Жуулчдаас илүү мөнгө авсан таксины жолоочийг торгожээ | News.MN

Жуулчдаас илүү мөнгө авсан таксины жолоочийг торгожээ

Жуулчдаас илүү мөнгө авсан таксины жолоочийг торгожээ

Ийм тохиолдол хэдийгээр бага гардаг ч энэ нь тухайн улсын нэр хүндийг унагаах бүдүүлэг хэрэг гэж үзэж байгаагаа жуулчдыг дагуулж явсан хөтөч ярьжээ.

Жуулчдаас илүү мөнгө авсан таксины жолоочийг торгожээ

Өмнөд Солонгосын Бусан хотын олон улсын нисэх буудлаас Лхагва гаригийн /2019.01.03/ өглөө Их Британийн хоёр жуулчин хөлсний таксинд суужээ. Жуулчид нисэх буудлаас хоёр километр орчим зайтай явах байсан бөгөөд очих ёстой газраа очоод мөнгөө төлөх болоход жолооч 20 мянган вон буюу 18 ам.доллар төлөхийг шаардсан байна. Энэ нь энгийн тарифаас дөрөв дахин их мөнгө юм.

Жуулчид жолоочийн шаардсан мөнгийг өгөхөөс өөр аргагүй байдалд оржээ.  Зорьсон газартаа очсоны дараа Солонгос хөтөчдөө болсон явдлыг хэлж, хөтөч нь тус хотын гадаадын жуулчдыг хариуцсан цагдаагийн газарт гомдол мэдүүлснээр, цагдаа нар замын хяналтын камерыг шүүж, гадаадын жуулчдаас илүү мөнгө авсан жолоочид торгууль ногдуулсан байна. Жолооч ч мөн буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрчээ. Ийм тохиолдол хэдийгээр бага гардаг ч энэ нь тухайн улсын нэр хүндийг унагаах бүдүүлэг хэрэг гэж үзэж байгаагаа жуулчдыг дагуулж явсан хөтөч ярьжээ.

Эх сурвалж: KOREATIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mjeedeee 2019-01-07 103.10.21.111

такси гэж монголд байхгүй болж тийм компаниуд ч устаж байх шиг байна.жолоо барьж л яваа бол өөрийгөө такси гээд бодчихсон хаашаа явах вэ гээд асуугаад байдаг ш д та нар.тэгээд л хазгай муруй л хэлтэй байвал шулах гээд л дайрдаг шд та нар.машинтай гуйлгачингуудаа.

Avatar

Зочин 2019-01-07 64.119.19.139

Зам тээврийн яам таксины асуудалыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй яагаад гэвэл машин нь бохир жолооч нар нь бүдүүлэг илүү мөнгө авдаг нь нууц биш яг ижил зайд явахад ялгаатай мөнгө нэхдэг та яагаад илүү мөнгө нэхэж байгаа юм бэ өмнө нь явахад тэдийг төлдөг гэхээр мэдэн будилна.

Avatar

Зочин 2019-01-07 202.9.43.47

Чингис хаан нисэх онгоцны буудал дээр тийм хүмүүс хаа сайгүй л бна.

Avatar

Зорчигч 2019-01-07 203.169.49.101

Зөвхөн таксиметртэй такси явуулахыг зөвшөөр. Тэгж байж улс орныхоо нэр хүндийг аварна.

Avatar

ха ха 2019-01-07 202.179.27.18

Энэ ч гайгүй, Москвад хөл бөмбөгийн ДАШТ тэмцээний үеэр юу гээд шуугиад байлаа

Avatar

Зочин 2019-01-07 202.170.84.188

Манайх хэзээ ингэж шийтгэх вэ???? Муусайн луйварчид ядарсан нэр зүүж хүн шулж улс орны нэр хүнд жуулчдад цаанаа яаж буухыг бодох ч үгүй л шулдаг…. Зогсоох хэрэгтэй шүү дээ

Avatar

SS 2019-01-07 66.181.168.8

Mongold shuuh kamer ni ch bhgui, bsan ch ajillahgui. iimerhuu asuudliig avch heleltsdeg tsagdaa ch bhgui. Bid bol tengerleg mongolchuud, mongolno yalna. uuhai uuhai, az az burzai burzai

Avatar

олон 2019-01-07 103.229.123.89

манайд бол жирийн vзэгдэл. Музей vзвэр vзvvлэх гэхээр гадаадын хvнээс дэндvv ендер телбер нэхэж биднийг ичээдэг, улсын нэрээ гутаадаг оркууд олон доо. Менгений телее нvдээ ухаад егне. Хедеенийхен зvгээр суугаад л менге олох санаатай. vнээ малаа сааж тараг айраг хийхийн оронд нэг морь тэмээ хетелж ирээд гадныханд унуулаад л менге олчих гээд тэнэгтээд байдаг естой бvдvvлэгтэнэ дээ

Avatar

Зочин 2019-01-07 103.10.22.211

манайх нисэхээс хот ороход 40000 гадаадын жуулчин бол дуусааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж