“Дарангуйлагч” Мадурогоос төрийн эрхийг булаана | News.MN

“Дарангуйлагч” Мадурогоос төрийн эрхийг булаана

“Дарангуйлагч” Мадурогоос төрийн эрхийг булаана

“Дарангуйлагч” Мадурогоос төрийн эрхийг булаана

Сөрөг хүчин олонх Конгрессийн даргаар Хуан Гуайдо сонгогдсоноор Венесуэльд улс төрийн салхи эргэх нь. Тэрбээр ирэх долоо хоногт тангараг өргөснөөр Конгрессыг тэргүүлж эхэлнэ. Сонгогдсон даруйдаа Хуан Гуайдо дарангуйлалтай тэмцэж, шударга сонгуулийг явуулах болно гэсэн юм. Тэрбээр Ерөнхийлөгч Николас Мадурог эдийн засгийн буруу бодлого баримталсан хэмээн буруутгажээ. Гэхдээ одоогийн байдлаар Венесуэлийн Конгресс нь Ерөнхийлөгчийг бодвол хүчгүй, Мадурогийн бүрэн эрхийг хязгаарлах хуулийн зохицуулалтгүй байна. Тухайлбал, сөрөг хүчний улстөрчид бөөнөөрөө бойкотлосон ч Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн онд улиран төрийн тэргүүнээр сонгогдсон. Тэрбээр эрх барих Социалист нам болон Дээд шүүхийн тусламжтайгаар Конгрессыг чадамжгүй болгож, өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлжээ. Түүнчлэн сөрөг хүчний олон улстөрчийг баривчлан хорьж, улс төрийн лидерүүдийг эх орноосоо хөөн гаргах арга хэмжээ авчээ. Гэхдээ венесуэльчүүдийн туйлдсан амьдралыг өөрчлөхийн төлөө Хуан Гуайдо ажиллахаа мэдэгджээ. 35 настай Хуан Гуайдо аж үйлдвэрийн инженер мэргэжилтэй. Тэрбээр Үндэсний ассамблей бол Венесуэлийн ард иргэдийн сонгосон цор ганц хууль тогтоох байгууллага гэдгийг онцолжээ.

Дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй Венесуэль улс дампуурлаа зарлахын наана байгаа нь эдийн засаг, улс төрийн буруу бодлогын үр дүн гэж шинжээчид дүгнэдэг. Гэтэл Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийгөө эдийн засгийн дайны хохирогч хэмээж, сөрөг хүчнийг АНУ-тай хуйвалдсан гэж буруутгаж байна. Венесуэлийн ерөнхийлөгч асан Уго Чавес бүрэн эрхийнхээ хугацааны сүүлийн жилүүдэд эдийн засгийн гол салбаруудыг нийгэмчилж, Төв банкны бие даасан байдлыг устгасан нь одоогийн хямралын гол шалтгаан хэмээн санхүүгийн шинжээчид үзжээ. Уго Чавесын бодлогыг үргэлжлүүлэхээр гарч ирсэн “автобусны жолооч” Николас Мадуро эдийн засгийг улам дордуулав. Өдгөө Венесуэлийн жилийн инфляц нэг сая хувь хүрч,  хүнсний бүтээгдэхүүн, эмийн хомсдол ард иргэдийг туйлдуулж байна. Энэ  нь нэг ам.долларыг нэг сая боливараар худалдаж авах хэмжээнд хүрсэн гэсэн үг. НҮБ-ын судалгаагаар 2015 оноос хойш Венесуэлийн гурван сая хүн ядуусын эгнээнд шилжжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-01-07 202.9.42.153

Барахгүй дээ ….. Ард түмэн ядуурах тусмаа горьдомхой болдог ….. Амлаад л байвал горьдоод л хүлээгээд л байна .

Avatar

Зочин 2019-01-07 213.143.46.121

Автусны жолооч гэж хаалтанд хийж маяглахаа л больчих.муу ч байсан монголойд элбэгээ мэтийн гадаадын боолуудаас л дээр.ану-н хажууд толгой ендийлгех мэдээж эрсдэлтэй байлгуй яахав.ТА НАР ЕЕРСДИЙГЕЕ ХАР АРДЧИЛАЛ ГЭЖ СЭНСЭРСЭРТЛЭЭ АМЕРИКУУДЫН ЕМДНЕЕС ЧИРЭГДЭЖ ГУЙСЭН ЮУТАЙ ХОЦОРОВ.ХЕГЖЕЕД БАЯЖААД ЖАРГААД БАЙНУУ.ХОРВООГИЙН АДГЫН ОРОН БОЛЧООД…ХАМАГ БУЗАР БУЛАЙГАА БИЧДЭГ СЭТГУУЛЭЭ ХУРТЭЛ "МОНГОЛИА"ГЭЖ НЭРЛЭЖ БАЙНА МАНГАРУУДАА😂😂😂

Avatar

Зочин 2019-01-07 82.165.250.23

адгИЙн

Avatar

Хабиб 2019-01-07 213.143.46.121

Автусны жолооч гэж хаалтанд хийж маяглахаа л больчих.муу ч байсан монголойд элбэгээ мэтийн гадаадын боолуудаас л дээр.ану-н хажууд толгой ендийлгех мэдээж эрсдэлтэй байлгуй яахав.ТА НАР ЕЕРСДИЙГЕЕ ХАР АРДЧИЛАЛ ГЭЖ СЭНСЭРСЭРТЛЭЭ АМЕРИКУУДЫН ЕМДНЕЕС ЧИРЭГДЭЖ ГУЙСЭН ЮУТАЙ ХОЦОРОВ.ХЕГЖЕЕД БАЯЖААД ЖАРГААД БАЙНУУ.ХОРВООГИЙН АДГЫН ОРОН БОЛЧООД…ХАМАГ БУЗАР БУЛАЙГАА БИЧДЭГ СЭТГУУЛЭЭ ХУРТЭЛ "МОНГОЛИА"ГЭЖ НЭРЛЭЖ БАЙНА МАНГАРУУДАА😂😂😂

Avatar

ӨМХИЙРСЭН ХУЛГАЙЧ ЖОНКУУГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ЮМСАН 2019-01-07 175.38.95.65

750 ТЭРБУМ ЖЮДОЧ, 200 ТЭРБУМЫН ЖДҮЧИН ТОПОР, 60 ТЭРБУМЫН МЭЛГЭР БҮГД ЗАЙЛААСАЙ!!! МАНАН МАХН ТАЙГАА ЗАЙЛААСАЙ…

Avatar

Зочин 2019-01-07 182.160.38.34

Халтар царайт маань хаана яваа юм болдоо.

Avatar

Зочин 2019-01-07 202.131.228.20

Венесуэл "ялжээ". Одоо Монгол удахгүй ялна.

Avatar

Зочин 2019-01-07 149.167.33.143

МАНАЙД ЭНЭ ТЭНЭГ ЖОЛООЧООС Ч ДОР ГУРВАН БААГИЙ ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРЧИХААД БАЛАРЧ БАЙНА ДАА. ЁС ТӨРГҮЙ БУХАНДАЙ НЬ ДӨРВӨН ТУУРАЙГАА ШАЛАНД ЗООЧИХООД ДӨРВӨЛЖИН БӨГСӨӨ СУУДАЛДАА НААЧИХААД ЗӨӨЛӨН СУУДАЛ ЗӨНДӨӨ ИХ ХООЛ ЗАМБАРААГҮЙ ЭРХ МЭДЛЭЭСЭЭ САЛАХГҮЙ ХЭМЭЭН МУЙХАРЛАНА.

Avatar

Венесуэлийн ВАНАН намаас нэр дэвшигч Хуан Гуайдо 2019-01-07 103.10.20.118

Миний бие Венесуелийн ЖДҮ-чидтэй хатуу тэмцэнэ. Николас Батталгийн засгийн газрын эсрэг цорын ганц тэмцэж чадах хүн бол БИ. Маньдаа санал өгөөрэй хийморь заяат Венесуэльчуудээ hhe 😀

Avatar

Венесуэлийн Ардчилсан намаас нэр дэвшигч Хуан Гуайдо 2019-01-07 103.10.20.118

Миний бие Венесуелийн ЖДҮ-чидтэй хатуу тэмцэнэ. Николас Батталгийн засгийн газрын эсрэг цорын ганц тэмцэж чадах хүн бол БИ. Маньдаа санал өгөөрэй хийморь заяат Венесуэльчуудээ hhe 😀

Avatar

Николас Мадуро 2019-01-07 202.170.71.157

Венесуэль ялна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж