"Найзыгаа амиа хорлосон гэж бодохгүй байна"

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

"Найзыгаа амиа хорлосон гэж бодохгүй байна"

"MNTM" шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан хэрэг нийгмийг тэр чигт нь цочирдуулсан. Тус хэргийн учир битүүлэг байдал олон ч хүний анхаарлыг татаж буй. Талийгаачийн гэр бүлийнхэн болон олон нийтийн зүгээс тус шоуны зохион байгуулагчид болон оролцогч, шүүгчдийг буруутгах хандлага гаргах болсон нь шоуны хамт олныг өнгөрсөн Баасан гаригт /2018.01.04/ мэдэгдэл хийхэд хүргэсэн юм. Энэ үеэр “Манай нэвтрүүлгийн оролцогчид руу их дайрч байна. Ялангуяа Э.Одонтунгалаг руу дайралт их ирсэн. Нэвтрүүлгийн тухайд охид нэгийгээ үзэн ядсан, үл ойлголцсон зүйл болоогүй. Үл ойлголцол, бүр цаашлаад хэн нэгийнхээ амь насыг хохироох хэмжээний маргаан байгаагүй” гэсэн юм.

Тэгвэл өчигдөр /2018.01.06/ талийгаачийн ээжийн дүү Ч.Гэрэлхүү өөрийн цахим хуудаснаа тэмцээний үеэр талийгаачтай дотно нөхөрлөж байсан  Н.Бадмаарагтай холбогдон ярилцаж буй бичлэгийг дэлгэлээ. Тэрхүү бичлэгийг арваннэгдүгээр сарын эхээр хийсэн байна.

ТАЛИЙГААЧИЙГ ШОУНААС ГАРЪЯ ГЭЖ  ХЭЛСЭН Ч ГАРГААГҮЙ. СҮҮЛДЭЭ БҮР ЗУГТАЖ Ч ҮЗСЭН ГЭЖ НАДАД ХЭЛЖ БАЙСАН

Н.Бадмаараг “Талийгаач өмнө нь  хэзээ ч гэрээсээ хоёр сар  хол явж үзээгүй. Энд байх аймшигтай байна” гэж хэлж байсан. Тэмцээний үеэр охид нийлдэг нийлдгээрээ хуваагдсан. Охидын дунд хагаралдаан бол байсан. Анх шоунд бүртгүүлэхдээ найз залуугүй, нөхөргүй гэж бүртгүүлж байж гэрээ хийсэн. Тэгэхгүй бол шоунд бүртгэдэггүй тал бий.

Шоунд орохоос өмнө бүх охидыг бүтэн биений шинжилгээнд оруулж, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр очиж шинжилгээнд хамруулсан. Талийгаач тэмцээнээс гарна гэж өдөр бүр хэлдэг байсан ч гэсэн маргааш нь улам хичээгээд зураг авалтууддаа сайн ордог байсан.

Ч.Чамин-Эрдэнэ шударга бус зүйлд их дургүй. “Энд байх хэцүү байна. Шударга бус байна” гэж хэлдэг байсан. Учир нь, өөрийнх нь ялах дугаар дээр шүүгч нар дараад байсан. Талийгаач их хөгжилтэй, яриасаг, халамжтай, түшиг тулгууртай. Бид хоёр төстэй зантай учраас найзалсан байх. Шоу дууссаны дараа моделиор ажиллахгүй, хүүхдүүдэд хайртай болохоор тэдэнтэй ойр ажилламаар байна гэдэг байсан. Мөн сунгалт сайн болохоор гимнастикаар хичээллэнэ гээд том хүний ангийг нь хүртэл судалсан байсан. Жолоонд суугаад үнэмлэх авна ч гэж ярьж байсан. Ер нь бол найзыгаа амиа хорлосон гэж бодохгүй байна. Талийгаач ихэр оролцогч болон Өвөр Монгол охидтой дотно байсан. Харин И.Одончимэгтэй нийлдэг охидтой нийлдэггүй байсан.

Талийгаачийг нас бардаг өдөр түүнтэй холбоотой пост бичсэн. Гэтэл Боловсрол суваг телевизээс утасдаад “Чиний бичсэн постон дотор чинь чиний хасагдсан талаар мөн шоуны талаарх мэдээлэл байна. Хэрэг шийдэгдээгүй байгаа учраас постоо устга”  гэж хэлсэн. Тэгээд би постоо устгасан.

Талийгаачийг шоунаас гаръя гэж хэлсэн ч гаргаагүй. Сүүлдээ бүр зугтаж ч үзсэн гэж надад хэлж байсан. Аравдугаар сарын 1-нээс оролцогчдыг гэр лүү нь буцаасан. Тухайн үед  талийгаачтай уулзъя гэхэд айгаад байх шиг санагдсан. Яагаад гэхээр шоуны оролцогчдод Боловсрол суваг телевизээс оролцогчдыг хүн ихтэй газраар хамаагүй явж болохгүй гэж хэлсэн байсан" гэжээ.

sainu Amraltiin uduriin mend MNTM- Shounii oroltsogch Badmaarag Burkhan boloochtoi temtseen orsonoosoo hoish ih naiz bsn bi tsagdaa nartai zeregtseed meduuleg avsan baidagiin gants huneer togtohgui uur humuusch bga bi ehnii yrisan bichlegee badmaaragaas zuvshuurul avalgui oruullaa ene yriag 11n sariin eheer avsan badmaarar duudee handaj helhed uneniig delgehed uynaas ch bitgii ai chamaig mongoliin ard tumen harj bga badmaaragtai yriltsaj bhad uy medregdsen geheer ih tsailgan yg l huuhedeerei evdreegui negch biirnii zuraas tataagui tsav tsagaan tsaas met sanagdsan Taliigch yg l uurtuuguu adil naiztaigaa yerhej bsn ilt bsn ymar negen daramt shahalt iruul nadruu shuud zurvasaar holbogdooroi ted yach ch chadahgui bi byts gishgeh bolhoor mon badmaaragtai taaglaj tavin ta buhen badmaaragt zoriulaad zurh like uy bdagiin shere uramiin ug hairlaarai bi tsagdaagaas uraldaj nileed hunees mon gerchiin yria avsan bga ene bol zuvhun ehnii heseg n yaandaa bolovsrol TV-!!! yaandaa shuuh emnelgiin darga Amgalanbold-!!!! yaandaa Khan-uuliin baitsaagch Sh.Rentseen

Posted by Chimedtseren Gerelkhuu on Sunday, January 6, 2019

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж