Хоёр сартай хүүхдээ гудамжинд хаяжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.17-нд нийтлэгдсэн

Хоёр сартай хүүхдээ гудамжинд хаяжээ

Хоёр сартай хүүхдээ гудамжинд хаясан явдал Баянгол дүүрэг дээр гарчээ. Тус дүүргийн 22-р хороо буюу бичилийн арын гэр хорооллын гудамжинд өлгийтэй хүүхэд хаягдсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад 2 сар 22 хоногтой эмэгтэй хүүхдийг гудамжинд орхисон байсныг тус хорооны айл олсон байна. Нярайг олох үед хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр төрсний гэрчилгээ мөн ээжийнх нь иргэний үнэмлэхний хуулбар хүртэл байжээ. Хэдийгээр хүйтний эрч суларч байгаа ч цастай хаврын хахир цагаар хаягдсан нярайн эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт гараагүй байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзлэг хийлгэсний дараа нярайг хүүхдийн төв сувилалд хүргүүлсэн байна. Одоогоор нярай ямар учраас гудамжинд орхигдсныг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байна.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж