"Гарцгүй бол Х.Баттулга, У.Хүрэлсүх, М.Энхболд гурав явсан нь дээр" | News.MN

"Гарцгүй бол Х.Баттулга, У.Хүрэлсүх, М.Энхболд гурав явсан нь дээр"

Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

"Гарцгүй бол Х.Баттулга, У.Хүрэлсүх, М.Энхболд гурав явсан нь дээр"

"Гарцгүй бол Х.Баттулга, У.Хүрэлсүх, М.Энхболд гурав явсан нь дээр"

АН-ын дэд дарга Р.Амаржаргалтай ярилцлаа.


-Монголчуудын хувьд өнгөрсөн он халуухан үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Ялангуяа улс төрийн хүрээнд чамгүй олон үйл явдал өрнөсөн. ЖДҮ-г тойрсон асуудал, МАН-ын хагарал төрийг гацаасан зэрэг улс төрийн талцал үргэлжилсээр л байна. Та өнгөрөгч жилийн улс төрийг өнгийг дүгнэж хэлбэл?

-Өөрийн тань хэлсэнчлэн улс төрийн хувьд хагаралтай жил байлаа. Нөгөө талаас ялангуяа улс төрийн хүрээний болж бүтэхгүй зүйлс ил гарсан гэж 2018 оныг дүгнэж болно. Асуудлыг хэн ямар өнцгөөс харж байна түүгээрээ л дүгнэх байх. Болсон үйл явдлуудыг жагсаагаад харвал өөрийн эрхгүй анхаарал татахаар хэд хэдэн зүйл ажиглагдлаа. Нэгдүгээрт, ард түмний хүлээлгэсэн асар их итгэл найдварыг эрх баригч нам дааж чадсангүй. Төрийг барих том үйл хэрэгт үндсэндээ бэлэн биш байжээ. Удирдлагын хэмжээнд ч тэр, түүнийг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь ч тэр бэлэн биш байж. Энэ бүхэн нь МАН төрийн ажилд боловсон хүчнээ бэлтгэж чадаагүйтэй холбоотой. Аливаа сонгуульд улс төрийн намууд боловсон хүчнээ сонгож нэр дэвшүүлдэг. Гэвч энэ ажлаа намууд хийсэнгүй. Улс төрийн намууд боловсон хүчнээ бэлтгэж чадаагүй нь нам өөрөө бүрэн гүйцэд төлөвшөөгүйг харуулж байгаа юм. Шинэ зууны эрэлт хэрэгцээнд дүйцэхүйц ажиллах чадвар алга. Хоёрдугаарт, улс төрийн намуудын үзэл баримтлал тодорхой бус  байна. Намынхаа эрхэм  үнэт зүйл юу вэ гэдгийг өөрсдөө ойлгож ухамсарлаагүй нь дээрхтэй холбоотой.

-Намууд энэ бүх алдаагаа засч, залруулж амжаагүй байтал 2020 оны сонгууль хаяанд ирчихлээ. Дахиад л ийм байдал бий болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр үлдсэн хугацаанд улс төрийн намууд төлөвшиж чадах уу гэдэг нь тун эргэлзээтэй. Нэн түрүүнд юунд анхаарах вэ?

-Нэгдүгээрт, улс төрийн намууд зүг чигээ маш тодорхой болгох шаардлагатай байна. Үүндээ тулгуурлаж боловсон хүчний бодлогодоо хариуцлагатай хандах цаг нь болсон. Ялангуяа боловсон хүчнээ сонгох, сургах, дадлагажуулах чиглэлийн ажлуудыг нэлээд чамбай хийж, улс төрийн сонгуульд оруулахгүй бол дээрх алдаа давтагдана. Хоёрдугаарт, олон нийтийн зүгээс улстөрчдөд тавих хяналт, шаардлагаа чанаржуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгогчид улс төрийн намуудыг арай өндөр төвшинд гаргаж ирдэг болмоор байна. Мөн улс төрд орж байгаа хүмүүсээс бид юу шаардаж, юуг нь чухалчилж харах уу гэдгээ тодорхой болгох ёстой. Уран цэцэн ярьж байгаа нэгнийг дагаад намирах уу эсвэл хэдэн цаасаар саналаа худалдаж нүдэн балай, чихэн дүлий өнгөрөх үү гэдэг асуудалд ч өөртөө шүүмжлэлтэй хандмаар байгаа юм. Улс төрийн намуудыг шинэ төвшинд гаргахад хүн бүрийн оролцоо шаардагдана. Сонгогчдын ч тэр улс төрийн намуудын аль алиных нь  хариуцлагын асуудал.

-2016 оны сонгуулиар төр тогтвортой байг гэж Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгсөн. Харамсалтай нь тийм байж чадсангүй, 65 суудалтай олонхийн “галзуурал” болж хувирлаа. УИХ-ын даргыг огцрохыг шаардаж 40 гишүүн чуулганы үйл ажиллагааг бойкотлож байгаа нь улс төрийн зохистой акц мөн үү?

-УИХ-ын гишүүнийхээ хувьд чуулганы хуралдаандаа суух нь тэдний үүрэг. Өнөөгийн үүссэн  асуудлыг шийдэхийн тулд эсэргүүцээд байгаа 40 гишүүн УИХ-ын даргыг огцруулж болдог хуулийг нь санаачлаад хэлэлцвэл асуудал шийдэгдэнэ. Хуулиа санаачлахгүй өнөөг хүрсэн нь үүний цаана өөр ашиг сонирхол байна уу гэдэг хардлагыг төрүүлж байна.

-УИХ-ын даргыг хүчээр шахаж гаргах гэж оролдох нь ёс зүйгүй харагдаж байна гэдгийг зарим судлаач хэлж байгаа?

-Хуулийн дагуу бүх зүйл явах ёстой. Хууль тогтоох дээд байгууллага нь гарцаагүй УИХ. Тэгэхээр УИХ нь өөрөө хуулиа санаачилж асуудлыг шийдэх байтал төрийг ажлыг гацааж байгаа нь тун хариуцлагагүй явдал.

-Парламентын үйл ажиллагааг гацааж байгаа ийм үйл явцыг та анх удаа харж байна уу?

-Үгүй дээ. Өмнө нь ч гэсэн болж байсан үйл явц. Гэхдээ тухайн үед асуудалд шийдэл гаргая гэдэг сонирхол нь давамгайлсан учраас богино хугацаанд асуудлаас гарсан.

-УИХ одоо тарсан нь дээр, өөх ч биш булчирхай ч биш байж байхаар тарсан нь дээр гэж  УИХ-ын  гишүүд болон олон нийт хэлж байгаа. Таны харж байгаагаар УИХ тарах нөхцөл бүрдсэн үү?

-Энэ талаар Үндсэн хуульд  маш тодорхой заачихсан. Хуулийн заалтыг үг, үсгээр нь ягштал дагах ёстой. УИХ тарахад шийдэл байгаа эсэх, мөн ямар үр дагаварт хүргэх үү гэдгээ зайлшгүй бодох хэрэгтэй. Энэ нь төрийн дархлааны тухай асуудал юм л даа. Магадгүй УИХ ийм шалтгаанаар тарлаа гэхэд дараа нь өөр өчүүхэн шалтаг гаргаж УИХ-аа тараадаг дадал бий болчих вий. Өнөөдөр гаргах шийдвэр  хожим нь  ямар үр дагаварт хүргэх үү гэдгээ  улстөрчид сайтар боддог байх ёстой хүмүүс. Харамсалтай нь ийм хэмжээнд бэлтгэгдсэн нөхдүүд алга.

Одоо хоёулаа танай намын талаар ярилцъя. Та саяхан намынхаа дэд даргаар сонгогдсон. Намаасаа хэсэгтээ хөндий байсан таны хувьд энэ албан тушаалыг хүлээж авах шалтгаан байсан болов уу?

-“Алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэгчийн адил байхыг би хүссэнгүй. Би АН-д тодорхой хэмжээгээр өртэй гэж өөрийгөө боддог. АН-ыг үүсгэн байгуулахад гардаж оролцсон хүний нэг гэж өөрийгөө хэлнэ. Яагаад гэвэл 2000 онд тав, зургаан нам нэгдэж өнөөдрийн АН-ыг байгуулахад хамгийн том нам болох Монголын үндэсний ардчилсан намыг би даргалж байсан. Манай нам санаачлага гаргаж, энэ намыг байгуулсан. Тиймээс АН миний хүүхэд гэж хэлж болохоор нам. Хоёрдугаарт, өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг хараад улс төрийн намуудыг бэхжүүлэх нь чухал гэж үзсэн. Мөн улс төрийн намууд дотор АН сайн, муу ч өөрийгөө харуулчихсан нам. Сайн талаа ч, саар зүйлээ ч харуулсан. Өнөөдөр МАН-ын байр суурь нэлээд ганхчихлаа. АН, МАН-ыг гэрийн хоёр баганатай адилтгавал МАН ганхахад АН бат бөх суурьтай байх нь том хариуцлага. Үүнийг давхар бодсон.

Эцсийн шалтгаан нь Амаржаргал гэдэг хүнд тодорхой хэмжээний улс төрийн капитал, нэр нүүр, нөлөө гэж байдаг бол энэ бүхнийг АН  ашиглах ёстой гэж үзсэн учраас дэд даргын албан тушаалыг хүлээж авсан.

-Сонгуулийн өмнөх жил намын удирдах албан тушаалыг хашихад маш их хариуцлага шаардагдах нь тодорхой. Улс төрийн намууд үнэт зүйлгүй, төлөвшөөгүй гэдгийг ярианыхаа эхэнд та дурдлаа. Тэгвэл энэ бүхнийг намдаа хэрхэн бий болгох вэ?

-Өнөөгийн улс төрийн намууд засгийн эрхийг авахаа эцсийн зорилгоо болгож болохгүй. Улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг өөдтэй өнгөтэй байлгах гэсэн ийм л зорилго руу намууд тэмүүлэх ёстой. Хэрвээ намуудын үйл ажиллагаа ард түмний амьдралыг сайжруулж, Монголын төрийг бэхжүүлж, нийгмийг цэвэршүүлэхэд чиглэгдэхгүй бол заавал сонгуульд оролцож нийгмээ бохирдуулах хэрэг байхгүй. Хэрвээ сонгуульд оролцсон бол үр дүнд нь нийгэм нэг урагшаагаа алхаж, эдийн засаг өсч, Монголын төр улам бат бөх болох ёстой. Энэ том зүйлээ харах нь чухал. Түүнээс бус улс төрийн сонгуульд ялах, ялагдах эсэх нь гучдугаар асуудал. Энэ санаагаа би намын удирдлагууд, гишүүддээ  ойлгуулахыг зорьж байна.

-Өнгөрсөн хугацаанд ардчилсан намд шинэчлэлт хийгдсэн гэж их ярьдаг. Та бодит байдлыг дотроос нь харахад танай намаас  шинэчлэл ханхалж байна уу?

-Байна. Ялангуяа бүтэц зохион байгуулалтын хувьд нэлээд бэхэжсэн нь ажиглагдлаа. Мөн намын Үндэсний бодлогын хорооны бүтэц маш залуужсан. Үүнийг би олзуурхаж байгаа. Үндэсний бодлогын хорооны 400 гаруй гишүүн дотор 50-иад оны регистрийн дугаартай гишүүн дөрөвхөн, 60-аад оныхон 70 орчим, бусад нь дандаа залуучууд. Ид хийж бүтээх насны залуусын эрч хүч, эр зориг, тэмүүлэл, энерги гэж байна. Энэ бүхнийг зөв залах нь бидний үүрэг гэж харж байгаа. Мөн анх удаа нийт гишүүдээсээ санал авч намын даргаа сонгосон нь шинэчлэлийн үр дүн.

-Тэгвэл сул тал харагдав уу?

-Зүг чиг баримжааны асуудал. Оны өмнө болсон  намын Их хурлаараа үзэл баримтлалаа хэлэлцэж баталлаа. АН барууны төв нам гэдгээ зарласан. Энэ бол том алхам. Цаашид намынхаа үзэл баримтлалыг нийгэмд болон намын гишүүддээ түгээх асуудлыг сайтар зохион байгуулах шаардлага байна.

-С.Эрдэнэ АН-ын дарга болсноор гишүүдээ дураараа хөөдөг, хасдаг, хувийн компани нь болсон мэт аашилж байна гэх шүүмжлэл гардаг. Ялангуяа ардчилал гэсэн тодотголтой намын хувьд гишүүдээ хасах нь хэр зохистой юм бэ?

-Компанийн нам болсон гэдэг шүүмжлэл өнөөдөр гэнэт гарсан үг биш. Их олон жил яригдаж байгаа. Шуудхан хэлэхэд, өнөөгийн 20 гаруй жил улс төрийн намууд дотор компанийн нам цөөнгүй бий. АН арай ч бас компанийн нам тэр тусмаа хувь хүний нам болчихоогүй. Намын дүрмийн заалтууд чамбайрсан. Энэ дүрмийнхээ дагуу улс төрийн тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаа гэж би ойлгосон. Манай намын дүрэмд гишүүнээ хөөнө гэсэн заалт байхгүй. Харин намын бүртгэлээс нь хасна гэсэн нэр томьёо л бий. Бүртгэлээс хасах шийдвэрийг манай намын Үндсэн дүрмийн хороо гаргадаг. Эндээс гарсан шийдвэрийг албажуулдаг нь намын дарга. Гаднаас нь харахад С.Эрдэнэ дарга гишүүдээ хөөчихсөн мэт харагдаж байгаа боловч үүн дотор процедурын шинжтэй зүйлс бий. Үндсэн дүрмийн хороо зөв шийдвэр гаргасан уу гэдэг нь өөр асуудал. Би хэлж мэдэхгүй байна. Хувь хүнийхээ хувьд би болсон явдалд харамсч байгаа. Л.Болд гишүүн АН-ын төлөө явсан хүний нэг нь гарцаагүй мөн.

Л.Болд АН-д гай тарихаар эсвэл АН-д муу зүйл хийх хүн биш. Л.Болдыг хэзээ ч ардчиллын эсрэг явахгүй гэдэгт би бат итгэлтэй байгаа. АН ч гэсэн Л.Болдыгоо хүндэтгэдэг. Асуудал яваа яваандаа жигдэрнэ гэж бодож байна.

-Хэрэв Л.Болд гишүүний бүлгээсээ гарах хүсэлт нь баталгаажвал УИХ-д АН бүлэггүй болоход хүрнэ?

-Энэ нь манай намд шинэ зүйл биш. Өмнө ч гэсэн АН бүлэггүй болж зөвлөл байгуулж л байсан.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монгол Улсын хөгжил дэвшлийг тодорхойлох, шударга бус байдлыг таслан зогсоох зорилгоор “Нэгдмэл Монгол хөдөлгөөн” байгуулснаа оны өмнөхөн зарласан. Магадгүй цаашид нам байгуулж, АН-аас тусгаарлах нь гэсэн хардлага ч олон нийтийн дунд байна. “Нэгдмэл Монгол хөдөлгөөн” байгуулсныг нь та хэрхэн харж байна вэ?

-Шинэ хөдөлгөөнүүд бий болох тусмаа сайн. Нийгэм гэсэн энэ том талбарт улс төрийн намуудын эзлэх орон зай, төрийн бус байгууллагууд, эвсэл, хөдөлгөөнүүдийн орон зай гэж бий. Цаашид энэ орон зайг улам тэлж өгөх ёстой. Тэдэнд улс төрийн болон нийгмийн шинжтэй  эрх, үүргийг нь илүү их шилжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал улс төрийн намууд үндсэн гол бодлогын асуудалдаа төвлөрч ажиллах боломж нь бүрдэнэ. Эцсийн дүндээ шинээр бий болсон хөдөлгөөнүүд Монголыг сөнөөе гэсэн зорилготой байгуулагдаагүй нь лавтай. Тэд улс төрийн намуудын хараагүйг олж харвал сайн хэрэг.

-Судалгаагаар танай намын рейтинг ямар байна вэ?

-Гайхамшигтай өндөр биш. Сөрөг хүчний рейтинг 30 гаруй хувьтай байна гэх хуучны ойлголт хэвээр байх шиг байна. Өөрөө ч гэсэн энэ өнцгөөс нь асууж байгаа болов уу. Одоо энэ цаг үе өнгөрсөн. 10 гаруй хувьтай байна гэдэг хамгийн бодитой илрэл гэж бодож байна. Ямартай ч МАН-аас өндөр рейтингтэй байгаа. Гэлээ гээд баярлах зүйл биш.

-Магадгүй МАН-ын ганхалт танай намд илүүтэй орон зайг бий болгож байгаа болов уу?

-Улс төрийн намууд бүгд адилхан гэсэн хандлагаар МАН-д болж байгаа зүйлийг АН-д нялзаах тал байна. Гэхдээ бодитой өрнөж байгаа үйл явцаас зугтах арга байхгүй. Энэ тохиолдолд яаж илүү их сэтгэх үү, үйл ажиллагаагаа хэрхэн зөв зохион байгуулах уу гэдгээ бодох нь чухал.  Түүнээс биш энэ ингэлээ гээд гомдол мэдүүлээд суух цаг нь биш.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөлөө.Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?

-Төгсгөлд нь Х.Баттулга, У.Хүрэлсүх, М.Энхболд гуравт хандаж хэлье. Хэрвээ чи шийдэл биш бол чи өөрөө асуудал. Та гурав шийдэл олж чадахгүй байгаа бол асуудал нь та гуравт байна гэсэн үг. Үүнийг л сайтар бодож, тунгааж ажиллацгаа. Хэрвээ өөрсдөө асуудал бол тэр чигээрээ эртхэн шиг явсан нь дээр байх. Эцсийн эцэст төрийн өндөр албан тушаалд яах гэж, юуны төлөө очсон юм гэдгээ гурвуулаа бодоцгоо. Та гурав бол нийгэмд гарц буй аливаа асуудлын шийдэл нь байх ёстойгоос өөрсдөө асуудал үүсгэдэг нөхөд байж огт таарахгүй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ТэнэглэлТэнэглэл
47
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

141 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-01-07 43.228.131.45

Сонгуулын сонголтыг ард түмэн зөв хийх учиртай гээд байх шиг байна. Ард түмэн нэр дэвшсэн нөхдөөс л чадан ядан сонгож байгаа. Өөр нэг учир нь намууд зөв, ёс суртахууны өндөр чадамжтай, хаттай, ард түмэн, улс эх орны төлөө ажиллах чиг эрмэлзлэлтэй хүнээ л дэвшүүлэх ёстой шүү дээ. Үнэндээ 60 чавганц уралдахаар 1 нь түрүүлнэ гэгч болдог. Ард түмэн Ээ бурхан минь үнэндээ итгэж сонгох хүн ховор байна. За яахав дээ. Байгаа нь энэ гэдэг шүү. Ингэж ард түмнийхээ сонголтыг хүртэл шалд нь буулгасан байга

Avatar

зочин 2019-01-07 59.153.114.23

Тэтгэвэртээ суу

Avatar

Баатар 2019-01-07 202.126.89.62

Дэмжиж одоо энгэж залуучуудийнхаа дуу хоолойг сонсдог хүмүүс ховордож дэээ

Avatar

Иргэн 2019-01-07 202.126.88.39

Улаанбаатар хотын банкны хажуугийн Urguu зочид буудлын ВИП-д Сахал Эрдэнэбилэгийн хоолыг гудраад хамт явж байхыг нь дандаа хардаг болохоор энэ тэжээвэрт итгэх арга алга даа!!!

Avatar

Зочин 2019-01-07 202.179.24.72

Амаржаргал хэлсэн болхоос үнэн үг. Чи минь бас ч сайхан амьтан биш шүү дээ. Нэг нэсэг намаасаа гана ч бил үү, уньж туниад хачин юм болсон байх аа. Ер нь цагаа тулхад та нарт албан тушаал л хэрэгтэй юм байна. Өөрөө намын дэд дарга болоод овоо дуграхтайгаа болсон байна.

Avatar

HM 2019-01-07 94.197.121.207

Төр засгийн оройд байгаа тэр гурван нөхрийг ёстой гоё хэллээ. Луйварчид луйвраа хийхэд нь саад болдог гээд энэ нөхрийг үргэлж дараад байдаг байхаа. Одоо цаг өөр болсон болхоор эрчимтэй, шийдмэг ажиллах орон зай, цаг хугацааны нөхцөл бүрдэж байгаа шүү ахаа.

Avatar

zochin 2019-01-07 103.229.122.112

AN NEG BAGANA NI GECHIKHEJEE, KHOGIIN ERDENIIG DAGASAN NUKHUR YAMAR L OLIG BAYKH WE DEE

Avatar

УАА 2019-01-07 112.72.11.118

хүрэлсүхтэй л адил цэргииин даргархуу хүн шүү дээ.итгэхгүй байгаа

Avatar

Зочин 2019-01-07 64.119.23.138

их зант додигор хог вэ

Avatar

үеийн үед санаж яв! 2019-01-07 77.111.247.100

1998 оны хавар нэг иймэрхүү дотуур тамиртай сонингийн нэг тал дүүрэн ярилцлага өгч байсныг санаж байна уу … 1911 онд Монголыг хятадад 385 мянган лан мөнгөөр худалдах ажлыг гол зуучилсан этгээд Бао Лин-гийн /балин биш ээ!!!/ цэрэндоржийн ач хүү Аймаар зовлон 1998 оны хавар өөрсдийнхөө АН-ын ЗГ-ыг МАХН намтай хуйвалдаж унагаачихаад өөрөө ЕС болсон шүү х***а дээ!!!… энэ этгээд ЕС бхдаа ЗГ-с ашигт матлмалын хуулийн төсөл гэж гаднынхны дурыг Их хуралд оруулж монголын хууль болгож өгсөн !!!!

Avatar

Damiran 2019-01-07 150.129.143.138

chi FIFA aas avilgalch gedgeeree huugdsun Mori Ganboldtoia niilen mongolyn hul bumbugiin holboond olon ulsaas orj irj bui saya saya dollaryg hoosolj ideed zailsandaa.chinii unaj baisan avtomashiny tulburiig hul bumbugiin holboonoos Bridge group ruu shiljuulsen barimt bdag yumshuu

Avatar

Зочин 2019-01-07 103.57.92.189

Хулгайч луйварчдын өмгөөлж хамгаалах хүмүүс гараад ирээд байгаарай. Та нарын 30 жил төр барьсан улс орон ямар байгааг яс махаараа мэдрээд суууж байна. Хол очиж хуцацгаа энэ өмөөрөөд мөөрөлдөөд байгаа өмхий хамхай ханхалсан ялзарсан та нарыг ч бас шоронд хийнэ.

Avatar

mongol 2019-01-07 43.252.113.68

Hen ch yu ch yrisan door ni hogiin muuhai commentuud baih yumaa. Yaatsan humuus yumdee mongolchuud bid. Amnaas ni muu ugnees oor yum garahaa bolitsgooson haranhui buduuleg niigem yumuudaa

Avatar

Зочин 2019-01-07 202.179.24.99

Амаржаргал гэгч хэн ч байсан авралын бурхан биш тэр сайхан албан тушаалтай байхдаа монголыг өөр болгочихгүй юугаан хийж байсан юм бэ төрийн эрх барих гэдэг чинь хоёр хөлннийхөө шивэртэй оймсыг хооронд нь сольж өмсөхийг хэлдэггүй байхаа
Өнгөрсөн үеийн удирдагчид хэнийг нь гайхуулан магтан дуулаад байх шаардлагагүй.
Та нар хар даа энэ 2 хөршийн удирдагчид маань улс орноо ямар болгож байна даа.
Бид бүгдээрээ цоо шинэ удирдагчаан ард түмэн энэ эх орныхоо төлөө гэх сэтгэлтэй хүнийг гаргаж ирэх хэрэг

Avatar

Зочин 2019-01-07 66.181.161.6

Mundag

Avatar

Dahskuu 2019-01-07 202.179.6.34

Uhaantai hunii ug tsaana neg uur baina shuu! Iim hunuusiig demjih heregtei ch dee!

Avatar

зочин 2019-01-07 66.181.178.151

Арай эрт зөнөсөн юм уу,иймхэн хүн юм уу

Avatar

санаач сэрээч ухаараач 2019-01-07 77.111.247.100

х***а хүний дотуур тамир гэж мэдэх үү!!!

Avatar

Зочин 2019-01-07 202.179.24.72

х***а юм уу?

Avatar

Зочин 2019-01-07 64.119.24.218

Чи зүгээр одоо больчих олон жил онол ярьлаа сайд дарга ч хийж үзлээ чамд эх орон ард түмэндээ хийсэн юм юу ч байхгүй одоо олон юм яриад байлгүй залуучууддаа байраа тавьж өгөөд албан тушал байдаг бол тэрийгээ өг. Чамайг их юм хийх байх гэж 20 иод жил хүлээлээ шал худлаа нөхөр бнаа чи ард түмэн чамайг мэдэг болсоон яриад баыгаа үлгэрээ эхнэртээ л ярь

Avatar

z**l 2019-01-07 103.111.68.3

Ene l lav bish ene odoo zugeer hereggvi hun. Eniig bugd meddeg uchiraas ene oligtoi alban tushaald irdeggvi um.

Avatar

unshigch 2019-01-07 66.181.180.203

Yag unen demjij bna

Avatar

Shudarga irgen 2019-01-07 174.237.185.243

Zuv demjij bna.mongoliig avrah hin.

Avatar

Nam bus 2019-01-07 174.215.45.234

Ardchilsan namiin jiriin gishuud ene udirdlaguudaa solih heregtei temtseechee sereechee! Jiriin gishuud ta nariin deer manangiin deeremchid garaad suutsan udirdaad baihad hultsengui nomhon baij yaj chadaj baina ve

Avatar

Зочин 2019-01-07 182.160.35.59

танай дээрэмчин нам тарах ёстой амаржаргал онжого долоогчоо?

Avatar

Зочин 2019-01-07 202.126.89.174

ХООСОН ОНОЛЧ !!!

Avatar

Dar 2019-01-07 66.181.160.56

ERDENETIIN 49 KHUVIIG AVAKHAD OROLTSSON KHULGAICHIIN NEG DEE.

Avatar

Зочин 2019-01-07 172.114.251.229

МАН-ЫН 1 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ӨРТГӨӨР БАЙГУУЛАГДСАН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД ПИ-АР-ЫН БАГУУД СҮҮЛИЙН ҮЕД РЭЙТИНГЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ МАН-ААС ЭНХБОЛДЫН ТАЛ ТЭГЭЭД БУСАД БҮХ НАМ ХҮЧНИЙХНИЙ ХЭЛСЭН ЯРЬСАН ЗҮЙЛИЙГ ГУТААХ НЭГДСЭН ТОМ ДАВАЛГАА ЯВУУЛЖ БАЙГАА НЬ СООШЛ БОЛОН САЙТЫН СЭТГЭГДЛҮҮДЭЭС НЭВТ ҮНЭРТЭЭД БАЙНА. НААД ПИ АР ЧИНЬ ХЭТРЭЭД ӨӨРСДӨӨ ТЭРЭНДЭЭ ПОЛОГТОХ ВИЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2019-01-07 212.34.48.84

30 ГАРУЙ ЖИЛ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ, ХООСОН ЧАЛЖИЖ БИДНЭЭС АВСАН ТАТВАРЫН МӨНГӨӨР ЦАЛИНЖИЖ ДУРГИЖ АМЬДАРЧ ИРСЭН ИЙМ ЭТГЭЭДҮҮД БАС ХАНААГҮЙ, ДАХИЖ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ САНААТАЙ. МӨН ГОРЬДВОО!!!

Avatar

Зочин 2019-01-07 2.244.85.13

Их хурал намуудын төлөөлөл байж болох ч Засгийн газар бол Ерөнхий сайдаасаа бусад нь жинхэнэ мэргэжлийн, шилдэг, мэдлэг туршлагатай, гол үнэнч шудрага, ёс зүйтэй хүмүүсээс бүрддэг байх нь зүйтэй.Тэгээд тогтвортой ажиллулбал үр дүн гарна. Засгийн газрын ажилд Ерөнхийлөгч ч , УИХ-ын дарга, гишүүд ч ч хутгалдан оролцдоггүй байвал л юм цэгцэрнэ дээ.

Avatar

Зочин 2019-01-07 212.34.48.84

30 ГАРУЙ ЖИЛ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ, ХООСОН ЧАЛЖИЖ БИДНЭЭС АВСАН ТАТВАРЫН МӨНГӨӨР ЦАЛИНЖИЖ ДУРГИЖ АМЬДАРЧ ИРСЭН ИЙМ ЭТГЭЭДҮҮД БАС ХАНААГҮЙ, ДАХИЖ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ САНААТАЙ. МӨН ГОРЬДВОО!!!

Avatar

Зочин 2019-01-07 2.244.85.13

Намынхааа санхүүжилтийг босгох нэрээр удирдлагад сонгогдох, нөлөө бүхий байр суурь эзлэхийн тулд мөнгө төлдөг хачин зарчмаа аль ч нам бүрмөсөн хаях хэрэгтэй. Мөнгөөр санал худалдаж авдаг, мөнгөөр зодож намдаа дээгүүр суудалд залардаг байдал л төрийн самуурлын эх болж байна.Сонгуулийн сурталчилгааг ил тод бөгөөд энгийн болгох хэрэгтэй. Мөнгөний нөлөөг аль болох багасгах, болвол ул мөргүй болгосон цагт үнэхээр төрд зүтгэх ёэигэлтэй, чадал, чадвартай нь ялгараад ирнэ.

Avatar

Зочин 2019-01-07 212.34.48.84

30 ГАРУЙ ЖИЛ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ, ХООСОН ЧАЛЖИЖ БИДНЭЭС АВСАН ТАТВАРЫН МӨНГӨӨР ЦАЛИНЖИЖ ДУРГИЖ АМЬДАРЧ ИРСЭН ИЙМ ЭТГЭЭДҮҮД БАС ХАНААГҮЙ, ДАХИЖ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ САНААТАЙ. МӨН ГОРЬДВОО!!!

Avatar

Зочин 2019-01-07 59.153.115.53

амаараа ярихаас өөрцгүй хэтэрхий мэргэн жараахай минь хийх цагтаа хийхгүй яасан юм бэ чи худлаа уйлахаас өөр ид шидгүй бацаанка

Avatar

Зочин 2019-01-07 103.26.195.137

үее мултарсан ѳвѳѳ нар мултарцгаагаад л 90 ээд оны итгэгч нар чинь дууссан байхаа АНы гайгаар

Avatar

нүд чих 2019-01-07 139.5.219.23

Амаржаргал ерөнхий бөөрөнхий тал зассан байдлаар ярьжээ.Өнөөгийн бий болоод байгаа байдалд ийм байдлаар хандах юм бол нэмэргүйлдээ.Байгаа байдлыг зоригтой өөрчлөх эр зоригтой үйлдэл хийж аврахыг нь аварч дарахыг нь дарах л хэрэгтэй.Тэрнээс их мэдэгчийн дүр эсгэж суух хэрэггүйлдээ

Avatar

нүд чих 2019-01-07 139.5.219.23

Амаржаргал ерөнхий бөөрөнхий тал зассан байдлаар ярьжээ.Өнөөгийн бий болоод байгаа байдалд ийм байдлаар хандах юм бол нэмэргүйлдээ.Байгаа байдлыг зоригтой өөрчлөх эр зоригтой үйлдэл хийж аврахыг нь аварч дарахыг нь дарах л хэрэгтэй.Тэрнээс их мэдэгчийн дүр эсгэж суух хэрэггүйлдээ

Avatar

Зочин 2019-01-07 139.5.217.70

Одоо энэ хүнээс юуч гарахгүй.Хоцрогдолын туйл . Дунд сургуулийн 6 -р ангийн түвшингийн л амьтан . Бид маш их юм харж мэддэг боллоо.Ийм сул дорой хүмүүс дуугүй байсан нь дээр….Үнэн шүү …..энэ хүнд мэдлэг байхгүй.

Avatar

Зочин 2019-01-07 66.181.160.59

АМАРЖАРГАЛ ГУАЙ ТА НЭГ ЗҮЙЛИЙГ АНЗААРЧ, МЭДРЭЭД ДАРАА НЬ МЭДЭМХИЙРЭХГҮЙ ЮУ. ТАН ШИГ ЗОРИГ МУУТАЙ НУСАН ТАГЛААНУУД ОЛОН БАЙСНААРАА ТӨРИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА НӨХДӨД ЮМ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ ГӨЛӨЛЗӨЖ ЯВААД УЛС ТӨР БОХИР БОЛЛОО. ЭНЭ УЛСАД ЗОРИГТОЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЧАНГА ГАР (СИНГАПУР, КОРЕА ШИГ) ХЭРЭГТЭЙ БОЛОХООС ГӨЛӨЛЗҮҮРҮҮД ОГТ ХЭРЭГГҮЙ, ТЭДНИЙ ҮГ ОДООХОНДОО НИЙГЭМД СОНСОГДОХГҮЙ НЬ ТОДОРХОЙ ЮМ. АН НАМ БУЗАР ЭРДЭНЭЭС ХУРДАН САЛЖ НИЙГМИЙН ШИНЭЧЛЭЛТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭХ НЬ НИЙГМИЙГ ШААРДЛАГА ЮМ.

Avatar

Зочин 2019-01-07 64.119.19.244

ЦНДС-д ийм л романтик, сайхан ярьдаг нөхөр байв. Одоо ч хэвээр. Ардчилал гэж яг юу юм. Ядуурал гуйланчлал дээр тогтнодог Ардчилал ч гэж юу байлаа. Олсноосоо хавьгүй ихийг алдчихдаг Ардчилал ч гэж юу байлаа. Эцэст нь Баатарлаг өвөг дээдсийн минь цусаан юүлж ясаан ивж байгуулсан Тусгаар тогтнол минь үгүй болж, хэдэн хятад хамаг юманд минь эзэн сууж, идэх махыг минь хүртэл үнийг нь мэдэж шийддэг болов. Одоо Монгол УИХ-д хэн хэн сонгогдож гарахыг, бүр Төрийн 3 өндөрлөгт хэн байхыг шийдээд байх шиг

Avatar

Иргэн 2019-01-07 202.126.89.248

Одоо юу ч гэж сайхан яриад хэн ч итгэхгүй ээ, та нарын бүтээсэн балиар нийгэм ш дээ. Бүгдээрээ адилхан

Avatar

Зочин 2019-01-07 124.158.107.6

Хөшөөтийн уурхайг стратегийн ордоос хасуулж Ховд нутгийн дулааныг Хятдад өгсөн хүн дээ.

Avatar

Gerel 2019-01-07 64.119.25.64

Sain hun ch bish de! Hudla nuhur.Alban tushald bas durtai nuhur.Enuunii Uls orniig uud ni av h yavna gej yu bh ve de! Batzandan.Bold hoeriin chigchii huruund ch hurehgui! Ard ni nuugdad zogsoh hun shiv!!

Avatar

set 2019-01-07 202.126.89.243

Batzandan Bold 2 chin bas l mungunii amitad sh dee. Munguur l, ashig sonirhloor l hudulj bgaa. bugd adilhan

Avatar

Зочин 2019-01-07 139.5.217.50

Амараа ч ерөнхийдөө бөөрөнхийдүү нөхөр. Харин М.Энхболд, Баттулга, Хүрэлсүх гурвуулыг оцруулах нь нүдээ олжээ. М.Энхболдыг нөгөө хоёр боловсрол муутай нөхөр хавсайдаж шахаад байгаа. Тэр хоёрт ЖДҮ, 280 сая $ мэтийн муухай юмнууд зөндөө байгаа тул МИ-г, дараа нь Х.Энхжаргалыг холдуулах гээд байгаам. Үнэхээр сайндаа, ард түмэнд хайртайдаа жагсаад байгаа юм биш. Одоо бүр төрийн дээд байгууллагын удирдагчийг зайлуулахын тулд нэг хүнд зориулсан хууль санаачилж байна.

Avatar

Zochin 2019-01-07 202.126.89.247

Uudgui nukhur yum aa ene bas

Avatar

elbeg tarvaga 2019-01-07 64.119.16.146

Elbegdorjiin buubii nokhoi mini chi EKH ORON SHUDARGA YOS yarikh erkh bn u. Batjargal gedeg zalikhai etgeediig umuurch uhchikh geed baisnyg chini MONGOLchuud martaagui bna. chi bol zugeer l khen ch bish oewgon… AN -d bol buur hereggui … zugeer morooroo zailj uz… Chinii helsen vgiig tooj sonsokh irgen ene ulsad baikhgui. Elbegdorjtoigoo hamt ene horvoogoos tonil

Avatar

Зочин 2019-01-07 103.57.92.101

Амаржаргал гуй хийж гийгүүлсэнийгг дуулагшүйн байна. Бурхангүй газар буг галзуурна.а.

Avatar

Зочин 2019-01-07 139.5.217.70

Энэ Манж хүн шүү.Амаржаргал бол Монголд өстэй өөдгүй н**ш.Дариу устгах хүний тоонд байх ёстой адгийн амьтан…

Avatar

Зочин 2019-01-07 202.9.43.162

Жанхуу ми ухна 3 гурваалаа зайлах хэрэгтэй! Ганц ми г холдуулчаад нөгөө 2 нь эзэн суучаад дураараа дургиж дун чөмгөөрөө жиргэх гэж бвал горьдсоны чинь зовлон. Ардууд жанхуу ухна 2 н үгэнд итгээд хошгороод байхын. Цаана нь өч төчнөөн аймаар юмд бга дээрээс ми г холдуулах гээд бн. Тийм шударга юм бол жанхуугийн идсэн хулгайлсан 280сая$ чинь 60 тэрбумын зүгээр ярисан ярианаас хавьгүй аймшгийн хэрэг шдэ

Avatar

Зочин 2019-01-07 66.181.168.199

Amarjargaliig buren demjij bn

Avatar

Зочин 2019-01-07 182.160.39.67

энэ хүн бас с.эрдэнийн тарган унгасанд хорджээ.

Avatar

ЗОЧИН 2019-01-07 66.181.176.24

ХЭТ МЭДЭМХИЙРЭЭД ЦААГУУРАА БАЛИАР ЮМ ХУТГАНА ДАА ЭНЭ. НҮҮРИЙГ НЬ ОЙРООС ХАРСАН ЧИНЬ ДОТОР ХҮНИЙ НҮҮРНИЙ ТОЛБО НЬ ИЛЭРЧЭЭ ЗАЙЛУУЛ

Avatar

Зочин 2019-01-07 149.167.33.143

НӨГӨӨ ГАНТӨМӨРИЫН САЛТААНД ХАВЧУУЛАГДААД УИХД ОРЖ БАЙСАН НӨКАР ШИВДЭЭ ШАХААД С ШАЛБААГ ГАРХХГҮЙ АМЬТАНИШ ДЭЭ ОДОО ПЭЭНСЭНДЭЭ ГАР

Avatar

Жанхуу Ухна Ми 3-г огцруулья! 2019-01-07 122.201.21.56

Огцруулж зайлуулах бол Жанхуу Ухна Ми 3-г аль алиныг нь огцруулья. Ганц МИ-г зайлуулаад Жанхуу Монголын хаан болно гэж сэрүүн зүүдлээд байна уу? Оркуудын бөөс жанхууг баянхонгорын орк малууд, яармагийн дебилүүд, шоронгийн хадаасуудаас бүрдсэн босоо хөх ягааныхаас өөр дэмжих хүн байхгүй. Жанхуугийн асуудлыг нэн даруй УИХ-д импичмент үзүүлэх байдлаар оруулж ирээд огцруулах хэрэгтэй!!! Үхсэнээ хийгээд үлбэгэнээд айгаад байдаг юм бэ!!! Жанхууг огцруулах хангалттай олон үндэслэл гарч ирсэн, хуулийн м

Avatar

МОДУНЧИН 2019-01-07 66.181.185.65

ХОВДЫН БУРХАН БАЙСАН Ч ТӨРД БҮҮ ГАРГА.

Avatar

зочин 2019-01-07 66.181.188.219

энэ Амар жаргал дээрээс л нэг их биеэ тоосон шинжтэй өөрөөсөө бусдыг үл тоогч хүн харагдсан яааг хэвээрээ байх юмаа.Улс төр гэдэг чинь ямар тоглоом юмуу.тоглоод ч байгаа юм шиг өвчигнөөд байх юм.

Avatar

Баттулгад одоо АН хэрэггүй 2019-01-07 147.135.153.120

Баттулга одоо АН намыг устгах чиглэлд явж байгаа нь үнэн юм.

Avatar

Зочин 2019-01-07 64.119.23.138

одоо хэн бугай ч юу ч гэж донгосоод хэрэггүй ээ

Avatar

баттулгаа огцоруулах өргөдөл өгдөө 2019-01-07 147.135.153.120

хор хутгаач баттулга огцоруулах өргөдөл өгдөө АН-ехан танай нам алга боллоо одоо баттулгад АН хэрэггүй.

Avatar

Van 2019-01-07 202.126.89.181

Bylt userhees uur shidgui nuhur.

Avatar

Bolderdene 2019-01-07 90.252.81.99

Za yostoi batalgaatai gants ug helehed,
Hervee Ardchilsan nam daraagiin songuuliar zasgiin erh avbal margaash odor zasgiin gazraa ogtsruulya gej heleh hun ene buus. Yeiin yed tiim bsan. Tegeh ch bolno. Bas ded darga gechihjee ooriigoo. Minii hamgiin uzen yaddag uls torch. Bur Elbegdorjoos doloon dor.

Avatar

mgl 2019-01-07 202.9.42.140

АН нам засаг барилаа гэхэд боловсон хүчний нөөц маш муутай нь харагдсан шүү. Хачин хачин юмнууд дарга болчихсон, хахууль авах гээд улайраад явж л байсан. Бизнесменүүд арай л дэндүү юм аа гээд толгой сэгсэгрч байсан. Та нар энэ үедээ боловсон хүчнээ бэлдээд, намаа төлөвшүүлээд байж бай. Дэмий сууж байж улсад гай болов.

Avatar

Зочин 2019-01-07 188.62.88.27

Haltmaagiin Horolmaa, Hoshnogo Hurelsuh, Miye 3 zailahgui bol ene uls muhuj alga boloh ayultai tsag irlee

Avatar

Зочин 2019-01-07 212.34.48.84

ЭНЭ ЭТГЭЭД 30 ЖИЛ ХООСОН ЦЭЦЭРХЭЭД ЮУ Ч БҮТЭЭЛГҮЙ ӨДИЙГ ХҮРГЭЛЭЭ. АН ИЙМ НЭР, НӨЛӨӨ, КАПИТАЛГҮЙ, ҮЕЭ АЛЬ ЭРТ ӨНГӨРСӨН ЭТГЭЭДҮҮДЭЭС ТҮРГЭН САЛАХГҮЙ БОЛ ӨНГӨРӨӨ!!!

Avatar

Иргэн 2019-01-07 66.181.161.121

Маш зөв асуудал гаргалгаа байна.АНБатчимэг Тэмүүжин нараа ашиглаачээ бас

Avatar

Зочин 2019-01-07 139.5.217.70

Ховдоос хүн гарч ирж хувьсгал хийсэн түүх байдаггүй юмаа. Холоо очиж х**. Элбэгдоржийн бууны нохой дуугүй бай. Чамд мэдлэг зориг алинч байхгүй

Avatar

Зочин 2019-01-07 212.34.48.84

ЭНЭ ЭТГЭЭД 30 ЖИЛ ХООСОН ЦЭЦЭРХЭЭД ЮУ Ч БҮТЭЭЛГҮЙ ӨДИЙГ ХҮРГЭЛЭЭ. АН ИЙМ НЭР, НӨЛӨӨ, КАПИТАЛГҮЙ, ҮЕЭ АЛЬ ЭРТ ӨНГӨРСӨН ЭТГЭЭДҮҮДЭЭС ТҮРГЭН САЛАХГҮЙ БОЛ ӨНГӨРӨӨ!!!

Avatar

set 2019-01-07 202.126.89.243

Battulgiin buunii nohoi bolsiishdee

Avatar

Зочин 2019-01-07 59.153.114.131

Сүүлийн хэсэгт хэлсэн зүйл нь бол зөв шүү дээ. Төрийн өндөрлөгт очсон хүн улс, ард түмний төлөө зүтгэнэ гэж тангараг өргөсөн байдаг. Төрийг гацаана гэж байх ёсгүй.

Avatar

Ard 2019-01-07 174.215.45.234

Tavan tolgoin boss ajnaa Barerdene gej nuhriin dalaisan gazar ni dald orj dallasan gazar ni il gardag unench albat ni gej baigaa

Avatar

Зочин 2019-01-07 122.201.22.88

Эхлээд 60 тэрбумчидынхаа асуудлыг шийдчих ээ. ЖДҮ бол сайн зүйл биш гэхдээ Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулагчид болох 60 тэрбумчдын асуудлын хажууд өчүүхэн асуудал шүү дээ…

Avatar

Ard 2019-01-07 174.215.45.234

Baidal bishdeed ireheer Elbegdorj yaran AN namiin ded dargaar tomikuulsan gej baigaa. Odoo bol ta nariin hen ni hen be gedgiig chini 3-r angiin huuhedch yalgah bolson shuu!

Avatar

Зочин 2019-01-07 122.201.22.88

Цэцэрхэхээс өөр юм байна уу. Нэг л их бодлогоширсон нөхөр. Юу хийж бүтээв …

Avatar

Зочин 2019-01-07 64.119.19.139

Ажил хийж чаддаг юм шиг бөөн онолоос цаашгүй дуугай бай.

Avatar

Хүрэлсүхээр удирдуулснаас нохойгоор удирдуулсан нь хамаагүй дээр 2019-01-07 195.176.3.20

Үнэндээ л энэ улс дампуурлаа. Харанхуй бүдүүлэг боловсролгүй, гудамжны нахал, намаас төрсөн тэрбумтан Хүрэлсүх улс орныг удирдахаар ийм л болж байна. Хүрэлсүхийг өмөөрөөд байгаа хүмүүс бүгд ЖДҮ-чин луйварчид. Тэд сайндаа жагсаал хийгээгүй ээ, тэд ард түмэнээ бодож жагсаал хийгээгүй ээ. Тэд өөрсдийнх нь булхай луйвар илэрээд Прокурор, шүүхээс бүрэн эрхийг түдгэлзүүлж хуулийн өмнө аваачих гээд байгаа учраас айсандаа амиа тавьж байна. Тэр жүжигтээ ард түмэн, шударга ёс гэдэг үг ашиглаж байна.

Avatar

Зочин 2019-01-07 202.9.45.196

Xol ochij xyts gal tereg xudulsun

Avatar

Хүрэлсүх төрсөн дүү нартайгаа нийлж Монгол төрөөс хулгай хийж байна 2019-01-07 195.176.3.20

Үнэндээ л энэ улс дампуурлаа. Харанхуй бүдүүлэг боловсролгүй, гудамжны нахал, намаас төрсөн тэрбумтан Хүрэлсүх улс орныг удирдахаар ийм л болж байна. Хүрэлсүхийг өмөөрөөд байгаа хүмүүс бүгд ЖДҮ-чин луйварчид. Тэд сайндаа жагсаал хийгээгүй ээ, тэд ард түмэнээ бодож жагсаал хийгээгүй ээ. Тэд өөрсдийнх нь булхай луйвар илэрээд Прокурор, шүүхээс бүрэн эрхийг түдгэлзүүлж хуулийн өмнө аваачих гээд байгаа учраас айсандаа амиа тавьж байна. Тэр жүжигтээ ард түмэн, шударга ёс гэдэг үг ашиглаж байна.

Avatar

БОЛЬЖ ҮЗ 2019-01-07 59.153.113.93

Улстөр бизнесийн мафи МАНАН бүлэглэлээс үтэр түргэн салцгаая Ард түмээн

Avatar

ЖДҮ-чин Засгийн газар огцрох ёстой 2019-01-07 195.176.3.20

Үнэндээ л энэ улс дампуурлаа. Харанхуй бүдүүлэг боловсролгүй, гудамжны нахал, намаас төрсөн тэрбумтан Хүрэлсүх улс орныг удирдахаар ийм л болж байна. Хүрэлсүхийг өмөөрөөд байгаа хүмүүс бүгд ЖДҮ-чин луйварчид. Тэд сайндаа жагсаал хийгээгүй ээ, тэд ард түмэнээ бодож жагсаал хийгээгүй ээ. Тэд өөрсдийнх нь булхай луйвар илэрээд Прокурор, шүүхээс бүрэн эрхийг түдгэлзүүлж хуулийн өмнө аваачих гээд байгаа учраас айсандаа амиа тавьж байна. Тэр жүжигтээ ард түмэн, шударга ёс гэдэг үг ашиглаж байна.

Avatar

Хүрэлсүх У.Отгонбаяр хэмээх луйварчин дүүгээ Барилгын салбараас зайлуулж өгнө үү 2019-01-07 195.176.3.20

Үнэндээ л энэ улс дампуурлаа. Харанхуй бүдүүлэг боловсролгүй, гудамжны нахал, намаас төрсөн тэрбумтан Хүрэлсүх улс орныг удирдахаар ийм л болж байна. Хүрэлсүхийг өмөөрөөд байгаа хүмүүс бүгд ЖДҮ-чин луйварчид. Тэд сайндаа жагсаал хийгээгүй ээ, тэд ард түмэнээ бодож жагсаал хийгээгүй ээ. Тэд өөрсдийнх нь булхай луйвар илэрээд Прокурор, шүүхээс бүрэн эрхийг түдгэлзүүлж хуулийн өмнө аваачих гээд байгаа учраас айсандаа амиа тавьж байна. Тэр жүжигтээ ард түмэн, шударга ёс гэдэг үг ашиглаж байна.

Avatar

ЖДҮ-чид жүжигээ зогсооо 2019-01-07 195.176.3.20

Үнэндээ л энэ улс дампуурлаа. Харанхуй бүдүүлэг боловсролгүй, гудамжны нахал, намаас төрсөн тэрбумтан Хүрэлсүх улс орныг удирдахаар ийм л болж байна. Хүрэлсүхийг өмөөрөөд байгаа хүмүүс бүгд ЖДҮ-чин луйварчид. Тэд сайндаа жагсаал хийгээгүй ээ, тэд ард түмэнээ бодож жагсаал хийгээгүй ээ. Тэд өөрсдийнх нь булхай луйвар илэрээд Прокурор, шүүхээс бүрэн эрхийг түдгэлзүүлж хуулийн өмнө аваачих гээд байгаа учраас айсандаа амиа тавьж байна. Тэр жүжигтээ ард түмэн, шударга ёс гэдэг үг ашиглаж байна.

Avatar

Хүрэлсүх бол гэр бүлээрээ ЖДҮ-чин 2019-01-07 195.176.3.20

Үнэндээ л энэ улс дампуурлаа. Харанхуй бүдүүлэг боловсролгүй, гудамжны нахал, намаас төрсөн тэрбумтан Хүрэлсүх улс орныг удирдахаар ийм л болж байна. Хүрэлсүхийг өмөөрөөд байгаа хүмүүс бүгд ЖДҮ-чин луйварчид. Тэд сайндаа жагсаал хийгээгүй ээ, тэд ард түмэнээ бодож жагсаал хийгээгүй ээ. Тэд өөрсдийнх нь булхай луйвар илэрээд Прокурор, шүүхээс бүрэн эрхийг түдгэлзүүлж хуулийн өмнө аваачих гээд байгаа учраас айсандаа амиа тавьж байна. Тэр жүжигтээ ард түмэн, шударга ёс гэдэг үг ашиглаж байна.

Avatar

ЖДҮ-чидэд гишгэх газар битгий өг 2019-01-07 195.176.3.20

Үнэндээ л энэ улс дампуурлаа. Харанхуй бүдүүлэг боловсролгүй, гудамжны нахал, намаас төрсөн тэрбумтан Хүрэлсүх улс орныг удирдахаар ийм л болж байна. Хүрэлсүхийг өмөөрөөд байгаа хүмүүс бүгд ЖДҮ-чин луйварчид. Тэд сайндаа жагсаал хийгээгүй ээ, тэд ард түмэнээ бодож жагсаал хийгээгүй ээ. Тэд өөрсдийнх нь булхай луйвар илэрээд Прокурор, шүүхээс бүрэн эрхийг түдгэлзүүлж хуулийн өмнө аваачих гээд байгаа учраас айсандаа амиа тавьж байна. Тэр жүжигтээ ард түмэн, шударга ёс гэдэг үг ашиглаж байна.

Avatar

Лочин 2019-01-07 202.179.25.53

элбэгдоржийг даруй барьж хорих болоогүй юм уу?Энд тэнд гай тариад л явах юмвШоронд байх ёстой хүнштээ

Avatar

Зочин 2019-01-07 103.229.122.68

Энэ бөөрөнхийгийн чимээгүй мөрөөдөл нь өөрөө ерөнхийлөгч болж Эрдэнэ хувалзыг ерөнхий сайд болгох.Далд санаа үнэртээд байнаа нандин хулгайч минь

Avatar

Зочин 2019-01-07 103.26.193.210

ЭНЭ ХОВДЫН ЛУУХААН ДУТВАЛ БАРАВ

Avatar

zochin 2019-01-07 64.119.20.78

Tom darga nar uursud deer ni asuudal irenguut l neg ih huuli yaridag huuliin daguuch geh shig getel ene turiin alban haagchdiig chini ta nar garch irenguutee hottoi honind orson chono shig estoi neg bujignuulj ugdug biz dee turiin albanii huuli gej baidag getel ta nar huuli durmiig estoi neg tooj hardaggui sh dee tegeed uursud deer ni iireheer neg ih huuli yaridag bolj huuliig jinhene zavharuulagchid ni ih hurliin gishuud ta nar shuu hudal shoudahaa bolih heregtei

Avatar

zochin 2019-01-07 202.126.89.157

bitgii goridotsgoo muu shakaluud 20jil hudlaa shaalaa odoo bolio amarjargalaa chinii yaridag novshiin onoluud bvgd majiisan odoo hurdan tetgeveree togtoolgood zailz vz please

Avatar

Chi boliiiooo 2019-01-07 103.229.120.68

Энэ хун олон жил ухаантай царайлж монголчуудыг хуурлаа одоо чамд хууртах тэнэг хун ч байхгуй шуу

Avatar

z**l 2019-01-07 103.229.120.68

Энэ хун олон жил ухаантай царайлж монголчуудыг хуурлаа одоо чамд хууртах тэнэг хун ч байхгуй шуу

Avatar

Зочин 2019-01-07 202.21.106.170

Баттулга,Энхболд,Хүрэлсүх 3-лаа явсан нь дээр дээ.

Avatar

aaaa 2019-01-07 66.181.167.191

populist battulga ch dee huurhii

Avatar

ВЕНЕСУЭЛИЙГ ЯЛНАА 2019-01-07 175.38.95.65

750 ТЭРБУМ ЖЮДОЧ, 200 ТЭРБУМЫН ЖДҮЧИН ТОПОР, 60 ТЭРБУМЫН МЭЛГЭР БҮГД ЗАЙЛААСАЙ!!! МАНАН МАХН ТАЙГАА ЗАЙЛААСАЙ…

Avatar

mhl 2019-01-07 202.126.89.157

chi mu odoo yu ve bitgii servvn zvvdel muu anarhistuud ih yunnbodson bna sh dee

Avatar

Амаржаргал Женкогийн оронд Ерөнхийлөгч болох ёстой байсан юм! 2019-01-07 67.162.117.222

Юженко гэж бузар ардчиллын хэдэн партизан нарт байр, орон сууц өгнө гэж АН-ын гишүүдээ хулхидаж Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд унагасан хүн дээ. Ийм л адгийн шаарууд төрд гарч ирээд байх юм.

Avatar

Иргэн 2019-01-07 103.14.36.6

Нэг ч гэсэн эрүүл сэтгэхүйтэй эрдэм боловсролтой хүн намдаа ч хамаагүй удирдах ажил хийж байгаад баяртай бна. Энэ хүнээр хөгжлийн бодлого бариулах болохоос жижүүр хийлгэхгүй шүү дээ ард түмэн минь

Avatar

Sanal 2019-01-07 73.97.133.209

Mash hudlaa nuhur duu. End tend humuus yarisan sanaag avaad uuriin bolgood yarichihjee bas.

Avatar

зочин 2019-01-07 203.91.118.247

Та нар тйим сүрхий байсан юм бол 2012-2016 онд улс орныг граммын эдийн засагт шилжүүлж, жинхэнэ сүйрлийн ирмэгт яагаад авчирав,,,Эдийн засаг дампуурч бусдын хараат болгох гэж байсаныг чинь энэ МАН засаж аварсан шүү дээ, Ард түмэн бас тэнэг биш шүү,,, Энэ хэд үймж байгаа ч гэсэн эдийн засаг өсөж улс оронд мөнгө авчирах том бүтээн байгуулалтууд эхэлж байна даа, мангар аа

Avatar

Bbbb 2019-01-07 1.233.220.157

Iimerhuu humuuseeree ene ulsaa udirduulaad yavuul ene jijighen uls sev hiigeedl bosood ireh yum bgaamldaa. Tand amjilt ireh songuuliar zaaval bagaaraa yalj ene muusainuudad uzuuleed uguurei.

Avatar

зочин 2019-01-07 202.131.228.20

Энэ Амаржаргал гэдэг этгээд ард түмэнд юу хийж гийгүүлсэндээ энд ингэж суугаа болоо. Монголын төр засагт битгий хэл гайгүй компаний жижүүр ч хийх чадваргүй нэгэн шүү.

Avatar

Зочин 2019-01-07 66.181.160.20

АСЕМ, офшор 27 тэрбум доллар ,хөгжлийн банкны зээл,эрдэнэтийн 49 энэ тэр зарим нь тэнэг улстөр,зарим нь хоосон хийрхэл.Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 6-9 тэрбум доллар байхад 27 тэрбум доллар гадна байх үндэсгүй.Баттулгаас аар хүн авчирна гэхгүй том тэнэглэл.АСЕМ 200 тэрбумаар хийсэний улсаас 40 гаруй тэрбум гарсан.Бусад нь хандив тусламж байсан.Эрдэнэтийн 49 бол оросын хувийг дотоодын компани авчирсан.Улсаас юу ч идээгүй.Зээл авч буцааж төлсөн асуудал л бн.

Avatar

Зочин 2019-01-07 150.129.141.35

НИГУУРГҮЙ НОХОЙ ЧИНЬ 21 ОНЫ ҮНЭР АВЧИХАА ЮУ. ТАВИЛАН ЧИНЬ ДУТАХ БАЙЛГҮЙ ДЭЭ.

Avatar

Zochin 2019-01-07 122.201.24.222

Iim ulsturchid bgaa ni bidnii az um daa, ter gurvan zurchil gurvan asuudliig harin yaj shiideh ve shuurdej hayah uu

Avatar

Zochin 2019-01-07 43.243.161.16

Энэ хун олон жил ухаантай царайлж монголчуудыг хуурлаа одоо чамд хууртах тэнэг хун ч байхгуй шуу

Avatar

Зочин 2019-01-07 66.181.160.20

Сонгуульд ялах гэж нэг суудлын төлөө урваач шарваач намыг нь орхиод явсан улаан даваасүрэн мэтийн юмнуудаа гуйдаг нам.Ийм асуудалтай байх нь аргагүй.Баахан шийдэгдээгүй хэргээр дүүрсэн улс.Нямдорж нь өөрөө мөрдөөд шийдсэн ч ард олны хүссэн шиг шийдэгдэхгүй хэргүүд.Ихэнхи нь хэрэг биш асуудал,татварын маргаан,хардалт.Загвар өмсөгчийн амиа хорлолт нь захиалгат аллага,яамандаа архидаад зодооноор үхсэн нь ч улс төрийн захиалгат аллага гэсэн хардалттай хууль шүүхдээ итгэдэггүй нийгэм.

Avatar

иргэн 2019-01-07 103.50.206.62

Шударга хуулиа дээдлэдэг нам эвсэл ТББ холбоод энэ хуулийг давж гишгэж хуульгүй ааш авир гаргаж байгаа Хүрэлсүх Баттулга 2-г огцортол нь тэмцэж төрөө авч өөр хүмүүсээр удирдуулахгүй бол нэ 2 боловсролгүй нөхрийн тоглоом болж дууслаа.АН үүн дээр дүгнэлт хийж УИХ-г тарааж сонгуулийг хурдан явуулж төрийг цоо шинээр үүсгэхгүй бол Монгол улс дампуурлаа.

Avatar

Зочин 2019-01-07 66.181.186.196

ene odoo yu ch ve de eniig sonsodog xun odoo bx uu , xaanaas garch irsen alialagch ve

Avatar

Зочин 2019-01-07 103.229.120.77

Эрдэнийн муумуухайг олж харах нүдгүй бол чи ямар хүн, харалган амьтан болох нь ойлгомжтой. Чамтай ярих хэрэггүй юм байна.

Avatar

Ard 2019-01-07 174.215.45.234

Tanig Elbegdorjiin hun gedgiig medsen baihad bidend hangalttai. Tavan tolgoigoos sanhuujdeg gedgiig chini bas bas meddeggui ni medej avag!

Avatar

Зочин 2019-01-07 198.8.84.228

haha Ebeetei ali deer ueiin tunjin muushde ,medehgui bj hudlaa yarih uymdaa zarim n

Avatar

ardad 2019-01-07 198.8.84.228

haha Ebeetei ali deer ueiin tunjin muushde ,medehgui bj hudlaa yarih uymdaa zarim n

Avatar

irgedee uhaaraachee 2019-01-07 202.21.116.2

Unuugiin baidal bol ard tumnii tusgal. ard tumen l sanalaa hudaldaj uzel bodol yos surtahuungui mungu huusun nuhdiig songoj baina. hoyort songuuliin surtalchilgaa zardalaa tur daagaad yavah heregtei. 2020 ond sanalaa bitgii hudaldaarai

Avatar

нямка 2019-01-07 66.181.160.70

бөөрөнхий онолч.

Avatar

Ard 2019-01-07 202.21.117.178

Ene 3 nuhur ogtsroh heregtei bgaa Neg l hudlaa Ard tumnii ner barisan hulgaich nar !

Avatar

Зочин 2019-01-07 182.160.2.187

Үндсэн хуулийг давсан салбар хуулиар УИХ -ын даргыг огцруулж болдог юм уу? Ганц хүнд зориулсан хууль болж харагдаж байна.

Avatar

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ БОЛЬЧИХ ТЭГЭХ ҮҮ 2019-01-07 103.10.20.194

УГ НЬ СҮХ НЬ БОЛДТОЙГОО МАН-АН, АН-МАН ГЭЭД Л ТЭНЦВЭРТЭЙГЭЭР ЗОДОЛДООД БАЙЖ БАЙХ НЬ НЭЭРЭЭ ЗӨВ ЮМ БАЙНА. . . . . . . . . . ГЭТЭЛ БАТ-ҮҮЛИЙН ХЭЛЖ БАЙГААГААР ХАЖУУГААС НЬ ТУЛГАА ХҮҮ НЭГ ТАЛД НЬ ОРЖ ЗОДООНЫГ ТЭНЦВЭРГҮЙ БОЛГОЧИХООР СҮХ НЬ ДАВАРЧ ДАНХАЙГААД АРД БИДНИЙ НУРУУНЫ АЧААГ АЙХТАР НЭМЧИХ МАГАДЛАЛ 99,9 ХУВЬ ЮМ БАЙНА ГЭЖ Л ОЙЛГОЛОО. . . . . УГО ЧАВААС ГЭДЭГ ШИГ СҮХ ЧААВААС Л БОЛЖ ГАЙТАХ НЬ Л ДЭЭ!

Avatar

ЭНХБАЯР 2019-01-07 66.181.181.212

ЭХЛЭЭД ЭНХБОЛД ДАРАА НЬ ХҮРЭЛСҮХ ТЭГЭЭД ЖЭНКОГ НУХНА

Avatar

Зочин 2019-01-07 150.129.143.122

Яг үнэн. Дэс дараа нь ийм байх ёстой.

Avatar

kkk 2019-01-07 124.158.111.52

Ene hulsnii comment bicheechid ih boljee, yanaa ta nar

Avatar

Зочин 2019-01-07 180.149.93.14

Dandaa zuv zugt chigluulj baidagt bayrlalaa.

Avatar

yg zuv 2019-01-07 124.158.111.52

Yg unen ene 3 aas zalhaj bna. Shal hudlaa 3n gar

Avatar

Зочин 2019-01-07 202.9.43.115

Нэг их ухаантай царайлж байгаад сайхан бөөрөнхийлдөг нөхөр шүү. Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй л юм ярьсан байна. Ийм хүн ЕС хүртэл болж байсан гэхээр Монгол яаж ч өөдлөхөв дээ.

Avatar

Зочин 2019-01-07 122.201.21.188

ОЛОН ЖИЛ ГИШҮҮНИЙ ЗӨӨЛӨН СУУДАЛД СОНГОГДЛООДОО , НИЙГЭМ САЙХАН БОЛСОН ЮМ АЛАГА ДАА ТЭГЭЭД Ч ЯДУУ Л БАЙВАЛ АХИН ДАХИН СОНГОГДХОД НЬ ЭД НАРТ АМАР БАЙДАГ БИЗ ДЭЭ .

Avatar

Зочин 2019-01-07 202.21.100.210

Улс төрөөс залхсан хүн гэж боддог юм, магадгүй өөрийнх нь ажил биш байх. Амбиц, тэмүүлэл байхгүй.

Avatar

Азбаяр 2019-01-07 122.201.23.158

Та нар дахиж гарахгүй шүү дээ

Та бол гэртээ суух хэрэгтэй

Avatar

Зочин 2019-01-07 149.167.33.143

ТАНАЙ НАМ ОГТ ӨӨРЧЛӨГДӨЖ ШИНЭЧЛЭГДСЭНГҮЙ УЧИР ИРЭХ СОНГУУЛЬД ЯЛБАЛ ЭНЭНЭЭС Ч ДОР ЮМ БОЛОХ ТУЛ ИРГЭД БИД ТАНАЙ НАМД САНАЛАА ӨГӨХӨӨ БОЛИЛОО.

Avatar

Зочин 2019-01-07 202.126.89.8

Uls turch baij chadaxgvi xvn.

Avatar

иргэн 2019-01-07 174.50.62.78

Дараагийн тусгай ажиллагаа Эрдэнэтийн 49 хувь. Луйварчин Элбэгдорж айсандаа өмдөндөө тавьчихаад байна. Ми овогтыг зайлуулаад Ерөнхий прокорурор, АТГ-н даргыг өөрчил. ШЕЗ-н дарга Лүндэндоржийг хүн амины хэрэгт нь ял өгч шоронд хатаа.Одоо л энийг хийгүй бол оройтно шүү. Ми овогт 20 оны сонгуульд АН-г ялуулахан төлөхийн бүхнийг хийх болно.МАНАН 20 онд цуврал а******н Эрдэнийг ерөнхий сайд, х***а халзан толгой Эрдэнэбатыг УИХ-н дарга болгох болгохоор төлөвлөж байна.

Avatar

Зочин 2019-01-07 202.21.124.133

Яг үнэндээ бол сонгогч ард түмэн бид өөрсдөө л төр улсаа аваад явах мэдлэг чадваргүй, худалч хулгайч, шуналын тулам болсон луйварчдыг сонгохоо больчих хэрэгтэй байна!

Avatar

СОР ТӨВХНҮҮН 2019-01-07 103.26.193.163

МАНАЙ УЛСЫН УЛС ТӨР ЭДИЙН УНАЛТЫН ГОЛ ШАЛТГААН НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ДААЦТАЙ БОДЛОГО ГАРГАЖ ИРЖ ТАВИАГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ ЮМ .АЛАЛЦААД БГААА ЭДИЙН ЗАСГИЙН БҮЛЭГЛЭЛҮҮД ТОМ БОДЛОГО (ГАДААД ТАЛД ЧИГЛСЭН)ХЭРЭГЖҮҮЛЭЭД ЭХЭЛВЭЛ НЭГ НЭГ ЯС ЗУУГААД Л ТУС ТУСЫНХАА АЖИЛЫГ Л ХИЙНЭ ШҮҮ ДЭЭ.ОДОО БОЛ ХЭТ ЖИЖИГ ТӨСӨВ ,ГАДААДААС АВСАН ЗЭЭЛИЙН ХЭДЭН $ ДЭЭР Л АЛАЛЦААД БИЕ БИЕ УРААД БАЙДАГ. ЧИНГИС ХААН АЛАЛЦААД БАЙДАГ АЙМАГ ОВОГУУДИЙГ 30-40 ЖИЛ ЭМХЛЭХ ГЭЭД БҮР ЯДААД ГАДАГШАА ДАЙН ХИЙЖ Л УЛС ШИГ БОЛГОСОН БАЙДАГ.

Avatar

Зочин 2019-01-07 203.91.115.41

neg l ih buh yumand dugnelt hiisen shuumjilsen ene met humuus ih boljee

Avatar

Х.Дина 2019-01-07 130.34.154.169

Зөв зүйтэй ярьсан байна

Avatar

Х.Дина 2019-01-07 130.34.154.169

Зөв зүйтэй ярьсан байна

Avatar

odoo 2019-01-07 202.131.232.114

ene nuhur nguu l neg yum aa yarisaar l yavahiin. soligddogguy heden kadruud l bujignuulaad l baihiin. odoo ichij micheed, sanaa ntr ni zowood hol baij boldogguym bh daa

Avatar

Зочин 2019-01-07 103.212.119.125

UURT CHIN ITGEH ITGEL DUUSSAN…EBITEI SADAN TURUL CH BJ MAGADGUI HUN

Avatar

Зочин 2019-01-07 103.229.123.89

санаа болох зvйл огт алгаа, бееренхий л дvгнэлт байна!

Avatar

he he 2019-01-07 202.21.118.6

Ene hun esvel usan teneg, ygui bol MANAN yum bna

Avatar

Бид тэнэгүүд 2019-01-07 103.111.68.3

Бид нэг ийм удирдагч биш ямарч шийдэл зоригтой шийдвэр гаргаж чаддагүүй хүмүүсийг намбатай буурьтай гэж гаргасаар байгаад л баларч байгаа юм анх тэр муу Очирбатаас эхэлсээн

Avatar

иии 2019-01-07 66.181.178.203

ухаантай царайлахаа больж үз тайван тагнуул батчимэгийн улыг долоож сонгуулийн тойргоо ѳгч бсан тэнэг х***а ѳвгѳн хуцалгүй зайл. чам шиг худла юмны үш илүүднэ хол очиж х**

Avatar

зочин 2019-01-07 122.201.24.72

Ярилцлагаас шинэ санаа ердөө харагдахгүй байна. Монголын улс төр бүхэлдээ гацаанд оржээ!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж