Швейцар хос Хопен цомын аваргаа хамгаалав

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Швейцар хос Хопен цомын аваргаа хамгаалав

Швейцар хос Хопен цомын аваргаа хамгаалав

Австрали улсын Перт хотноо явагдсан мэргэжлийн талбайн теннисний эрэгтэй, эмэгтэй холимог багийн Хопен цомын тэмцээн өндөрлөлөө. Бүтэн долоо хоногийн турш зохион байгуулагдсан тэмцээний аваргаар өнгөрсөн жилийн аваргууд болох Швейцарын Р.Федерер болон Б.Бенчич нар шалгарсан байна.

Энэ жилийн Хопен цомын тэмцээний шигшээ тоглолт өмнөх оныхтой ижил Швейцар болон Германы шигшээ багууд дахин шалгарсан. Эхлээд эрэгтэй ганцаарчилсан төрлийн тоглолт явагдаж хашир туршлагатай Р.Федерер өөрөөсөө 16 насаар дүү А.Зверевийг 6:4, 6:2 харьцаатай хожиж, багтаа тэргүүллийг авчирсан. Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд цолны эрэмбийг харуулан Герман бүсгүй А.Кербер өрсөлдөгч Б.Бенчичийг мөн л хоёр сетэд хожиж, тооны харьцааг 1:1 болгов. Ингэд шийдвэрлэх хосын төрлийн тоглолт явагдахад Р.Федерер, Б.Бенчич нар сетийн харьцааг 4:0, 1:4, 4:3 харьцаагаар хожиж, 2019 оны аварга болж өнгөрсөн оны амжилтаа хамгаалж чадлаа.

Ийнхүү Швейцарын шигшээ 2018, 2019 оны Хопен цомын тэмцээний цомыг дараалан хүртсэв. Өмнө нь Хопен цомыг АНУ-ын баг 2003, 2004 онд жил дараалан хүртэж байсан бөгөөд Швейцарын баг аваргаа хамгаалсан тус тэмцээний 2 дахь баг болж байна. Үүнээс гадна алдарт теннисчин Р.Федерер Хопен цомыг гурав дахь удаагаа хүртэж, тус тэмцээний түүхэнд бүх цаг үеийн түүхэн амжилтын эзэн болжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж