Хууль бусаар алт олборлож байсан 40 хүн нурангид дарагджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Хууль бусаар алт олборлож байсан 40 хүн нурангид дарагджээ

Хууль бусаар алт олборлож байсан 40 хүн нурангид дарагджээ

Афганистаны хойд нутагт өчигдөр буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр хууль бусаар алт олборлож байсан 40 хүн нурангид дарагдаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан тухай CNN агентлаг мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсээс гадна 10-аад хүн гэмтэж бэртсэн байна.

Мужийн захирагч Нек Мохаммед Назари “Амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүс хууль бусаар алт олборлоод бараг 10 жил болсон. Энэ удаад голын ай сав газар хэтэрхий гүнзгий нүх ухан орсноос болж ийм хэрэг болсон байна. Бид аврах багийнхныг илгээсэн боловч бусад алт олборлогчид аль хэдийн тэдний цогцсыг нүхнээс гаргасан байсан” хэмээн ярьжээ.

Бадахшан дүүргийн цагдаагийн газрын төлөөлөгчийн ярьж байгаагаар осол болсон газар нь өмнө нь хөрсний гулгалт явагдаж байсан эрсдэлтэй газар байжээ. 2014 онд их хэмжээний хур тунадас орсны улмаас хөрсний гулгалт болж, 2500 орчим хүний амийг авч одсон байна.

Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж