АНУ-аас Монголд суух Элчин сайдаар Майкл Клечески томилогджээ | News.MN

АНУ-аас Монголд суух Элчин сайдаар Майкл Клечески томилогджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

АНУ-аас Монголд суух Элчин сайдаар Майкл Клечески томилогджээ

АНУ-аас Монголд суух Элчин сайдаар Майкл Клечески томилогджээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимаас АНУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Майкл Клеченскиг өнгөрсөн Лхагва гаригт /2019.01.02/ томилсныг албан ёсоор баталгаажуулжээ.  Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч оны наймдугаар сард гадаадад суух элчин сайдуудын томилгоог хийсэн.

Майкл Клеченски нь 2015 оноос хойш Филиппиний Манила дахь АНУ-ын Элчин сайдын яаманд байнгын төлөөлөгчөөр ажилласан байна. Тэрбээр Казахстаны Астана дахь АНУ-ын ЭСЯ-нд мөн 2013-2015 оны хооронд байнгын төлөөлөгчийн албан тушаалыг хашсан бөгөөд 30 гаруй жил Ази, Европын улс орнуудад ажиллахдаа эдийн засгийн хөгжил болон ардчиллын асуудлаар мэргэшсэн төдийгүй хэцүү нөхцөл байдалд ч өндөр ур чадвартай ажилладгаа Иракт байхдаа харуулжээ.

Монгол Улсад суухаар томилогдсон АНУ-ын Элчин сайд нь ОХУ-ын Москва болон Санкт Петербургт тус бүр хоёр жил, Иракт хоёр жил, Швейцарын Женевт гурван жил, Филиппиний Манилад нийт долоон жил, Польш улсад дөрвөн жил, АНУ-ын Цагаан ордонд хоёр жил тус тус ажилласан байна. Мөн тэрбээр НАТО болон Цөмийн аюулаас урьдчилан сэргийлэх төвд ажиллаж байсан туршлагатай.

Майкл Клеченски нь Орос, Польш, Франц, Тагалог хэлтэй бөгөөд гадаад харилцааны чиглэлээр Жоржтауны их сургуульд бакалавр, Колумбийн их сургуульд магистрын зэргээ хамгаалжээ.

АНУ-аас Монголд сууж байсан Элчин сайд Женифер Зимдал Галт 2017 оны арваннэгдүгээр сард нутаг буцсан байна.

Эх сурвалж: state.gov

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gu 2019-01-07 64.119.18.77

syyliin 30 garui jil ediin zasag, ardchilaliin asuudlaar dagnasan irak, oros , poland d ajillasan baagi. manai orny iim sonin yed ene sonin hyn tomilogdoj bga ni bas sonin

Avatar

Шааа 2019-01-07 202.9.44.217

Зимдал гэж балиар авгай зайлж амарчдээ

Avatar

Зочин 2019-01-07 86.59.216.166

4 жилийн өмнө элчин байсан хүүхэн нь нээх онгироо ойворгон war syndrom болчихсон юм байж билээ

Avatar

Зочин 2019-01-07 150.129.143.20

ХЯТАД ОРОС ХОЕРЫН ДУНД ҮЗЭЭД БАЙЖДЭЭ ЭНЭ ХҮН.ККК

Avatar

Иракт юу болж байна 2019-01-07 182.160.0.86

Иракийг дампууруулчаад Монголд ирсэн байна даа

Avatar

Зочин 2019-01-07 202.9.44.3

г********н шиг царайтай с** байншд

Avatar

Зочин 2019-01-07 202.9.45.196

Jinxene xor nairyylagch e/z giin alyyrchin xaxa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж