"Бодибилдинг миний амьдралыг эрс өөрчилсөн" | News.MN

"Бодибилдинг миний амьдралыг эрс өөрчилсөн"

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

"Бодибилдинг миний амьдралыг эрс өөрчилсөн"

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг /2019.01.07/

Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга Гамбагаагийн Угалзцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр шинэ оны босгон дээр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны баярын өдрөөр Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ.

Ази төдийгүй дэлхийн бодибилдингийн тайзнаа эх орныхоо нэрийг дуурсгаж яваа анхны дэлхийн хошой аварга Монгол эмэгтэй. Нүүрэндээ даруухан инээмсэглэл тодруулах шинэхэн гавьяаттай “Champ” хэмээх түүний байгуулсан фитнесс клубт уулзаж, ярилцлаа.

-Юуны өмнө танд Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаасанд баяр хүргэе. Хэр догдлов?

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас шагнал авахын өмнөх өдөр нь утасдаж хэлдэг юм билээ. Анх шагнал авах тухайгаа сонсоод ер догдлоогүй. Тэгсэн шагнал авдаг өдөр сэтгэл их догдолж, хөдөлсөн. Би энгийн үедээ хар бараан өнгийн хувцас их өмсдөг. Харин хар өнгийн дээл өмсөж байгаагүй. Шагнал авахдаа анх удаа хар өнгөтэй дээл өмссөн. Цаг хугацааны хувьд давчуу байсан учраас дээл захиалгаар оёулж амжаагүй. Тэгээд хамгийн эхэнд өмсөж үзсэн дээлээ шууд худалдаж авсан. Надад дээл маань ч яг таарсан. Хүмүүс “Шинэхэн гавьяатын дээл үнэхээр гоё харагдаж байсан” гэж хэлсэн.

-Таны хувьд бодибилдингийн спортоор дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй тамирчин гэсэн үү?

-Миний хувьд Монгол Улсаас анхны бодибилдингийн дэлхийн аварга болсон эмэгтэй тамирчин. Мөн анхны эмэгтэй Монгол Улсын гавьяат тамирчин болж байгаа.

-Таныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул гэж сонссон. Хүүхэд насныхаа талаар яриач?

-Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрж өссөн. Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгонд их ойрхон л доо. Нутгийн маань нэр нь “Олон эрдэнэ алаглан харагддаг” гэсэн утгатай сайхан нутаг. Манайх нутгаасаа хотод гэр бүлээрээ шилжиж ирээд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар дунд сургуулийг төгссөн. Зуны амралтаараа хөдөө өвөө, эмээ дээрээ очно. Багаасаа л үнээ саана, хонинд явна, цагаан идээ хийхэд нь тусална. Хотын гэр хороололд өссөн болохоор түлээ нүүрс, усаа зөөнө. Би арван жилийн сургуульд байхын л махлаг охин байсан. Надад таарах орос бор форм байдаггүй. Ангидаа ганцаараа пиджак өмсдөг охин байлаа. Манай ангийнхан одоо ч гэсэн “Манай ангийн махлаг, биеийн тамирын хичээлд ордоггүй охин тамирчин болох гэж” гээд л ярьдаг.

-Гэрэл зурагчин бүсгүй хэрхэн бодибилдингийн тамирчин болсон түүх сонирхол татаж байна. Чухам яагаад тамирчин болохоор шийдсэн юм бэ?

-Миний хувьд Цагдаагийн академид суралцаж, цагдаа болох хүсэл мөрөөдөлтэй байлаа. Яагаад ч юм дүрэмт хувцастай хүн их гоё харагддаг. Тэгсэн Цагдаагийн академид шалгалт өгөхөөр очтол үндсэн хичээлээс гадна биеийн хүчний шалгалт бас авна гээд. Би тэрнээс нь айгаад шалгалт өгч чадаагүй. Одоо бол тачигнатал хийгээд тэнцэх байх л даа. /инээв/ Тэгээд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг нэхмэлийн дизайны мэргэжлээр төгссөн. Тухайн үед үйлдвэрүүд хаалгаа барьчихсан, нэхмэлийн дизайны чиглэлийн ажлын байр ч байхгүй. “Говь” хувьцаат компанид л ганц нэг нэхмэлийн дизайнер ажиллуулж байсан байх. Тиймээс би мэргэжлээрээ огт ажиллаагүй. Оюутан байхдаа “Мустанг” клуб анх нээгдэхэд гурван сар ажилласан. Тэр үед клубийн захирал Ч.Баясгалан багш маань “Тэмцээнд орж үзээч. Чамд тамирчин болох суурь байна” гэж байсан. Тухайн үед надад тамирчин болох хүсэл байгаагүй учраас орхичихсон л доо. Би их сургуулиа төгсөөд 3, 4 дүгээр хороололд лангуу ажиллуулж байлаа. Хамгийн удаан нь гэрэл зурагчны мэргэжлээр долоон жил ажилласан. Тэгж байгаад гэнэт л бүх юмаа орхиод тамирчин болсон доо. Бодибилдинг миний амьдралыг эрс өөрчилсөн. Зарим хүн “Гэрэл зургийн аппаратаа зараад уураг аваад уучихсан уу” гэж тоглоомоор хэлдэг байсан. Би бараг тэгсэн л дээ. Тухайн үед тамирчин болохын тулд байгаа бүх юмаа зарж байсан. Заримдаа унааны мөнгөгүй цүнхээ үүрээд л фитнесс рүүгээ алхдаг байлаа.

-Анх бодибилдингээр хичээллэхэд нөхөр тань дургүйцэж байсан гэж сонссон. Одоо бол таны хамгийн сайн дэмжигч, туслагч нь болсон байх?

-Ханийг маань Г.Мөнгөнбаяр гэдэг. Зураач мэргэжилтэй. Нөхөр маань Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, байгалийн нэрт зураач М.Цэмбэлдорж агсны ач хүү. Удам дамжсан зураач хүн. Бас мэргэжлийнхээ хажуугаар гоо сайхны шивээс хийдэг юм. Анх нөхөртэйгөө 10 жилийн найзынхаа төрсөн өдрөөр танилцаж байлаа. Миний хувьд шууд л анхны харцаар нөхөртөө дурласан гэж хэлж болно. Яг кинон дээр гардаг шиг. /инээв/ Бид амьдралыг болохоос нь эхлээд болохгүйг нь хүртэл хамтдаа туулж явна. Анх айлын хашаа байшингаас эхлээд хажуу өрөө, нэг өрөө байр хүртэл түрээсэлж амьдарсан даа.

-Нууц биш бол таны шивээсийг хань тань шивсэн үү?

-Тийм. Манай нөхөр миний шивээсийг удаан хугацаанд шивж өгсөн. Одоо ч хийж дуусаагүй байгаа. Эхлэлгүй, төгсгөлгүй гэсэн утгатай л даа. Дан хээгээр сүлжилдсэн баатрын хуяг дуулга байх ёстой. Гэхдээ нэг талынхаа гар дээрээ шивүүлсэн. Уг нь нуруугаар үргэлжлэн нөгөө гар хүртэл шивэх байсан юм.

-Таныг бүл нэмэх төлөвлөгөөтэй байгаа гэж дуулсан?

-Би анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод л бүл нэмэх төлөвлөгөөтэй байгаагаа ярьж байсан. Энэ удаа ч гэсэн төлөвлөчихсөн л байна. Хэрвээ бүл нэмэхээр бол хүүхдээ төрүүлж, өсгөнө. Гэхдээ хүүхдээ өсгөсний дараагаар буцаад л бэлтгэлдээ орно. Би ах, эгч хоёрт нь тоглоод “Дүүг нь төрүүлбэл та хоёрт даатгаж, харуулна шүү” гэдэг. Гэхдээ би тэгж чадахгүй л байх л даа.

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг охин М.Мойлоогийн хамт

-Охин нь бас танай клубийн тамирчин. Сая дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бас хамт оролцсон уу?

-Охин М.Мойлоо маань өөрөө бодибилдингийн тамирчин болох хүсэлтэй байсан. Одоо бодибилдингээр гурван жил хичээллэж байна. Би охиндоо “Чамайг харж байж болъё. Зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй”  гэдгийг хэлсэн. Охин маань саяхан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг төгссөн. Одоо фитнесстээ багшилж байгаа. Би охинтойгоо 2017 онд БНХАУ-д зохион байгуулсан тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн. Сая 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний залуусын ангилалд амжилттай оролцож, хүрэл медаль авсан. Удахгүй нэгдүгээр  сарын 12-нд болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд бас өөрийн насны ангилалдаа оролцоно. Хүү маань одоо 12 дугаар ангид суралцаж байна. Дараа жилээс бодибилдингийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа.

-Шинэ он эхэллээ. Таны 2019 оны төлөвлөгөөнөөс сонирхож болох уу?

-Миний хувьд энэ оны сүүл хүртэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өөр тэмцээнд оролцохгүй. Ноднин гурван тэмцээнд оролцож, дөрвөн алт, гурван хүрэл медаль авсан. Хэрвээ наана нь бүл нэмчихвэл бэлтгэлээ завсарлах байх. Тэрнээс гадна клубийнхээ тамирчдаа олон улсын мөнгөн шагналтай тэмцээнүүдэд дагуулж явна. Мэдээж холбоотойгоо хамтран ажиллана.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход мөнгөн шагнал дагалддаггүй гэсэн. Энэ үнэн үү?

-Бодибилдингийн Ази, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь нэр хүндийн тэмцээн гэж явдаг. Зөвхөн улсынхаа нэрийг дуурсгаж, төрийнхөө далбааг мандуулна. Тиймээс ганц ч мөнгөн шагнал дагалддаггүй. Тэмцээнд оролцож байгаа тамирчин хоол унд, байр гээд бүх зардлаа өөрсдөө гаргадаг. Бусад улсын тамирчдын хувьд эх орондоо очиход нь мөнгөн шагналаар урамшуулдаг. Манай улсад олимпоос бусад төрөлд ийм шагнал урамшуулал байхгүй. Харин нутгаас маань жил бүр тодорхой хэмжээний урамшуулал олгодог. Үүнээс гадна ойр дотнынхноос маань гадна жирийн хүмүүс хүртэл сэтгэлийн бэлэг өгдөг.Зарим нь “Та үнэхээр сайхан инээмсэглэдэг юм чинь ” гээд шүдний оо хүртэл бэлэглэдэг шүү. /инээв/

-Гэр бүлээрээ эрүүл хооллолтыг эрхэмлэдэг байх. Таны хувьд гэртээ байхдаа гал тогоонд хэр цагийг зарцуулдаг вэ?

-Би өөрийгөө сайн гэрийн эзэгтэй гэж боддог. Гэхдээ өмнө нь бүр ч илүү сайн гэрийн эзэгтэй байсан. /инээв/ Одоо гэртээ харьцангуй бага цагийг өнгөрүүлж байна. Хүүхдүүд маань том болсон учраас угааж, цэвэрлэх ажил ч бага байдаг. Фитнесстээ гал тогоотой болохоор хоол хүнсээ эндээ идчихдэг. Амралтын өдөр хааяа гэр бүлээрээ банштай цай чанаж ууна. Манай гэр бүл гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Будаа, мах байхад л болчихдог доо.

-Та цуглуулгатай юу. Тэмцээнд оролцохоор очсон улсаасаа юуг ихээр худалдан авдаг вэ?

-Надад бүх төрлийн малгайны цуглуулга бий. Би бэлтгэлээ хийхдээ малгайтай хийдэг. Намайг дагаад шавь нар маань хүртэл малгай өмсдөг болсон шүү. Тэмцээнд оролцохоор очсон улс болгоноосоо нэг малгай худалдаж авдаг. Бас хүмүүс надад их амттан бэлэглэдэг. Би түүнийгээ уургийнхаа саванд хийгээд хадгалчихдаг. Бид тэр цуглуулсан амттанаа “оффшор” гэж нэрлэдэг. Шавь нар маань “Тэмцээн дуусаад багшийн оффшорыг иднэ” гэж шоолцгоодог юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батцэнгэл 2019-01-07 202.21.96.212

Стеройд бага хэрэглэвэл нүүр чинь сэвхдэхгүй

Avatar

Tor 2019-01-07 139.5.218.24

Amjilt hysie yuch baisan muulj terneesee taashaal avch amidardag am setgel hoer ni omkhiijchihson muusainuudiig b** too mundag hyyhen

Avatar

Ub 2019-01-07 66.181.190.117

zavaan umhii altai huuhen

Avatar

Зочин 2019-01-07 202.21.106.151

chi yaasiin unerlee yu haha

Avatar

Иргэн 2019-01-07 103.14.36.6

Мундаг гэр бүл байна

Avatar

сүрэн 2019-01-07 66.181.166.134

Ерөнхийлөгч өө боди билдинг сдорт. энэ шулам хүүхэн мөн үү

Avatar

Зочин 2019-01-07 66.181.166.134

Ерөнхийлөгч өө боди билдинг сдорт. энэ шулам хүүхэн мөн үү

Avatar

Зочин 2019-01-07 213.143.46.121

Охин нь ямар муухай емд емсее вэээ

Avatar

Зочин 2019-01-07 122.201.22.88

Мундаг байна аа…

Avatar

undesten 2019-01-07 182.160.0.126

yg unendee jijig holboonii zohioson delhiin avarga gej helehed hetsuu / 1 thailand, 1 bas haltar, 2 mongol, 1ukrain/ 5 oroltsogch oroltsson temtseenees medali daraalj avsan. Shagnal garduulahdaa bas tuhain temtseenii chanar chansaag bas hargalzaj bh heregtei

Avatar

Зочин 2019-01-07 103.229.120.12

haha chi orood neg medel avchaach end ingej gonshignoj suuhaar

Avatar

unen 2019-01-07 103.214.108.181

unen shuu. holboogoo hargalzah heregtei. tegleech uuruu bas Pro angilaliih bish. Amateur gej yavj bga.

Avatar

Cccp 2019-01-07 66.181.161.2

Gundegmaa munkhzul geed zunduu emehtei gayat tamirchintai biz dee bodibilding turulduu ankhniikh bailgui dee

Avatar

News 2019-01-07 106.102.128.137

Ene turulduu anhnii Delhiin avarga bolson emegtei MUN anhnii gaviyat tamirchin boldon gej bichsen bna

Avatar

Зочин 2019-01-07 202.21.106.113

fitnesd yavahad eruul mendiin daatgalaasaa mongo avch boloh um uu. huuli garsan um bolov uu. meddeg hun bna uu.

Avatar

Батцэнгэл 2019-01-07 202.21.96.212

Тийм хайр байхгүй

Avatar

zochin 2019-01-07 66.181.186.24

Bayar hvrgie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж