АНУ-ын тагнуулчийг хоригдлоор солилцохоос татгалзав

Хуучирсан мэдээ: 2019.01.06-нд нийтлэгдсэн

АНУ-ын тагнуулчийг хоригдлоор солилцохоос татгалзав

АНУ-ын тагнуулчийг хоригдлоор солилцохоос татгалзав

Орост баривчлагдсан АНУ-ын тагнуулчийг хоригдол солилцох гэрээний дагуу шилжүүлэн авах хүсэлтийг Вашингтон тавьжээ. Гэвч ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгдэхдээ Пол Уэланыг албан ёсоор яллах дүгнэлт гараагүй байгаа учраас хоригдол солилцох гэрээнд оролцуулах боломжгүй гэжээ. Түүнийг шилжүүлэн авахаар ярилцаж байгааг өмгөөлөгч нь “ABC” телевизэд ярьсан аж.

АНУ-ын тэнгисийн цэрэг асан Пол Уэланыг өнгөрсөн арванхоёрдугаар сард Москва хотноо тагнуул хийсэн хэрэгт буруутган баривчилсан юм. Харин түүний гэр бүлийнхэн Полыг хуримд оролцохоор хувийн журмаар очсон гэжээ. Түүний ихэр ах Дэвид Уэланы мэдээлснээр Пол 2007 оноос хойш бизнес болон аяллын журмаар тогтмол ОХУ-д ирэн очин байсан гэжээ.  Сүүлд Пол Уэлан арванхоёрдугаар сарын 22-нд Москва хотноо хуримд оролцоод цаашаа Санкт-Петербург хот ороод нэгдүгээр сарын 6-нд буцах төлөвлөгөөтэй байсан аж. Түүнийг хуримын зочдын хамтаар Кремлийн музей үзэж явахад арванхоёрдугаар сарын 28-нд баривчилжээ.

Канадад төрсөн Пол Уэлан багадаа АНУ-руу нүүн суурьшжээ. Түүний албан ёсны намтарт АНУ-ын Мичиган хот дахь автомашины эд анги нийлүүлэгч “BorgWarner” компанид олон улсын аюулгүй байдал хариуцсан захирлаар ажилладаг гэжээ. Тэрбээр АНУ, Их Британи, Канад болон Ирландын иргэншилтэй. Пол Уэлан 1994 онд тэнгисийн цэрэгт элсэж, 2004, 2006 онд Иракт хэдэн сарын турш алба хаажээ.

ОХУ-д тагнуулын гэмт хэрэгт 20 жил хүртэл шоронд хорих ял оноодог аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж