Трамп: Хана барихын тулд онц байдал зарлахад бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Трамп: Хана барихын тулд онц байдал зарлахад бэлэн байна

Хана барих асуудал нь түүний мөрийн хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг бөгөөд үүнээс болж тус улсын Засгийн газрын ажил хэсэгчлэн түр зогсоход хүрээд байгаа билээ.

Трамп: Хана барихын тулд онц байдал зарлахад бэлэн байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ням гаригт /2018.01.06/ сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих төсөв батлуулахын тулд улс даяар онц байдал зарлахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Хана барих асуудал нь түүний мөрийн хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг бөгөөд үүнээс болж тус улсын Засгийн газрын ажил хэсэгчлэн түр зогсоход хүрээд байгаа билээ.

Тэрбээр “Үүнийг шийдвэрлэхийн тулд би онц байдал зарлахад ч бэлэн байна. Гэхдээ энэ бүхэн ирэх өдрүүдэд үйл явдал яаж өрнөхөөс шалтгаална” хэмээн хэлжээ.

АНУ-Мексикийн хилийн урт 3500 километр бөгөөд Ерөнхийлөгч Д.Трамп  1600 километрт нь хана барина гэж төлөвлөж байгаа аж. Бетон эсвэл ган төмрөн  уг ханыг барихын тулд 5,7 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа юм байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж