Хэрэглээний зээлийг хязгаарлаж 30 сар болгов

Хуучирсан мэдээ: 2019.01.06-нд нийтлэгдсэн

Хэрэглээний зээлийг хязгаарлаж 30 сар болгов

Хэрэглээний зээлийг хязгаарлаж 30 сар болгов

Монголбанкнаас тогтоосон шинэ журмын дагуу иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар болгож хязгаарласан. Журам энэ нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Журмын дагуу иргэд татвараас гаднах орлогоосоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлөх юм. Ингэснээр зээлдэгчид орлогынхоо тодорхой хувийг амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахад зарцуулах, өрхийн өрийн дарамтыг цаашид нэмэгдүүлэхгүй байх, банкны салбарт эрсдэл сэргийлэхэд чухал нөлөөтэй гэж үзжээ.

Монгол Улсын өрхийн нийт өр өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсч, 10.587 тэрбум төгрөгт хүрсэн нь  нийт зээлийн 57 хувийг бүрдүүлж байгаа юм. Шинээр олгож буй цалингийн зээлийн хугацаа 40 сар байгаа нь иргэдийн өрийн дарамтыг өсгөх болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж