Баян-Өлгий аймагт дөрвөн буга өвөлжиж байна | News.MN

Баян-Өлгий аймагт дөрвөн буга өвөлжиж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.06-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймагт дөрвөн буга өвөлжиж байна

Баян-Өлгий аймагт дөрвөн буга өвөлжиж байна

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвөөс 30 орчим км зайд “Хар татар” хэмээх газарт орших Мод үржүүлгийн талбайд энэ жил дөрвөн буга ирж өвөлжиж байна. Энэ газарт 2013 оны өвөл нэг буга ирж өвөлжиж байсан юм. Энэ газар нь Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын орчны бүсэд оршдог. Анх 1990 онд бургасыг үйлдвэрлэлийн аргаар ургуулж, казах гэрийн мод бэлтгэх зорилгоор тухайн үед Ойн судалгаа хүрээлэнгийн захирал доктор Д.Энхсайханы дэмжлэгээр, Ойн ангийн аж ахуйн дарга С.Медеухан, инженер А.Хабылтай нарын санаачлагаар нийтдээ 35 га талбайд байгуулж байв.

Монгол орны “Ховор амьтан”-ын тоонд зүй ёсоор багтах Халиун буга нь хөхтөн амьтны Улаан дансанд бичигдэн устаж болзошгүй ангилалд багтсан байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2019-01-06 103.57.94.38

Хүн ард минь айлгаж үргээж бүү хөөгөөрэй,цагаа болохоор өөрсдөө яваад өгнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж