Автобусны зогсоолд жижиг тэрэг зогсох хориотой

Хуучирсан мэдээ: 2019.01.05-нд нийтлэгдсэн

Автобусны зогсоолд жижиг тэрэг зогсох хориотой

Автобусны зогсоолд жижиг тэрэг зогсох хориотой

Нийтийн тээврийн үйлчилгээ зогсохтой зэрэгцэн жижиг тээврийн хэрэгслүүд тодорхой чиглэлд хүн тээвэрлэхээр автобусны буудал дээр цуваа үүсгэн зогсдог. Тэгвэл энэ нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл гэдгийг албаныхан жолооч нарт сануулж байна.

Тодруулбал,  2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж байгаа Замын хөдөлгөөний  шинэчилсэн дүрэмд  зааснаар чиглэлийн тээврийн хэрэгслийн болон таксины зогсоол дээр 22:00-06:00 цагийн хооронд хүн буулгаж, суулгахаар түр зогсохоос бусад тохиолдолд зогсохыг хориглоно гэж заасан байдаг.

Гэвч автобусны буудал дээр жижиг тээврийн хэрэгслүүд дараалал үүсгэж, зогссоны улмаас автобуснууд хоёрдугаар эгнээнд  зогсч, зорчигчдоо буулгаж суулгах хүндрэлтэй тулгардаг аж. Тэгэхээр жолооч нар чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал буюу автобусны буудал дээр зогсохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж