Хуучин улс төр шинэ онтой золгосон 7 хоног | News.MN

Хуучин улс төр шинэ онтой золгосон 7 хоног

Хуучин улс төр шинэ онтой золгосон 7 хоног

Хуучин улс төр шинэ онтой золгосон 7 хоног

Дэлхий нийт хуучин оноо үдэж, шинэ оноо угтсан долоо хоног өнгөрч байна. Бүтэн сар баяр тэмдэглэсэн монголчуудын шинэ жил өндөрлөж, цагаан сартай залгажээ.  Телевизээр цагаан сарын рекламууд хөвөрч, харин Монголын төрд юу ч өөрчлөгдсөнгүй. Хуучин онд өрнөсөн улс төр шинэ онд яг л хэвээрээ үргэлжилж, ам.долларын ханш өсч, мах магнаг болсон гээд эдийн засагт дотоод шалтгаантай шинэ хямрал дохиолж эхлэв.

ТЭГ ЗОГСОЛТ

Шинэ он гарсан хэдий ч Монголын төр тэг зогсолттой хэвээр байна.  МАН-ын энэ хүү зодоон хэр удаан үргэлжлэхийг таашгүй бөгөөд эрх баригчдын хагарал улс орны эдийн засаг, аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж эхэллээ. Шинэ онд хуучин оны улс төр хэвээр үргэлжлэх нь Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээнээс сонсогдож байна. Ямар ч төр нь гацалттай хэдий ч иргэд нь шинэ оноо төв талбайдаа угтсан юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСӨЛ

УИХ-ын 40 гишүүн спикерээ эсэргүүцэн ажил хаялт зарлаад удаж байгаа юм. Байнгын үйл ажиллагаатай байх ёстой Монголын парламент нэгэнтээ гацсан тул Ерөнхийлөгч УИХ-ын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, Тамгын газрын дарга З.Энхболдоор өргөн бариулсан нь энэ долоо хоногийн гол сенсааци байв.  Уг хуулийн төсөлд "УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр УИХ хэлэлцэн, ёсоор болгосон бол чөлөөлнө" гэсэн заалтын суулгаж өгсөн юм.  Гэвч, үүний ард Монголын парламентын дархлаа сулрах эрсдэл байгааг сануулах улстөрчид харин цөөхөн байна.

МАХ МАГНАГ БОЛОВ

Махны үнэ тэнгэрт хадсан нь амралтын өдрүүдийн шүүмжлэл дагуулсан нэг сэдэв байлаа. Сар шинийн өмнөхөн махны үнэ өсдөг ч, энэ жилийн хувьд хэтэрхий өндөр байгаа нь хятадуудын худалдан авалттай холбоотой гэсэн албан бус мэдээлэл цацагдаж буй. Гэвч, зөвхөн мах бус өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буюу гурил, сүү, талхны үнэ өссөн.  Мах болоод бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь хятад ченжүүдээс илүү Монголын эрх баригчид тэр тусмаа МАН-ыг буруу. Тэд өнгөрсөн гурван жил  ажил хийхээс илүү албан тушаалын  хэрүүл хийсний үр дүнд  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч,  үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш унасаар байгаа билээ. Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан эдийн засагт ирэх эрсдлийг шинэ оны өмнө эрх баригчдад анхааруулсан ч харамсалтай нь МАН-ын зодоон эргээд энэ улсыг эдийн засгийн хямралд хүргэж болзошгүй эхний дохио бол мах болоод өргөн хэрэглээний үнийн өсөлт болжээ.  Төрөө хямралаас, иргэдээ ядуурлаас гаргах амлалтайгаар эрх баригч болсон МАН-ынхан харамсалтай нь, идсэн ЖДҮдээ бялуурсан уу энэ тухай ярьж, санаж байгаа хүн алга.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-06 66.181.180.203

Irged ch yalgaagui JDYChdee barag l huurhii zeel yum tulchih. bh ch geh shig. Zasgiin gazar yu ch hiihgui baihad zailuulah l heregtei bizdee

Avatar

Зочин 2019-01-06 75.86.79.22

Энэ их төрийн үймээн Хаянхярваа танаас ихтэй гэж иргэн хүний хувьд боддог. Таныг Бүлгийн даргаа өг гэсний төлөө Засаг огцруулна гэж тэнэгтэж гүйгээд энэ их хагаралыг авчирсан хүн нь Та. Одоо таныг иргэд болон монголын улс төр хүлээж авахгүй болов уу
1 3
Хариулах

Avatar

Зочин 2019-01-06 202.126.89.197

МИЕЭГ БУШУУ ЗАЙЛУУЛ !!! МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ЮМ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ !!! ШАВАР Л БОЛСООР БАЙНА !!! ХАР ГАЙ !!!

Avatar

Amar 2019-01-06 202.179.25.180

Элбэгдоржийн энэ сайт одоо болио.Элбэгшунал шигээ иргэдийнхээ нүүрйг харах эрхгүй болвол яана.Айн.

Avatar

Зочин 2019-01-06 122.201.21.70

МАН-ыг татан буулгая!!!!! Дараа нь араас нь АН-ыг!!!!!

Avatar

zochin 2019-01-06 202.179.26.225

bid chymraad ,uduuraad udaj bna, odoo bid diilech nas tenchee alga, ta nart itgesen ,chuleesen ,yg odoo ymarch ur dun alga, ta nariig charachaas oi gutaj bna. Bugd sain duraaraa ogchor. Ene chin l yduu bidend ogoj baigaa ta beleg, iimd uter turgen buren bureldchuuneeree ogchor

Avatar

Зочин 2019-01-06 139.5.216.50

Ждү-чин Ерөнхий сайд Хүрэлсүх өөрөө Махны үйлдвэртай ш дээ. Дүү Давхарбаяр нь нэр дээрээ авч явдаг. Тэр хятадуудтай нийлж мах урагш нь гаргаж байгааг баримтаар нь мэдэх хүн байна шүү. ЖДҮ-гийн зээл авсан МАН-ын гишүүн УИХ-ын гишүүд бүгд л мөнгө угааж мах гаргаж, долларыг угааж байгааш дээ.: Ард түмнээ боддоггүй ийм засаг, нам төр байдаг юм уу.

Avatar

Битгий ш** 2019-01-06 202.126.89.84

Чи өөрөө бол яг тийм ийм гэдгийг нь мэдэхгүй юм байна тээ. Зүгээр сайн мэддэг хүн байгаамуу тээ. Хахахах. Битгий ийм гошин шог байлдаа. Хэрвээ асуудалтай бол тэр хүндээ хэлээд баримтаа ил болгочооч. Харлуулах гээд ядчих юмаа сдаа хөлсний үзэл бодлоо худалдсан гөлөгнүүд

Avatar

Gan 2019-01-06 112.72.11.122

MAXH MAH 2iig tatam buulgaad muzeid tavih bolson bna mongolchuudaa Hutelsuh Enhbayar 2 namiinhaa neriig solihoor tohirson humuus

Avatar

76 гишүүний бараг 70 нь махны үйлдвэртэй гэнэ 2019-01-06 59.153.113.93

УИХ-н гишүүн Мөнх-Оргил, Батзандан, Энхбаяр…. гээд бүгд шахуу махны үйлдвэртэй гэнэ. Бүгд махаа экспортонд гаргаад нийслэлчүүд хамгийн өндөр үнээр мах авч иднэ. Махны экспорт дотоодын махны үнийг нэмэж жирийн иргэд чирэгдэж амьдрал улам хүндэрч байна. Ийм л арчаагүй Иргэдээ шулж, иргэдийнхээ бизенсийг булааж иддаг арчаагүй төр засагтай улс даа Монголчууд бид.

Avatar

Зочин 2019-01-06 64.119.20.33

За МАХ БОЛ АРАЙЛ ДЭНДЭЖ БАЙНАА 11000₮ ӨӨР МАХ АВЧ ИДЭХ БОЛООД БАЙНА ЭНЭ ТЭГЭЭД 3 САЯ ХҮНТЭЙ 80 ГАРУЙ САЯ ТОЛГОЙ МАЛТАЙ УЛСАД АРИУН ЯВДАЛ УУ ХММММ ЭНЭ 76 ЧДЭЭ МАХНЫ ҮНЭ Ч МЭДЭХГҮЙ ТАСАРЦАН ХҮМҮҮСД ХАМААГҮЙ БАЙДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ

Avatar

Зочин 2019-01-06 64.119.20.33

За МАХ БОЛ АРАЙЛ ДЭНДЭЖ БАЙНАА 11000₮ ӨӨР МАХ АВЧ ИДЭХ БОЛООД БАЙНА ЭНЭ ТЭГЭЭД 3 САЯ ХҮНТЭЙ 80 ГАРУЙ САЯ ТОЛГОЙ МАЛТАЙ УЛСАД АРИУН ЯВДАЛ УУ ХММММ ЭНЭ 76 ЧДЭЭ МАХНЫ ҮНЭ Ч МЭДЭХГҮЙ ТАСАРЦАН ХҮМҮҮСД ХАМААГҮЙ БАЙДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ

Avatar

Зочин 2019-01-06 103.26.195.137

тэнэглэлээ больмоорр юм даа МАНы 27

Avatar

Иргэн 2019-01-06 66.181.184.173

Монгол гэж дарга нэртэйнууд нь баяжсан,ард тумэн нь угэйгуй ядуу,засгийн газрууд нь байгаа мах,нуурсээ ч ард тумэндээ огч чадахгуй юм даа,гадныхан ,дарга их эрх мэдэлтэй байдаг болж дээ.

Avatar

Зочин 2019-01-06 149.167.33.143

МАН МАХН БАЙХААСАА Л МАХНЫ ҮНИЙГ НЭМЖ УЛС ТӨР ХИЙДЭГ БАЙСАН НЬ ДАВТАГДАЖ БАЙНА. ЮУ Ч ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ. ХАРИН ИДЭЖ УУСАН НЬ ХЭДЭН ТЭРБУМАН ДАХИН ӨСЖЭЭ. ЖДҮҮГ БОЛ ЖИЖИГ ХАРМААНЫ МӨНГӨ ТӨДИЙ ГЭЖ ЯРЬЖ БАЙНА ШҮҮ. 60 ТЭРБУМЫН ЛУЙВРАА ЯЛСАН НАМЫН ХИЙДЭГ Л ХУЛГАЙ Ш ДЭЭ ЮУН СҮРТЭЙ ЮМ БЭ ГЭЖ БАЙНА ШҮҮ. КОНЦЕССЫН ЛУЙВРАА БАЙХ ЁСТОЙ ИДЭЛТ ГЭНЭ ШҮҮ. ЛИЦЕНЗИЙН ЗАЛИЛАНГАА 30 ГЭР БҮЛИЙН ӨМЧ ГЭЖ БНА ШҮҮ. СУУДЛАА БУЛААЦАЛДАХ НЬ ХУУЛЬ ЁС ЗҮЙД ОГТ ХАМААГҮЙ ӨӨРСДИЙНХ НЬ ДАВУУ ЭРХ ГЭНЭ ШҮҮ. ЭДНЭЭС БҮР МӨСӨН САЛЬЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж