Carrie Underwood-ын хуримын зураг нийтлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Carrie Underwood-ын хуримын зураг нийтлэгдлээ

Энэ сарын 10-нд Америкийн мөсөн хоккейн тамирчин Mike Fisher, кантри дуучин Carrie Underwood нар хуримаа хийсэн билээ. Харин тэдний хуримын зураг “People” сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсыг чимжээ.
Дуучин бүсгүй Monique Lhuillier-ын мөрөө ил гаргасан гоёмсог даашинзаар гоёсон ба ягаан болроор чимэглэсэн тансаг титэм зүүжээ.
Дуучин бүсгүй “Миний хуримын даашинз надад үнэхээр таалагдсан. Нөхөр маань намайг энэ ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүй гэж хэлсэн. Ийм сайхан үг сонсоход даашинз маань чухал нөлөө үзүүлсэн байх гэж бодож байна. Хурим гэдэг бурхны өмнө бидний хайр сэтгэлийг гэрчилж буй хамгийн том үйл явдал. Бид хоёр үнэхээр аз жаргалтай байна” хэмээн уг сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурьджээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж