Японы фирмийн хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг эсэргүүцэв | News.MN

Японы фирмийн хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2019.01.06-нд нийтлэгдсэн

Японы фирмийн хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг эсэргүүцэв

Японы фирмийн хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг эсэргүүцэв

Өмнөд Солонгосын шүүхээс Японы фирмийн хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж буйгаа ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ. Сөүлийн Дээд шүүхээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Японы “Mitsubishi” компанийг тус улсын иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлснийхээ төлөө нөхөн олговор олгохыг шаардсан шийдвэр гаргасан юм. Улмаар Япон фирм нөхөн төлбөрийг төлөхөөс татгалзсанаар хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авахаар болжээ.

Тэгвэл Японы ерөнхий сайд Шинзо Абэ “NHK” телевизийн “Ням гаригийн мэтгэлцээн” нэвтрүүлэгт оролцохдоо Сөүлийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгджээ. Тэрбээр “Японы засгийн газар энэ асуудлыг ноцтойгоор авч үзэж байна. Олон улсын хуульд үндэслэн энэ хэрэгт тодорхой хариу арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан” хэмээжээ.

Хоёр орны хооронд 1965 онд байгуулсан энхийн гэрээнд заахдаа колоничлолын үед амссан хохирлоо хувь хүн нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй гэжээ.  Гэвч нөхөн төлбөрийн асуудал хоёр орны харилцаанд зөрчил үүсгээд байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-06 103.229.120.215

.МОНГОЛ ЯДАРЧ ЯВХАД МӨН Ч ИХ ТУСАЛСАН ДАА.

Avatar

Mongol 2019-01-06 122.201.31.41

japanuud yag unendee hamgiin novshiin humuus! odoog hurtel dain hiisnee uguisgej tuuhiin surah bichgee hudlaa bichdeg!!!

Avatar

Зочин 2019-01-06 103.229.123.106

Монгол руу довтлоогүй, зүгээр л хилийн будлиан байсан гэж монголч эрдэмтэд нь илтгэл тавьдаг, манай түүхчид чимээгүйхэн шиг л суудаг биз дээ.

Avatar

Mongol 2019-01-06 122.201.21.81

маажиг жаапуудаас айж бэргэж түүхээ засаж болохгүй. Түүх түүхээрээ л үлдэнэ.

Avatar

B 2019-01-06 66.181.161.6

Solongoschuudiin zov

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж