Долоо хоногийн өрнийн зурхай /2019.I.07 – 2019.I.13/

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2019.I.07 – 2019.I.13/

Хонь

Энэ долоо хоногийн эхэнд ганц бие хонины ордныхны амьдралд шинэ зочин айлчлан ирэх болно. Та түүнтэй ажлын шугамаар эсвэл цахим сүлжээгээр дамжуулан холбогдож магадгүй. Эмэгтэйчүүдийн хувьд дотнын найз нөхөд, хамаатан садантайгаа тухтай уулзаж, сэтгэлээ онгойтол ярилцах бололтой. Гэхдээ ярианы гол сэдэв нь хэн нэгний хууран мэхлэлт юм уу, дүр эсгэсэн байдал байх болно. Дархлаагаа маш сайн дэмжиж, хорт зуршилаа хаяарай. Долоо хоногийн дундуур мөнгө санхүүгийн асуудлаас болж дотнын хүмүүстэй харилцах харилцаа таарамжгүй байна. Хонины ордны эрчүүд ямар нэгэн материаллаг бэлэг авна. Долоо хоногийн сүүлээр таны гэр орон, өмч хөрөнгөтэй холбоотой гайхалтай мэдээ хүлээж байна.

Үхэр

Үхрийн ордныхон долоо хоногийн эхээр үг юм уу үйлдлээрээ хэн нэгнийг гомдоож эсвэл гэмтээж болзошгүй байна. Гэхдээ нөгөө хүний тань үйлдэл, танд хандах хандлагаас ихээхэн зүйл шалтгаална. Энэ долоо хоног ажил бизнес маш урагштай байх ба шинэ харилцагч, шинэ зах зээлийг нээн илрүүлэх болно. Шинэ ажилд орох эсвэл одоо эрхэлж буй ажлаа өргөжүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе. Долоо хоногийн дундуур зарим хүмүүс боловсролынхоо үр шимийг хүртэнэ. Ганц нэг таагүй мэдээ сонсох боловч та давж гарч чадна. Хууль шүүхтэй холбоотой үйл хэрэгт таагүй долоо хоног. Энэ долоо хоног таны төлөвлөгөөн хүсээгүй, гэнэтийн өөрчлөлтүүд их гарч, өөрийг тань хүрээлдэг дургүй хүмүүстэйгээ тохиролцох шаардлага гарч болзошгүй.

Ихэр

Энэ ордонд төрсөн хүмүүс эрүүл мэнд, ажлаас үүссэн сэтгэл санааны хямралаас алгуурхан гарах болно. Сүүлийн хоёр долоо хоногийн турш таныг тойрон хүрээлж байсан таагүй асуудлууд шийдэгдэж, бүх зүйл сайхан болж байна. Сонирхолтой долоо хоног. Заримдаа ямар ч боломж байхгүй мэт санагдавч сайн нягталж үзвэл та ямар их боломжийн дунд зогсож байгаагаа ухаарна. Аялах, агаар салхинд гарахад тохиромжтой долоо хоног. Энэ долоо хоногт өрхийн төсөвтөө санаа бүү зов. Учир нь мөнгө санхүүгийн байдал тань маш сайн байх болно. Хүүхэддээ ихээхэн мөнгө зарцуулах бололтой. Таны хүүхэд эсвэл танай гэр бүлийн залуу гишүүний хувийн амьдралд өөрчлөлт орох эсвэл ямар нэгэн зүйлд амжилт гаргаж магадгүй байна. Найз нөхөд юм уу эргэн тойрны тань хэн нэгэн эмэгтэй хүн танаас зөвлөгөө, тусламж хүсэх болно.

Мэлхий

Мэлхийнүүд долоо хоногийн эхээр амьдралын хэв маягаа өөрчлөх эсвэл ажилтай холбоотой  чухал шийдвэр гаргана. Үүнээсээ болж та нойргүйдэж, удаан хугацааны толгойны өвчинтэй болж ч магадгүйг анхааруулж байна. Долоо хоногийн дундуур таны шийдвэр, төлөвлөгөөнд нөлөөлөхүйц эмэгтэй хүнээс сонирхолтой мэдээлэл хүлээн авч, энэ талаар түүнтэй чухал яриа өрнүүлнэ. Тэр танд маш эерэг, үнэтэй зөвлөгөө өгөх болно. Эргэн тойрны тань хүмүүсийн амьдралд өөрчлөлт ирнэ. Ажлын ярилцлагад орох, илтгэл тавих, зар сурталчилгаа хийлгэвэл эерэг үр дүн авчирна. Ерөнхийдөө амьдрал тань нэг шатаар ахисан долоо хоног байх болно. Гагцхүү өөрт тулгарсан бэрхшээл, саадыг өөрийн хүчээр даван туулахыг танаас шаардаж байна. Зүгээр бүү суу. Цаг хугацаа бүхнээс үнэтэй.

Арслан

Бууж өгмөөр, таягдан хаямаар, нэг их сайхан “цэвэрлэгээ” хийгээд, сэтгэлээ онгойлгохыг хүсч байгаа бол одоо хамгийн тохиромжтой үе нь. Ингэснээр шинэ оныг та асуудалгүй, бэрхшээлгүй угтах болно. Сэтгэл хөдлөл эрс, тэс хэлбэлзсэн, савлагаатай долоо хоног байх бололтой. Шинэ алхам хийхийн тулд өнгөрснөө хүлээн зөвшөөрч, мартах хэрэгтэй. Таны бүтээлч бодол санаа, учир шалтгааныг олох гэж эрэлхийлдэг зан амжилт дагуулах нь гарцаагүй. Хэн таны жинхэнэ анд нөхөр, хэн нь ашиг хонжоо хайгч, эсвэл зүгээр аялдан дагалдагч гэдгийг ойлгосон өдрүүд байх болно. Найз нөхдийнхөө дунд хэзээ ч өөрийгөө гээж болохгүй. Эрүүл мэндийн байдал бага зэрэг сул байх бололтой. Мөнгө санхүүгийн хувьд хэвийн өдрүүд үргэлжилнэ. Ганц бие арслангуудад хандаж анхааруулахад хааяа ч гэсэн бардам зангаа гээх нь заримдаа зөв сонголт байдгийг санаарай.

Охин

Зөвхөн ярихаас илүү сайн сонсогч байж сурах хэрэгтэй. Үүнийг та илүүтэй ойлгосон долоо хоног байх болно. Бусдыг чин сэтгэлээсээ сонсох нь ямар ч үнэтэй зөвлөгөөнөөс илүү байдаг юм шүү. Романтик харилцаанд сэв суулгасан үйлдэл хийх хэрэггүй. Санхүүгийн хувьд таатай долоо хоног байх болно. Хайртай хүмүүстээ гэнэтийн бэлэг бариарай. Хэн нэгнээс гайхалтай санал сонсож магадгүй. Ажил төрөл, ар гэр, бизнес санаа гээд юу ч байж мэднэ. Татгалзах хэрэггүй. Танд үр шимээ өгөх нь гарцаагүй. Зарим хос хайр дурлалын харилцаагаа шат ахиулахыг хүсэх бололтой. Харин ганц бие охиныхны хувьд найз нөхдийнхөө хүрээлэл дунд, зугаатай, наргиантай мөчүүдийг өнгөрүүлэх болно. Зарим хүмүүс зовиураа тоолгүй явснаас өвчин хүндэрсэн байж болзошгүй учир олон хоногийн турш ямар нэгэн зовиуртай явсан бол даруй эмнэлэг рүү явахыг зөвлөж байна.

Жинлүүр

Сэтгэл зүрхээ илчлэх, чухал илтгэл тавих зэргээр бусдад өөрийгөө нээх долоо хоног угтаж байна. Хайр дурлалын харилцаа бүтэмжтэй байна. Санхүү, мөнгөний хүндрэл учрахгүй. Гэвч хэт үрэлгэн загнах хэрэггүй. Маргааш ч амьдрал үргэлжлэнэ гэдгийг сана. Ажил төрөл бүтэмж муутай эсвэл хэн нэгний далд явуулгаас үүдэн удааширч болно. Долоо хоногийн дунд үе бол өөрөө өөрийгөө урам зоригоор цэнэглэх үе. Сэтгэл санаа, бие махбодийн эрүүл мэнд танд зайлшгүй шаардлагатай билээ. Амжилтад хүрэхийг хүсч байвал эхлээд өөрөө эрүүл саруул, цовоо сэргэлэн байхыг хичээ. Эрсдэлийг даван туулж, зоримог шийдвэр гаргаарай. Найз нөхдөөс тусламж ирнэ. Олуулаа хэлэлцэх нь оновчтой шийдвэр гаргахад тань тусална. Эрүүл мэндийн байдал хүн бүрийн хувьд харилцан адилгүй байх болно.

Хилэнц

Чухал сонголт таны өмнө тулж иржээ. Ямар ч сонголт хийсэн үр дүн амьдралд чинь маш том өөрчлөлт авчирна. Дотоод сэтгэлээ чагнаж, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөх нь танд бага зэрэг дэм өгнө. Санхүүгийн шинэ эх үүсвэрийг нээж, орлогоо нэмэгдүүлээрэй. Хамт олон, найз нөхдийн урилгаас татгалзах хэрэггүй. Цагийг зугаатай өнгөрүүлж, бухимдлаа тайл. Ажлын ачааллаа зохицуулж, цаг хэмнэхийг хичээгээрэй. Санхүүгийн хувьд өнгөрсөн долоо хоногоос бага зэрэг дээрдэнэ. Гэр бүл, хамт олон, ахмад настнуудтай үл ойлголцол үүсч болзошгүй. Харилцаандаа анхаарч, хов живэнд өртөхгүй байхыг хичээ. Эрүүл мэнддээ анхаарч, дотор эрхтнүүдээ үзүүлэх хэрэгтэй.

Нум

Удаан хугацаанд мэдрээгүй сэтгэлийн амар амгалан, баяр хөөрийг мэдрэх болно. Энэ долоо хоногт та ямар ч ажлыг хурууныхаа үзүүрээр л хялбар гүйцэтгэх хэмжээний эрч хүч дүүрэн байна. Таны сэтгэл санаа баярын уур амьсгалаас шалтгаалаад дэврүүн, хөөрүү байх бололтой. Долоо хоногийн дундуур нэг дор олон асуудал шийдэх хэрэгцээ гарснаар нэлээд бухимдангуй нөхцөл байдал үүснэ. Албан бичиг, гэрээ хэлцэлтэй холбоотой ажилд няхуур хандаж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэхэд гэмгүй. Орлого нэмэгдэж, эртнээс төлөвлөсөн худалдан авалтаа хийж чадна. Хэн нэгний хэрэгт хөндлөнгөөс оролцох, батлан даалт гаргах хэрэггүй. Хайртай дотнын хүндээ сэтгэлээ нээлттэй илэрхийлэх нь харилцааг улам дотно, найрсаг болгоно.

Матар

Танд дэлхийн санхүүгийн хямрал хүчтэй нөлөөлж байх шиг санагдана. Хэн нэгнээс мөнгө зээлэх эсвэл санхүүгийн дэмжлэг авахад буруудахгүй. Одоогийн байгаа байдал тань өнгөрсөнд хийсэн сонголтын чинь үр дүн гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ ирээдүй тань ямар байх нь одоогоос шалтгаална. Долоо хоногийн дундуур хүнд байдлаас гарч сайхан зүйл тохиолдоно. Магадгүй ашигтай ажлын санал байж ч болно. Бизнес эрхлэгчид урт хугацааны ашигтай гэрээ хэлцэл байгуулна. Ажил ихтэй, завгүй байгаа ч хувийн амьдралдаа анхаарал хандуулах долоо хоног. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээгээрэй. Хүүхдүүддээ цаг зав гаргаж, тэдний эрүүл мэнд, боловсролд анхаарах хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, зөв хооллолтын дэглэм бариарай.

Хумх

Эдгээр өдрүүдэд таны сэтгэл хөдлөл хэт өндөр байна. Таны нэр нөлөө, танилын хүрээ ажил, бизнесийн амжилтад тус нэмэр болно. Хэн нэгний ятгалгаар шийдвэр гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Хүмүүнлэгийн сайн дурын үйлст цаг заваа гаргаарай. Энэ нь танд амьдралын эрч хүч, эерэг сэтгэл хөдлөлийг бий болгоно. Бизнесийн үйл хэрэгт няхуур хандаж, алдагдалд орохоос сэрэмжлээрэй. Хэт сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй сэтгэлийн хямралд орох, хоолны дуршил өөрчлөгдөх магадлалтай. Хувийн харилцаанд тааламжтай өөрчлөлтүүд гарна. Хэрэв та ганц бие бол энэ долоо хоногт онцгой нэгэнтэй учрах магадлал өндөр байна. Гэрлэсэн, дурлалт хосуудын хувьд романтик, халуухан мөчүүдийг хамтдаа өнгөрүүлнэ.

Загас

Загасны ордныхны хувьд долоо хоногийн эхээр хийлгэж буй эмчилгээгээ дуусахад таатай. Шүд, уламжлалт эмчилгээ гэх мэт. Эртний танил эсвэл шинэ танилтайгаа мартагдашгүй, сонирхолтой дурсамжийг бүтээнэ. Ганц бие загаснууд өөрийн хайртай хүндээ зоригтойгоор сэтгэлээ илчлэхийг зөвлөж байна. Одоо л биш бол танд дахин ийм гайхалтай боломж гарахгүй ч байж мэднэ. Эмэгтэй загасныханд гэрлэх санал ирвэл эцсийн хариугаа хэлэхээ түр азнаад дахин бодож үзэх хэрэгтэй. Магадгүй та бэлэн биш байж болох юм. Долоо хоногийн сүүлээр ханиад томуунаас үүдэн бие тавгүйрхэнэ. Агаарт гарч, аль болох стресс бухимдлаас хол байж толгойгоо амраагаарай. Ажил төрөл, мөнгө санхүүгийн асуудалд ямар ч өөрчлөлт байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж