Хэрэглээний зээлийг хязгаарлаж 30 сар болгов | News.MN

Хэрэглээний зээлийг хязгаарлаж 30 сар болгов

Хэрэглээний зээлийг хязгаарлаж 30 сар болгов

Хэрэглээний зээлийг хязгаарлаж 30 сар болгов

Монголбанкнаас тогтоосон шинэ журмын дагуу иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар болгож хязгаарласан. Журам энэ нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Журмын дагуу иргэд татвараас гаднах орлогоосоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлөх юм. Ингэснээр зээлдэгчид орлогынхоо тодорхой хувийг амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахад зарцуулах, өрхийн өрийн дарамтыг цаашид нэмэгдүүлэхгүй байх, банкны салбарт эрсдэл сэргийлэхэд чухал нөлөөтэй гэж үзжээ.

Монгол Улсын өрхийн нийт өр өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсч, 10.587 тэрбум төгрөгт хүрсэн нь  нийт зээлийн 57 хувийг бүрдүүлж байгаа юм. Шинээр олгож буй цалингийн зээлийн хугацаа 40 сар байгаа нь иргэдийн өрийн дарамтыг өсгөх болжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-06 202.131.225.150

10 сая төгрөгийг 40 сарын хугацаатай аваад төлөх 30 сарын хугацаанд төлөх 2-н хооронд аль нь өрийн дарамт өндөр байх бол

Avatar

Зочин 2019-01-06 202.131.243.190

xa xa

Avatar

Зочин 2019-01-06 1.211.102.87

Mash zev zuitei arga hemjee boljee irged bainga heregleenii zeeleer amidarna gej yu baih be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж