Дөчин нас бол амьдралд хийж бүтээх оргил үе

Хуучирсан мэдээ: 2019.01.06-нд нийтлэгдсэн

Дөчин нас бол амьдралд хийж бүтээх оргил үе

Дөчин нас бол амьдралд хийж бүтээх оргил үе

Нийгмийн сүлжээнд залуус 1980-аад оныхон нэгэндээ Ахмадын баярын мэнд хүргэж, 1990-2000 оны хүүхдүүд нэгийгээ эмгэн, өвгөнөөр нь дуудаж, ах эгчийгээ “Юрийн галавынхан” гэж цоллон, маазрах нь түгээмэл.  Хүүхэд, залуусын хувьд 40 насыг "хижээл насныхан" гэж үздэг нь эндүүрэл бөгөөд эсрэгээрээ хийж бүтээх оргил үе болохыг сэтгэлзүйчид онцолж байна.

Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэл судлаач М.Алтанцэцэгийн  хэлсэнээр 40 нас бол хүний амьдралын  хамгийн үнэтэй нас гэнэ. Энэ насанд амьдралын арвин туршлагатай,үнэт баялагтай болж төлөвждөг байна.

Дэлхийд 60-аас дээш насны 900 гаруй сая хүн аж төрж байна. 2050 он гэхэд энэ тоо 2.1 тэрбумд хүрэх тооцоо гарчээ. Тэгвэл залуусын орон гэгддэг Монгол Улсад 15-20 жилийн дараа 35-аас дээш буюу идэр насныхан жин дарах төлөвтэйг судлаачид таамаглаж буй юм. Иймд залуугаараа хөгшрөх "дон"-д нийтээрээ авталгүй, хөгширсөн гээд өөрийгөө хаялгүй байх нь хамгийн чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж