Асгатын орд "Монголын зэс"-ээс "Эрдэнэс Монгол"-д шилжив | News.MN

Асгатын орд "Монголын зэс"-ээс "Эрдэнэс Монгол"-д шилжив

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Асгатын орд "Монголын зэс"-ээс "Эрдэнэс Монгол"-д шилжив

Асгатын орд "Монголын зэс"-ээс "Эрдэнэс Монгол"-д шилжив

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын өрөөнд өнөөдөр /2019.01.07/ болсон албан уулзалт хэвлэлийнхний анхаарлыг багагүй татлаа. Уг уулзалтаар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Монгол"-ын мэдэлд шилжүүлэхээр ярилцжээ. Энэ асуудлыг ирэх Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх аж.

2016 онд Оросын "Ростех" компанитай хийсэн "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдах хэлцлийн үеэр "Монголын зэс" корпораци Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Монголросцветмет" нэгдлийн 49 хувийг мөн давхар худалдаж авсан. Гэвч, "Монголын зэс"-ийн Оростой хийсэн наймаа эдийн засаг, улс төрд багагүй дуулиан тарьснаар тус  компанийн мэдэлд байсан "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд 100 хувь буцаан авах тогтоолыг 2017 оны хоёрдугаар сард УИХ гаргасан юм.

УИХ-аас гаргасан тогтоолын дагуу 2017 оны гуравдугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар "Эрдэнэт-ийн 49 болон "Монголросцветмет" нэгдлийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргасан. 2017 оны гуравдугаар сард Засгийн газраас гаргасан 14 дүгээр шийдвэрийн араас өрнөсөн өмчийн маргааныг өнгөрсөн 2018 онд Улсын Дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн.

Улсын Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан гаргасан ОӨУБЕГ, ТӨБЗГ-ын захирамжуудыг хууль зөрчсөн байна гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлсэн Засгийн газрын шийдвэр болон улсын бүртгэлийн гэрчилгээнээс 49 хувийн талыг хассан үйлдлийг шүүх буруутай гэж үзсэн.

Харамсалтай нь, шат шатны шүүхийн шийдвэрийг үл ойшоож, өнгөрсөн оны намар Засгийн газраас "Монголын зэс"-ийн мэдэлд байсан тусгай зөвшөөрлийг нь "Эрдэнэс Монгол"-д 100 хувь шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Харин ирэх Лхагва гаригт У.Хүрэлсүхийн Засгийн газар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг "Монголросцветмет" нэгдлийн 49 хувийг "Монголын зэс"-ээс авч "Эрдэнэс Монгол"-ын мэдэлд 100  хувь шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээр болж байна.

АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРД НЬ: Монгол Улсын баруун хойд хэсэгт Монгол Алтайн Сийлхэмийн нурууны өндөр уулархаг бүсэд, ОХУ-ын Горно-Алтай ба Тува улстай хил залган оршдог бөгөөд засаг захиргааны нэгжийн хувьд Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд харьяалагддаг. Асгатын ордыг 1996 оноос хойш "Монголросцветмет" нэгдэл  эзэмшиж ирсэн. Харин 2016 онд тус нэгдлийн 49 хувийг эзэмшдэг оросууд хувиа "Монголын зэс"-д худалдсан билээ.

"Монголросцветмет” компани гэхэд 70 гаруй тэрбум төгрөгийн өртэй. Төмрийн хүдрийн үнэ унаснаас компанийн орлогын эх үүсвэр саарч эхэлсэн. Техник, тоног төхөөрөмжийн насжилт өндөрсөж, хуучирсан. Томоохон хэмжээний технологийн шинэчлэл олон жил хийгээгүй" талаар "Монголын зэс" компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин хэлсэн билээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-07 202.9.42.144

Ugo Chavez- FOLLOW ME MONGOLIA

Avatar

Зочин 2019-01-07 202.9.42.144

Ugo Chavez: follow me mongolia

Avatar

Зочин 2019-01-07 139.5.217.50

Хэрэггүй болсоод, зориуд хаясан Асгат хэрэггүй. 49 хувийнхнаас шүүх шиг авлига авчихаа юу Гэнэт баяжсан:Хүрэлсүх, Занданшатар, Нямдорж нар!!! Хамгийн гол нь задарсан луйварчдаас Эрдэнэтийн 49 хувийг яаралтай салгаж ав. Монголын авлигажсан шүүхийн шийдвэр ххамаагүй. Тэгээд ч 49 бол Үндсэн хуулийн цэцийн асуудал

Avatar

зочин 2019-01-07 104.13.211.92

дээд шүүхийн бүх шүүгч нарыг элбэгдорж томилсон болохоор хэний талд шийдвэр гаргах нь дэндүү ойлгомжтой.авлигалд идэгдсэн б**с долоогч дээд шүүхийг тараа.

Avatar

Хоосон попролт маш аюултай 2019-01-07 195.206.105.217

Бөөн шоу. Бөөн попролт. Энэ ч сайны дохио биш дээ. Хөөрхий эргүү Монголчууд нь сайхан хошгороол. Удахгүй өлсөөд дампуураад ирэхээр Хүрэлсүх, Зандаршатар хоёрыгоо барьж идэх биз дээ.

Avatar

Зочин 2019-01-07 104.247.136.102

ЭЛБЭГДОРЖИЙГ ТОНУУЛЧЯ НОХОЙНУУДТАЙ НЬ ШОРОНД ХИЙЖ ШОНД ӨЛГӨВӨЛ МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН ИРНЭ

Avatar

Зочин 2019-01-07 27.123.214.2

Зөв зөв. Эрс шийдэмгий байх хэрэгтэй.

Avatar

ЖДҮ-чин гэр бүл 2019-01-07 209.95.51.11

Гадны хөрөнгө оруулалт будаа. Удахгүй таны бидний ч өмчинд халдана тэнэг Монголчууд баярлаад байж дээ. Эргээд социализм руугаа марш. Дээр нь нээрээ нэг юм хэлэхэд Хүрэлсүхээ чи барилгын салбарыг бузарлаж байгаа тэр У.Огтонбаяр гэдэг дүүгээ зайлуулж өгч тус болооч. Чиний төрсөн дүү барилгын салбарыг самарч байна. Урд нь ЖДҮ хаана байна тэнд явдаг байсан бол одоо барилгын тендер, тусгай зөвшөөрөл гээд барилгын яамыг жинхэнэ авилгалын үүр уурхай болгож байна даа.

Avatar

Зочин 2019-01-07 104.247.136.102

ХУЛГАЙЧ НАРАА ДАРАХААР ЯВЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛ ХУЛГАЙЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БАЙЖ ТААРАА ЗАЙЛЦГААГЭЭ

Avatar

Зочин 2019-01-07 45.117.35.202

Удахгүй таны ч өмчийг хураах нь дээ.

Avatar

Зочин 2019-01-07 104.247.136.102

зайлаа одоо та нарын наад их мэдэгч мэргэн үгэнд хууртаж тонуулдаг цаг дууссан

Avatar

Зочин 2019-01-07 104.247.136.102

ЭЛБЭГДОРЖИЙН ШҮҮХ Ю ГЭЖ ШИЙДСЭН БАЙХ НЬ ХАМААГҮЙ ТӨРИЙН МӨНГӨӨР ЭРДЭНЭТИЙГ ХУВЬДАА АВСАН ЛУЙВАРЫГ ТАСЛАН ЗОГСОО ЗААВАЛ

Avatar

бат 2019-01-07 66.181.177.79

жонш төмрийн өнгөт төмөрлөгийн г.м маш олон лицензүүдийг бэлэглэх тохирооо хийчихсэн үү

Avatar

MGL 2019-01-07 103.229.178.2

За за, Монгол улсад шүүх гэдэг байгууллага хэрэггүй болжээ

Avatar

ТАХАЛТАЙ ТАРВАГЫГ УСТАГА !!! 2019-01-07 202.126.89.174

ТАРВАГААР ТУЛАМ ХИЙХ ХЭРЭГТЭЙ !!! МОНГОЛЫН ХАМАГ ГАЗРЫГ СИЙЧЭЖ ДУУСЛАА !!! ТАХЛАА Ч ДҮҮРЭН ТАРААЛАА !!! ХОГЫН АМЬТАН !!! ХА ХА ХА

Avatar

Зочин 2019-01-07 188.62.88.27

Elbegdorj shig lider alga daa Yanhanii zulbadasaa

Avatar

Иргэн 2019-01-07 66.181.168.8

Элбэгдоржоос чинь Хүрэлсүх нь илүү лидер юм бишүү.

Avatar

Зочин 2019-01-07 66.181.165.26

төрийн өмчийг…хулгайлсан этгээдээс авна…юун ЖДҮ шүү…

Avatar

Зочин 2019-01-07 202.131.225.249

АН-н бүрэн дэмжлэгтэй хамгаалалтай эрдэнэтийн 49 луйварчид балансаасаа ашиггүй Асгатын ордгийг засагт өгсөн нэр зүүж хулихдаж байхад баярлаад байгаа юм уу даа

Avatar

Зочин 2019-01-07 202.21.126.30

АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэ нар Монголын зэс корпорацийг илэрхий дэмждэг, цээжээрээ хамгаалдаг. Ийм хүмүүс АН-ыг удирдаж байна гэхээр арай л бишээ. Шударга лидер АН-д байхгүй юмуу?

Avatar

Зочин 2019-01-07 202.21.126.30

АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар Монголын зэс корпорацийг илэрхий дэмждэг, цээжээрээ хамгаалдаг. Ийм хүмүүс АН-ыг удирдаж байна гэхээр арай л бишээ. Шударга лидер АН-д байхгүй юмуу?

Avatar

зочин 2019-01-07 59.153.114.220

49хувиа авахаа больж Асгатын ордыг аваад л 49хувийн асуудал эцэслэгдэж байгаа юм уу

Avatar

дорж 2019-01-07 66.181.177.79

Наад хулгайч нараа дуусгаачээ. төр эзэн нь юм байгаа биз дээ

Avatar

Зочин 2019-01-07 45.56.183.78

Төр гэж яг хэн нь юм бэ? хүрэлсүх үү, нямдорж уу?????

Avatar

Жду 2019-01-07 46.129.109.215

Дунд хуруу шуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж