
Америкын хоол хүнс болон эмийн бүтээгдэхүүний холбооноос зарим хүүхдүүд бие махбодийн авах ёстой хэмжээнээс их амин дэм хэрэглэж байгааг анхааруулжээ. Хүүхдийг эмин дэмийн дутагдалд орохоос сэргийлэхийн тулд шингэн хэлбэрээр савлагдсан D амин дэмийг аль ч эмийн сангаас авч болох хэдий ч нарны гэрлээс хүний бие махбодь хэрэгцээт амин дэмийг шингээж авах боломжтой. Харин тэр бүр нар салхи үздэггүй хүн D амин дэмийн дутагдалд орох нь цөөнгүй тохиолддог. Түүнээс гадна хөхний сүү уг амин дэмийг агуулдаггүй учир нярай хүүхдэд D амин дэм зайлшгүй шаардлагатай юм. Харамсалтай нь зарим эцэг эхчүүд хэрэгцээт хэмжээнээс их амин дэмээр хүүхдийг бөмбөгдөж байгаагаа анзаардаггүй. Хүнд өдөр бүр хэрэглэх амин дэмийн хэмжээ гэж байдаг. Харин уг хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэх нь тус биш ус болох аюултай. Эцэг эхчүүд хүүхдэд амин дэм өгөхдөө эмчийн зааврыг дагаж зохих тунгаар өгөх нь хамгийн чухал. Түүнээс гадна амин дэм болон эмийг хүүхдэд өгөхдөө эмийн сангаас дагалдаж ирдэг дусаагуурыг ашиглаж байх нь зохих хэмжээгээр хэрэглэхэд тустай. Эцэст нь хэлэхэд эм болон амин дэмийг гэрт хүүхэд хүрэхээргүй газар хадгалахыг анхааруулъя.
Бэлтгэсэн Н.Энх