бэлтгэж байгаа.

ОУХМ А.ЗУЛ /”Алдар” спорт хороо/

Оны анхны тэмцээнд амжилттай оролцлоо. Энэ удаа 500, 1000 метрт түрүүлж чадсан. Өсвөрийн тамирчид олноор оролцсон. Мөн орон нутгаас тамирчид ирж оролцсон нь их өрсөлдөөнтэй болгож байна. Энэ жил олон улсын тэмцээнд оролцох зорилго тавьж бэлтгэж байгаа. Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финланд, Италид энэ сарын сүүлээр болно. Энэ тэмцээнд явах зорилго тавиад бэлтгэлээ хийж байна. Бэлтгэлийг жилийн дөрвөн улиралд хийсэн. Мөсний бэлтгэл дутмаг байгаа.

ДҮН:

100 м: 9-10 нас, охид

  1. Б.Энгүүн /Хан-Уул/ – 17.97 секунд
  2. Зейнеп /Хан-Уул/ – 23.28
  3. Б.Ирмүүн /Хан-Уул/ 25.56

100 м: 9-10 нас, хөвгүүд

  1. У.Одбаатар /Булган, Могод/ – 13.66
  2. С.Бат-Ирээдүй /Хан-Уул/ – 17.68
  3. Б.Энхтүвшин /Төв, Эрдэнэ/ – 17.70

300 м: 11-12 нас, охид

  1. М.Сувд-Эрдэнэ /Төв, Эрдэнэ/ – 40.43
  2. Б.Эмүжин /ТСБТСДС/- 42.37
  3. З.Мөрөнгуа / ТСБТСДС/ -42,40

300 м: 11-12 нас, хөвгүүд

  1. М.Цэрэнпунцаг /Хэнтий, Дэлгэрхаан/ – 1.09.29 минут
  2. С.Энхтүвшин /111-р сургууль/ – 1.22.88
  3. Э.Танхил /Төв, Эрдэнэ/ – 1.30.50

500 м: 13-14 нас, охид

  1. Б.Цасанчимэг /Хан-Уул/ – 1.08.32
  2. И.Хулан /Төв, Эрдэнэ/ – 1.16.27

500 м: 13-14 нас, хөвгүүд

  1. Б.Алтангэрэл /Орхон/ – 47.98
  2. Э.Мөнх-Эрдэнэ /Төв, Эрдэнэ/ – 50.41
  3. Б.Баттулга /ТСБТСДС/ – 52.74

500 м: 15-16 нас, охид

  1. Г.Энхзул / ТСБТСДС/ -49.83
  2. А.Солонго /Хан-Уул/ -50.40
  3. Н.Ширмэнтуяа / ТСБТСДС/ -57.97

500 м: 15-16 нас, хөвгүүд

  1. А.Бүрэнбаяр /Хан-Уул/ -46.20
  2. М.Өсөхбаяр /Булган, Могод/ -46.45
  3. Б.Мөнхбат /Төв, Эрдэнэ/ – 48.82

500 м: 17-с дээш, эмэгтэй

  1. А.Зул /Алдар/ – 44.98
  2. Б.Гэрэлтуяа /Алдар/ – 48.60
  3. А.Энх-Ариун /хувиараа/ – 51.99

500 м: 17-с дээш, эрэгтэй

  1. Я.Зоригтбаатар /Алдар/ – 39.55
  2. Б.Тулга /Алдар/ – 42.41
  3. Г.Мөнх-Эрдэнэ / ТСБТСДС/ -44.74

1000 м: 15-16 нас, охид

  1. Г.Энхзул / ТСБТСДС/ – 1.45.39 минут
  2. А.Солонго /Хан-Уул/ – 1.47.57
  3. Г.Номин-Эрдэнэ /Төв, ЭРдэнэ/ – 2.00.60

1000 м: 15-16 нас, хөвгүүд

  1. М.Өсөхбаяр /Булган, Могод/ – 1.35.20
  2. А.Бүрэнбаяр /Хан-Уул/ – 1.37.05
  3. З.Батзолбоо /Булган, Могод/ – 1.41.77

1000 м: 17-с дээш, эмэгтэй

  1. А.Зул /Алдар/ – 1.31.11
  2. Б.Гэрэлтуяа /Алдар/ – 1.37.60
  3. Г.Уянга /Их засаг/ – 1.52.20

1000 м: 17-с дээш, эрэгтэй

  1. Я.Зоригтбаатар /Алдар/ – 1.22.80
  2. А.Хосбаяр /Булган, Могод/ – 1.28.70
  3. О.Одбилэг /Төв, Эрдэнэ/ – 1.29.11 минутын амжилтаар тус тус эхний байруудад оржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж