Тунис, Мароккогийн эмэгтэйчүүд Араб ертөнцөд хамгийн эрх чөлөөтөй нь | News.MN

Тунис, Мароккогийн эмэгтэйчүүд Араб ертөнцөд хамгийн эрх чөлөөтөй нь

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Тунис, Мароккогийн эмэгтэйчүүд Араб ертөнцөд хамгийн эрх чөлөөтөй нь

Саяхан Америкийн Freedom House (FH) гэх улс төр, иргэний эрхийн байдлыг судалдаг Засгийн газрын бус байгууллагын явуулсан судалгаанд Арабын ертөнцийн хамгийн их эрх чөлөөтөй эмэгтэйчүүд Тунис, Мароккод байна гэж өгүүлжээ. Судалгааг  "EGYnews"  гэдэг Египетийн портал нийтэлсэн байв. Хойд Африкийн эдгээр орнуудад эмэгтэйчүүдийн амьдрал нь европжсон, тэдэнд нийгэм, шашин, гэр бүлийн ямар нэг хориг бараг байхгүй, чөлөөтөй гэнэ. Тэдний дараа нь ливан, алжир эмэгтэйчүүд орж байна. Энэ судалгааны хамгийн сүүлд нь Саудын Араб ба Йемений эмэгтэйчүүд оров. Тус байгууллагын мэдээгээр сүүлийн таван жилийн дотор Арабын 15 улсад эмэгтэйчүүдийн эрхийг сахих, тэднийг олон нийт, улс төр ба эдийн засгийн амьдралд татан оролцуулах талаар дэвшил гарчээ. Энэ чиглэлээр Кувейт мэдэгдэхүц ахицтай байна. Тэндхийн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адил улс төрийн эрхтэй болж, парламентад гишүүнээр сонгогдсон байна. Мөн Алжирт хийсэн 2005 оны нийгмийн шинэчлэлээр эмэгтэйчүүд нь илүү эрх чөлөөтөй, эрчүүдээс хамаарал бага болсон байна. Ирак, Йемен, Палестины эмэгтэйчүүд эрх чөлөөгөө нэлээд “хумиулсан” ажээ. Энэ нь эдгээр нутагт болж байгаа дайнтай холбоотой. Эмэгтэйчүүд хүчирхийллээс айн, ртээ “нуугдан” нийгмийн амьдралаас холдох болжээ. Исламын уламжлалын хатуу зарчимд баригдсан Саудын араб эмэгтэйчүүдийн байдал ээдрээтэй хэвээр байна.
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж