Дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улс 2015 онд нэг хүүхдийн бодлогыг зөөллөж, гэр бүлүүдийг хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн билээ. Үүний үр дүнд Хятадын хүн ам 2029 онд тэрбум 44 сая хүрч өсөх боловч үүнээс хойш зогсолтгүй буурах төлөвийг Бээжингийн албаныхан мэдэгджээ. Хятадын нийгмийн судалгааны академийн мэдээлснээр Хятадын засгийн газраас ажиллах хүчний тоо багасч, ахмад настнуудын тоо нэмэгдэж байгаад тохирсон бодлого боловсруулах шаардлагатай болжээ.
НҮБ-ын тооцооллоор Хятадын хүн ам өдгөө тэрбум 41 сая хүрсэн байна. Судлаачдын үзэж буйгаар төрөлт энэ хэвээр үргэлжилбэл энэ зууны дунд үе гэхэд Хятадын хүн ам тэрбум 36 сая болж буурах ба ажиллах хүчний тоо 200 саяд хүрэх гэнэ. Улмаар 2065 он гэхэд Хятадын хүн ам тэрбум 17 сая болж буурах төлөвтэй байна.
Өмнө нь гаргасан судалгаагаар Хятадын ахмад настнуудын тоо 2035 он гэхэд 400 сая болж 2017 оныхоос даруй 160 сая нэмэгдэх гэнэ.
Эх сурвалж: ВВС