Хуучирсан мэдээ: 2019.01.07-нд нийтлэгдсэн

МАН-ын алд зөрүү

Монгол ардын нам засгийн эрхийг бариад гурав дахь жил рүүгээ орж байна. УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН уг нь олон зүйл хийхээ мөрийн хөтөлбөртөө тусгасан байлаа. Гурван жилийн өмнө, УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН сонгогчдод юу амлан гарсныг эргэн сануулъя.

  • Иргэдээ ядуурлаас аварна
  • Эдийн засгаа хямралаас гаргана
  • Эх орноо өрнөөс салгана
  • Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй
  • Төрийн дампуурлыг засна
  • Цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ
  • Арилжааны зээлийн хүүг бууруулна
  • Аймаг бүрт үйлдвэр байгуулна
  • Татвар нэмэхгүй
  • Дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн, хиймэл нуур байгуулна
  • ЖДҮ болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Тэд ингэж амлаж байжээ.  Тэдний энэ бүх амлалтад иргэд ирэх онд дүн тавина. Харин өнөөгийн МАН-ынхан юу хийв. УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ын гурван жилд Монголд болсон үйл явдлыг товчхон хүргэе.

  • Жаран тэрбумаар хоёр хуваагдав
  • ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, татваруудыг нэмэв
  • Хүүхдийн мөнгийг танав
  • Засгаа онхолдуулав
  • ЖДҮ-ийн зээлийг хувааж хүртэв.
  • Төрийн яаманд хүн амины хэрэг гарав
  • Байнгын парламентын үйл ажиллагааг гацаав
  • Засаглалын хямралд Монгол оров
  • Хөрөнгө оруулалт дүрвэв
  • Төгрөгийн ханш унаж, мах, шатахууны үнэ өсөв. Засаглалын хямралын өртөг иргэдийн нуруун дээр буув
  • Ажлын байр нэмэгдсэнгүй, бүтээн байгуулалт өрнөсөнгүй
  • Ипотекийн зээлт олголт зогсов.

Товчхондоо, МАН засгийн эрхэнд гарахаас өмнөх амлалт ба гарсны дараах үйл явдлыг харахад тэд сонгогчдын чихэнд дээр цэцэг ургуулаад зогсохгүй шилний цаанаас чихэр долоолгосон шигээ сандал суудлын хэрүүл хийж сууна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж