"Монгол дасгалжуулагч нарт хэлний мэдлэг хэрэгтэй байна" | News.MN

"Монгол дасгалжуулагч нарт хэлний мэдлэг хэрэгтэй байна"

Хуучирсан мэдээ: 2019.01.06-нд нийтлэгдсэн

"Монгол дасгалжуулагч нарт хэлний мэдлэг хэрэгтэй байна"

Шинээр хэвлэгдэн гарсан“Монгол дасгалжуулагчийн философи & туршлага” номын талаар зохиогч, доктор, дэд профессор Ш.Долгортой ярилцлаа. Тэрбээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газарт спортын сэтгэлзүйн судалгааны мэргэжилтэнээр ажиллаж байна.

Спортын сэтгэл зүйч, (Ph.D), дэд профессор Ш.Долгор сүүлийн жилүүдэд хийсэн судалгаан дээрээ үндэслэн дасгалжуулагчийн тухай номоо бичжээ.

-Таны хувьд олон жилийн судалгаан дээр суурилан дасгалжуулагчийн философи ба туршлага номыг бичжээ. Эндээс яриагаа эхлэе?

-Олимпийн наадмын амжилтыг дүгнэхдээ хүмүүс тамирчдын сэтгэл зүйгээс боллоо гэж хардаг. Зарим тохиолдолд тамирчны сэтгэл зүйн асуудалд дасгалжуулагчийн биеэ авч явах байдал, хувь хүний харилцаа хандлага, тамирчнаа ойлгож байгаа, ойлгохгүй байгаа байдал гээд сөрөг нөлөө үзүүлдэг зүйлс байгаа нь ажиглагдаж анхаарал татах болсон. Мөн шилдэг тамирчдын бэлтгэгдэж ирсэн үндсэн арга зүйн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай болж байна. Тухайн тамирчин хэрхэн бэлтгэгдэж байна, ирээдүйд түүнээс юу хүлээж болох талаар бодох шаардлагатай болсон. Дасгалжуулагч хүн зөвхөн медаль авдаг хүнийг бэлтгэхээс илүүтэй тэр хүн нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, нийгмийн манлайлалд эерэг нөлөө үзүүлэхүйц “манлайлагч” байх хэрэгтэй. Тухайлбал: “Хөдөлмөрийн баатар”, МУ-ын Гавъяат цолтой тамирчин “нэр нидэртээ тэнцсэн хүн” л байх ёстой. Манай өнөөдрийн практикт энэ байдал зарим талаараа эсрэг  дүр харагдах болж байгаад дүгнэлт хийх хэрэгтэй болж байгаа. Энэ байдлыг хэн зөв чиглүүлж чадах вэ? гэвэл үүнийг дасгалжуулагч л өөрчилж чадна. Учир нь тамирчин амжилтад хүрэх бүх замдаа эцэг, эхээсээ илүү дасгалжуулагчтайгаа хамгийн ойр ажилладаг. Тиймээс тамирчны хөгжил,төлөвшил, амжилтыг төлөвлөн амьдралыг нь зурдаг “дасгалжуулагч хүн өөрөө үлгэр жишээ байх хэрэгтэй” болж байгаа.

-Тэгэхээр дасгалжуулагч өөртөө өөрчлөлт хийх шаардлагатай болж байна уу?

-Дасгалжуулагч нарын “тамирчин бэлтгэх” цаад зорилгод шинэчлэл хийх ёстой юм байна гэж харсан. Орчин үед тамирчныг дасгалжуулахдаа дасгалжуулагч нар хоёр өөр зорилго дээр төвлөрдөг болсон. Нэг хэсэг нь тамирчнаа амжилтанд хүргэхийн тулд илүү их анхаардаг бол нөгөө хэсэг нь тамирчнаа эхлээд “хүн” байлгахад илүү анхаарч дараа нь амжилтад хүргэхийг эрмэлзэх болсон. Эргээд харахад Монголчууд бид амжилтын төлөө олон жил явжээ. Энэ хугацаанд бид авах боломжтой бүх медалийг хүртсэн. Энэ хүртэл Монголын дасгалжуулагч нар чамлахааргүй сайн ажилласан. Өнгөрснөө эргээд харахад спортоос төрсөн алдартнууд маань “хүн болж төлөвшиж” чадсан уу? Амжилт гаргасан ч гэлээ амьдралаа аваад явж чадаж байна уу?, спортын каръер дууссаны маргааш нийгэмд байр сууриа олж чадсан уу? өөрийгөө зөв илэрхийлж чаддаг уу? гэх мэт олон асуулт гарч ирсэн. Үүнийг эртнээс зөв чиглүүлдэг хүн хэн байсан бэ? гэхээр дасгалжуулагч л байсан. Спортоор хичээллэхэд тамирчин дунджаар 10-12 жил хичээллэж байж хүссэн амжилтандаа хүрдэг судалгаа бий. Үүнийг олон улсын судлаачид хүлээн зөвшөөрсөн. Амьдралынхаа ид сайхан залуу үеийг спортод зориулсан ч хүн болж төлөвших ёстой. Тамирчин нийгмийг сэтгэл зүйг сэрээх, сайн сайхан зүйлд тэмүүлэх загвар, түүчээ нь болж байдаг. Зарим тамирчин жижиг зорилготой учраас багахан амжилт гаргаад биеэ тооход хүрдэг нь дасгалжуулагч дутуу ажилласныг харуулдаг.

-Та номондоо 17 дасгалжуулагчийн яриаг оруулсан байна. Дасгалжуулагч бүрийг ямар сэтгэлгээгээр ажилдаа ханддаг, тэгээд хэрхэн амжилтанд хүрсэн тухай гаргахыг зорьжээ. Эдгээр ярилцлагууд бусад дасгалжуулагч нарт өөрийгөө харьцуулж, дүгнэлт хийхэд гол үүрэг гүйцэтгэж байна гэж харлаа?

-Тус номны нэг онцлог нь тодорхой хэмжээнд амжилт үзүүлж, олимп, дэлхийн медальтанг төрүүлсэн 14 спортын төрлийн 17 дасгалжуулагчийн яриаг оруулсан. 19 ижил асуулт тавьсан. Хэдийгээр өндөр зэрэглэлийн гэх тамирчин бэлтгэсэн ч тэр нь амжилтанд хүрсний дараа  биеэ тоож байгааг харсан дасгалжуулагч “би түүнийг хүн болгож чадаагүй” юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч байсан нь нэгийг бодогдуулсан. Тиймээс дасгалжуулагч бид юуны өмнө “зөв хүн бэлтгэж байгаа” гэдгээ ойлгох ёстой. Үнэхээр бид амжилт гаргаад амжилтандаа халуурдаг ийм хүн бий болгоод байх юм бол “нийгэмд ёс зүй тогтох боломжгүй” юм.

-Магадгүй тамирчин бүрт амжилт үзүүлэхэд дасгалжуулагчийн бэлтгэлээс гадна санхүүгийн томоохон асуудал тулгардаг. Зарим тамирчид санхүүгийн боломжгүйгээс болж тэмцээн өнжих тохиолдол гардаг шүү дээ. Үүн дээр та юу гэж хэлэх вэ?

-2019 оны өмнөхөн чөлөөт бөхийн тамирчин Б.Шоовдор телевизээр яриа өгөхдөө “Би шигшээ багийн тамирчин болоогүй байхдаа гадаадад тэмцээнд явах зардлаа олох гэж  их том асуудалд ордог байсан. Харин шигшээ багийн тамирчин болж чадсанаар энэ тал дээр санаа зовохгүй болж, ДАШТ-ээс медальтай ирлээ” гэж хэлж байсан. Энэ юуг хэлээд байна вэ? гэхээр тухайн тамирчныг “өндөр зэрэглэлийн тамирчин болгох” энэ асуудал ардын түмний дэмжлэг татварын мөнгө юм. Тамирчин, дасгалжуулагч нараас гарч байгаа зүтгэл бол байна. Гэхдээ санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэхэд олон хүний хөдөлмөр далд хэлбэрээр зарцуулагддаг. Илт олны дэмжлэгийг хүртдэг улс бол тамирчин болон дасгалжуулагч юм. Филисофи буюу сэтгэлгээний хувьд өөрчлөгдсөнөөр тамирчнаас илүү дасгалжуулагчийн хөдөлмөр нь үнэлэгддэг байх ёстой. Өнөөдөр нэг тамирчин ДАШТ-ээс медаль авлаа гэхэд дасгалжуулагч нь хэн байсан гэдгийг хүмүүс тэр бүр анхаардаггүй, мэддэггүй. Гэтэл дасгалжуулагчийн ур чадвараар л тамирчин өндөр зэрэглэлийн тамирчин болдог.

– Бусад улс оронд дасгалжуулагчийг хэрхэн ойлгодог вэ?  Дасгалжуулагчийн тухай ном бичихэд олон улсын туршлагыг авсан байх?

-Дэлхийн бусад оронд “сайн тамирчин бэлтгэх гэж байгаа бол сайн хүн бий болгох ёстой” гэсэн зарчим дээр анхаарлаа хандуулан дасгалжуулагч нар ажиллаж байна. Бид хоцрогдож эхэлж байна. Дасгалжуулагч мэргэжлийн тухай ойлголтын хувьд өөрчлөгдөхгүй бол хоцрогдож байна. Хамгийн энгийн жишээ дурдъя. Японы дасгалжуулагч Косэй Иноүэ “Рио 2016” олимпийн наадамд бахдам амжилт үзүүлснийхээ дараа нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа: “Хэдэн арван жилийн дараа ч үргэлжлэн хөгжсөөр байх, ялсаар байх тийм баг байгуулах ёстой. Би байхгүй байсан ч хийх ёстой зүйл үргэлжлэн явагддаг, зорилго тодорхой тийм багийг энэ 4 жилд байгуулсан гэж боддог. Үнэхээр энэ 4 жил миний хувьд тамирчдаасаа илүү хөгжиж, дэвшиж чадсан 4 жил байлаа” гэж ярьсан байна. Японы жүдо бөхийн эрэгтэй баг Риогийн наадмаас хоёр алт, нийт долоон жинд бүгдэд нь медаль хүртсэн шүү дээ. Бид энэ жишээнээс Япон улс шилдэг тамирчнаа ямар философиор бэлтгэж байгааг харж болно. Тамирчдыг амжилт гаргахаас гадна тамирчны карьераа орхиход сургах тал дээр анхаарч байна. Ажиглаад байхад манай дасгалжуулагч нар юу боддог вэ? гэхээр “би л ажиллаж байхдаа сайн ажиллах нь чухал намайг гараад явахад эд нар унана уу, сэхнэ үү надад хамаагүй” гэж боддог. Ийм бодолтой байдаг учраас тамирчин хохирч мөн тухайн тамирчинд зарцуулсан хөрөнгө оруулалт ашиггүй болж байна. Бид “өөрсдийн энэ хувиа хичээсэн сэтгэлгээг өөрчилж, алдаагаа засахын тулд дасгалжуулагч хүн өөрөөсөө эхлэн үндсэн зорилгоо өөрчлөх хэрэгтэй” гэж энэ номыг бичлээ. Гэхдээ номын эрэлт хэрэгцээ их байгаа. Учир нь захиалга аваад хэвлэлтээс гарсан нь дуусчихсан. Спортын холбоод дасгалжуулагч нараа хөгжүүлэх хэрэгцээгээ мэдэрч байгаа нь тун сайн гэж харж байгаа. Дасгалжуулагч нарынхаа оюунд хөрөнгө оруулалт хийхэд анхаарал хандуулах болсон нь сэтгэлгээний дэвшил мөн тул талархаж байна.

-Монголын дасгалжуулагч нарт олон улсад ажиллах боломж их байна. 

-Монголын дасгалжуулагч нарт дэлхийд гарах боломж байна. Хэд хэдэн спортын төрлөөр гадаадад уригдаж ажилласан туршлага бий. Цаашдаа ч төрөл болон тоо нь нэмэгдэх боломжтой. Үүний тулд сахилга баттай байж, хэлний чадвараа сайжруулах хэрэгтэй байгаа. “Дасгалжуулагч сахилга баттай байна” гэдэг бол “тэр өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай” байгааг харуулдаг.

Тиймээс Монголын тамирчдад амжилт гаргах асар их боломж, өгөгдөл байдаг. Гагцхүү түүнийг зөв залж, чиглүүлэхийн тулд дасгалжуулагч ТА үргэлж хөгжиж байх цаг үе ирсэн гэдгийг л ойлгож хөгжих оролдлогыг өөрөөсөө эхлэн хийхийг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ган 2019-01-06 192.82.65.175

Доктор Долгор сайн судалгаа хийж маш сайн ном бичжээ. Монголын спортод дутаад байгаа юм ганцхан энэ шүү.
Долгортоо улам их амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-01-06 172.56.3.31

Mash nariin setgel zuin medremjtei baih heregtein bolovuu.dairaad duusga gedeg ch Ali deer ongorson baih.nasantogtoh,bandi,mishigee bagsh zereg ayduu zoolon uls bnaa

Avatar

Монгол 2019-01-06 150.129.140.190

Энэ авгайн мэдлэг , философи гэж юу байх вэ дээ!
Шаравааг болон хэдэн хэлтсийн дарга нар нь төрийн албанд тэнцэхгүй болж байгаа сурагаар жаахан тодорч , дарга болох санаатай байгаа юм байх даа!
Ичих булчирхайгаа гээсэн хоосон ам!
чамтай чамгүй миний Монголын дасгалжуулагч нар амжилтаа гаргаад явж байна!
Нөгөө " малаа яаж хариулахаа марксизмаар заалгахгүй" гэдэг шиг!

Avatar

Монгол 2019-01-06 150.129.140.190

Энэ авгайн мэдлэг , философи гэж юу байх вэ дээ!
Шаравааг болон хэдэн хэлтсийн дарга нар нь төрийн албанд тэнцэхгүй болж байгаа сурагаар жаахан тодорч , дарга болох санаатай байгаа юм байх даа!
Ичих булчирхайгаа гээсэн хоосон ам!
чамтай чамгүй миний Монголын дасгалжуулагч нар амжилтаа гаргаад явж байна!
Нөгөө " малаа яаж хариулахаа марксизмаар заалгахгүй" гэдэг шиг!
чиний гадаад хэл мэддэг, философи мэддэг гэж ёстой буруу хойшоо!!!!!

Avatar

Зочин 2019-01-06 103.229.123.106

Манай тамирчин, дасгалжуулаг нар нээрээ хэлний мэдлэг муу, тэгээд уураа хүрэхээр дэвжээн дээр хувцасаа тайчиж "хэл амаа ололцдог" биз дээ…

Avatar

зочин 2019-01-06 202.9.44.151

за хө дасгалжуулагч нар хэлний мэдлэг хэрэгтэй ч гэсэн сайн тамирчин төрүүлэхийн тулд амь бие хайргүй зүтгэж байгаа хүмүүс. Тайчих буруу биш. өөрөөр тэмцэх ямарч боломжгүй байсан. Шигшээ багийн болон холбооны удирдлага нь тоохгүй болохоор өөрөөр яах ёстой юм бол. Нүгэл нүдээрээ гарч Төмөрбаатар шүүгч эд нар авилгын хэрэгт холбогдсон юм биш үү. Дандаа хахуульдаж худлаа шүүдэг, энд тэнд дандаа маргаан гаргадаг нөхдүүд шүү. МСонголын хэдэн тамирчдыг ялгаварлан гадуурхдаг энэ мэт хүмүүс алга болмоор

Avatar

mnbvc 2019-01-06 193.80.238.47

teneg heden buh

Avatar

зочин 2019-01-06 202.9.44.151

өөрөө уса тэнэг ,тэнэг чиний чадаагүйг чадаж хийгээгүй хийж байгаа шүү

Avatar

Зочин 2019-01-06 64.119.25.66

Энэ өөрөө тийм хэлтэй юу хахаха

Avatar

Зочин 2019-01-06 64.119.18.164

Улс төрч болдог тамирчид, бөхчүүдийг хараад үнэн ой гутдаг. Энийгээ болиод спортоороо л явах хэрэгтэй. Тамирчин тэгээд дасгалжуулагч, нийтийн биеийн тамирын ажилтан гэх мэт.

Avatar

Ene awgain helsen ug bol 2019-01-06 202.9.45.37

Mongolchuud dandaa bie birneesee aldaa, uu sev, chaddaggui, muu zuiliig ni olj hardagiin tod jshee. AaATLANTA surguuliin zahiral odgerel gej neg abugai bii, ter ch bas dandaa suragchdaa eldveer gochildog.

Avatar

Түүхч Пүүжээ 2019-01-06 106.186.233.133

Биеийн тамирын салбарт чухал ном хийжээ. Философи гэдэг үгийг ашигласан нь хэр зөв юм бол?

Avatar

Зочин 2019-01-06 103.229.123.11

Бехийн дасгалжуулагчид л лав жинхэнэ тэнэг гарууд байдаг юм билээ, юун хэл ус, стратеги, тактик хор найруулж хэруул хийсэн л гарууд , хоосон толгойтойгоо мэдэхгуй беен амбиц, нэгнийхээ бегсийг ухаад сандал ширээ булаалдаад л байж байдаг юм билээ, унэн бутэхгуй гарууд

Avatar

Зочин 2019-01-06 202.179.26.82

Олимп, ДАШТ-ээс медаль авсан тиамрчдад насан туршад нь сар бүр шагналын гэх сая сая төгрөг буюу хэдэн мянган ам.доллар өгдөг улс Монголоос өөр алга. Монгол улс тийм баян юм уу.

Avatar

Лхагва 2019-01-06 66.181.177.39

Битгий атаарх

Avatar

Зочин 2019-01-06 103.229.123.106

Татвараас шагнал авдагудын нэг нь байх нь… Удахгүй тэгэхээ болино шүү дээ. Буцааж төлүүлэхгүй бол их юм…

Avatar

зочин 2019-01-06 202.9.44.151

юу ч чадахгүй нөхдүүд атаархаад үхлээ юу. арчаагүй юмнууд

Avatar

Хүн 2019-01-06 64.119.19.43

Спортод шинэчлэл хийх цаг ирсэн байна.

Avatar

Зочин 2019-01-06 64.119.19.43

Спортод шинэчлэл хийх цаг ирсэн байна.

Avatar

Зочин 2019-01-06 64.119.19.43

Монгол тамирчин ч гэлтгүй монгол хүмүүс сэтгэлгээний шинэчлэлт хийх хэрэгтэй байна. Хийе бүтээе гээд сэтгэл шулуудаад явж байгаа нэгнийгээ дэмжих хэрэгтэй.

Avatar

Кармен 2019-01-06 202.179.27.18

Философито

Avatar

АРД 2019-01-06 122.201.31.41

Маанаг бөхчүүдэд гадаад хэлний байтугай монгол хэлний чадвар ч байхгүйг хүн бүр мэднэ. Махан толгой маанаг бөхчүүдийг улс төрөөс л хол байлгах хэрэгтэй. Нэг эргүү мал самбочин гар улс эх орныг хагалган бутаргаад дууслаа…

Avatar

muugii 2019-01-06 103.240.240.73

2020оны олимпд 23НАСТАЙ БЖ баталгаатай алт авах байсан Анхцэцэг, Цэлэнчимэд, 2 САЯХАН 21Н НАСАДААТӨРСӨН НЯЛХ ХҮҮХЭД ГАРГАЖ 18-20НАСАНДАА ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТАНДАА Ч ДӨХӨЖ ЧАДАХГҮЙ БАЙНА, 1ЖИЛИЙН ДОТОР ХУУЧИН ФОРМОНДОО ОРООД СЭХЛЭЭЭ ГЭХЭД ОЛИМПД ОРОХ ЭРХЭЭ АВЧ ЧАДАХ УУ ЧАДЛАА ГЭХЭД ХҮРЭЛД ХҮРВЭЛ ДЭЭДИЙН ЗАЯА БОЛЧООД БАЙНА, ЭНЭ2Т ГАНЦ ГАНЦ СПРАЛ ТАВИАД ӨГЧИХӨЖ ЧАДДАГГҮЙ ДАСГАЛЖУУЛАГ ЭМЧ ГЭЖ БХГҮЙ УЛС ДЭЛХИЙД БХГҮЙ ЭЭ

Avatar

Сургах 2019-01-06 64.119.27.187

Загдсүрэн та 2 л спортын мэргэжлийн хүмүүсээ муулах юм даа. Тэднийг сургах, дэмжихийг бодоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж