Мөстлөгийн үеэс үлдсэн цорын ганц амьтан болох Монгол бөхөнг хатуухан өвөл хүлээж буйг холбогдох албаны хүмүүс анхааруулж байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд “Бөхөн хамгаалах сүлжээ” багтай хамтран Монгол бөхөнгийн нутгаар явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Хээрийн судалгаагаар энэхүү ховор амьтны нутагладаг Дөргөний хүрэн тал, Хүйсийн говь, Шаргын говьд зуншлага тааруу байсны улмаас идэх өвсгүй болсон аж. Зарим нутгаар, ялангуяа Дарвийн нурууны хойд бэл, Хүйсийн говьд үлдсэн багахан шар өвс арваннэгдүгээр сард болсон хүчтэй шуурганы үед хийсэж, бүртийх өвс үлдээгүй байна. Ердөө маш бага талбай бүхий цөөн хэдэн тасархайтсан газар малын хөлд сүйдэлгүй үлдсэн нь бөхөнгийн хувьд өвлийг давах гол амин сүнс нь болох төлөвтэйг “Бөхөн хамгаалах сүлжээ баг”-ийн ахлагч Б.Батсайхан хэллээ. Тэрбээр “Энэ зуны хувьд бөхөнгийн тархац нутаг болох Дөргөний хүрэн тал, Хүйсийн говь, Шаргын говьд наймдугаар сарын сүүл хүртэл хур тунадас тун бага орж өвсний гарц гэх зүйлгүй зуншлага тааруу байлаа. Харин наймдугаар сарын сүүлээр бөхөнгийн нутгийн зарим хэсгээр хур бороо орж бэлчээрийн гарц сайжирсан боловч малчид малаа тарга тэвээр авхуулах зорилгоор бэлчээрийн гарц сайжирсан газарт бэлчээрлүүлж тухайн бэлчээрийг ерөнхийд нь дуусгасан байна. Бөхөн идэх өвс алга. Хэрэв цас ихээр орвол бөхөнгийн нөхцөл байдал энэ өвөл хүндрэх төлөвтэй байна” хэмээжээ.
Хээрийн судалгааны дүнгээр үзэхэд бэлчээр маш хомс, бөхөнгийн байршил алдагдсан, тархуу байршсан байна. Байгаль хамгаалагчдын хэлснээр Шаргын говийн Хүрэн гол, Ямбатын тал, Өгөөмөр зэрэг газарт бөхөн олноороо нутагладаг байсан аж. Өмнөх жилүүдэд энд дор хаяж 10 сүргийн 100-300 толгой бөхөн таардаг байсан бол энэ удаа маш цөөн таарсан нь тоо толгой нь эрс цөөрсөнтэй холбон тайлбарлаж байна.
хаширсан монгол тvмэн 2019-01-06 103.229.123.89
бvх ажилд ярьсаар байгаад л юу ч vгvй хоосон хоцордог доо монгол хvмvvc
өб 2019-01-06 202.126.89.112
Ийм юмаараа Ардчилсан толгой цохидог юм. Улсаас мөнгө шаана, дээр нь нутгийн ард иргэдийн толгойг угаана
Зочин 2019-01-06 150.129.141.147
Худлах шааж WWF-с манга ш*** арга. Монголчууд иймэрхүү маягаар сүйрлээ туслаараы хэмээн гаднаас мөнгө шааж сураад байгаа
..........,,,,,,, 2019-01-06 202.55.188.33
DELHII BAS NEG ZUIL AMITANAASAA SALAH NEE.
хэхэ 2019-01-06 66.181.185.48
Худлаа нийтлэл бичихээ болчих хэрэгтэй юм байгаан.
Dairii 2019-01-06 64.119.19.217
Yanaa huurhii. endees handiv bosgood uvs us avaachij ugch boloh boluu. Aimgiin irged bas uursduu sain duriin ajil hiigeechee
Зочин 2019-01-06 203.217.139.225
байгаль цаг уурын ийм өөрчлөлтөнд АНУ, БНХАУ зэрэг улс буруутай. Тэд нараас очиж мөнгө нэх. Манай засгийн газарт тэгж илүүчилэх мөнгө хомс байгаа. Буруутай хүмүүсээс нь мөнгөө нэх.
Зочин 2019-01-06 103.229.123.11
Байгалийг бол яаж ч чадахгуй л дээ, харин шуналт малчидаас байгаа жаахан бэлчээрийг нь хамгаалж болмоор л санагдах юм
Зочин 2019-01-06 77.172.23.29
Малчид, тариаланчдаа яахаараа дандаа гоочилж байдаг юм. Тэгвэл мал маллах, тариалан тархиа байчхаад, хужаагаас бүх хүнсээ авдаг болчхы,
Зочин 2019-01-06 202.21.106.138
muusain yumnuud chenjuudtei niilj mahnii uniig huurugduuldeg izde
Зочин 2019-01-06 202.9.43.203
Малын хөлийн татварыг сэргээх хэрэгтэй. 2009 оноос хойш 10 жил малчдыг дэмжсэн. Одоо хуулийн өмнө бүгд эрх тэгш байх зарчмыг мөрдүүлж татвараа ав.