Оросын үлгэрийн мэт газрууд | News.MN

Оросын үлгэрийн мэт газрууд

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Оросын үлгэрийн мэт газрууд

Оросын үлгэрийн мэт газрууд

Орос ардын үлгэрт гардаг баатруудтай уулзсан мэт сэтгэгдэл төрүүлэх газрууд олон бий. Хүчит Илья Муромец, шулмас Баба-ягаг мэддэг бол дараах газруудад зочлоорой.

Карачарово тосгон, Муром, Владимир муж

Муром дахь Илья Муромецийн хөшөө

Оросын үлгэрт гардаг хамгийн хүчтэй баатар Илья Муромецийн нэр түүний төрсөн гэгддэг Владимир мужийн Карачарово тосгоны Муром нэртэй газраас угшилтай. Зарим эрдэмтэн түүнийг бодит хүн гэдэг бөгөөд жинхэнэ нэрийг Муромд төрсөн Илья Печерский гэдэг байсан гэж нотолдог.

Шилово суурин, Рязан муж

Шилово дахь Добрын Никитичийн цогцолбор

Оросын эртний туульд гардаг баатар Добрын Никитичийн бодит дүр нь дайчин Добрын бөгөөд тайж Владимирийн авга ах юм. Тэрээр Рязан мужийн Шилово сууринд, Ока голын эрэг дээр төржээ. Одоо Ока голын хажуугийн өндөрлөг дээр түүнд зориулсан цогцолбор бий.

Селище тосгон, Ростов дүүрэг, Ярослав муж

Ярослав дахь "Алешино подворье" театр-музей

Оросын үлгэрт гардаг бас нэг баатар Алеша Поповичийн бодит дүр Ростоваас гаралтай гэж үздэг. Түүхийн бичигт тэмдэглэж үлдээснээр Алеша Попович Ростовын Леонтия хамба ламын хүү. Гэхдээ түүнд зориулсан театр-музейг Ярославд байгуулжээ.

Кукобой суурин, Ярослав муж

Кукобай дахь Баба-ягагийн байшин

XVI зууны түүхийн баримт бичигт дурдсанаар Оросын эртний сууринд тооцогддог Кукобойд Баба-яга төржээ. Одоогоос 10-аад жилийн өмнө энэ сууринд Баба-Ягад зориулсан музейг байгуулсан бөгөөд энд одоо оросын үндэсний урлагийн төв ажилладаг. Кукобой суурин Яросвлавлаас 180 километрт Ярослав болон Вологод мужийн зааг дээр байдаг.

Үндэсний Кенозерье, Архангельск муж

Вершининод болдог "Кенозерская дураковина" баярын үеэр

Энэ газар бол Оросын эрдэмтэн, зохиолч, туульч Александр Нечаевийн төрсөн нутаг. Александр Нечаев 60 гаруй үлгэр зохиосноос хамгийн алдартай Иванушка-дурачка юм. Түүний энэ үлгэрт зориулан 2003 оноос хойш энд Иван Купалын өдрөөр "Кенозерская дураковина" баярыг зохиож байна. Баярын үеэр хүүхдүүд хайртай баатар тэнэгхэн Иванушкадаа зориулан зураг зурж, захиа илгээдэг ажээ. Архангельскаас Плесецкая станцаар дамжин энд очиж болно.

Ростов Великий, Ярослав муж

"Щучий двор"

Эрдэмтдийн судалснаар чухам энд Неро нуурын дэргэд 500 мянган жилийн өмнө хүсэл биелүүлдэг цурхайн  загасны тухай “По щучьему веленью" үлгэрийн үйл явдал өрнөдөг ажээ. Неро нууранд одоо ч хүсэл биелүүлдэг шидэт цурхай амьдардаг гэж нутгийнхан ярьдаг. Тиймээс энд "Щучий двор" нэртэй цомхон музей байгуулж, эртний үлгэрийн үйл явдлыг театрчилан зочдод үзүүлдэг.

Берендеево гацаа, Переславль-Залесский, Ярослав муж

Переславле-Залесск дахь “Дом Берендея"

Үлгэрт өгүүлснээр яг энд берендеев омгийнхан амьдарч, тэдний хааныг Берендей гэдэг байжээ. Берендей хаан маш сайхан сэтгэлтэй, цэцэн, цав цагаан буурал үс, сахалтай байжээ. Переславле-Залесск тэрхүү цэцэн хаанд зориулсан цогцолбор байгуулж, энд оросын эртний гар урлал, урлагийг сурталчилдаг. “Дом Берендея” руу Москвагаас Переславль-Залесский хүртэл машинаар юм уу автобусаар хоёр цаг давхиад л очиж болно.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-07 202.131.245.243

Добрын биш Добрынья гэдэг юм л даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж