Питтсбург Пингвинсчүүд найм дахь хожлоо авав | News.MN

Питтсбург Пингвинсчүүд найм дахь хожлоо авав

Питтсбург Пингвинсчүүд найм дахь хожлоо авав

Питтсбург Пингвинсчүүд найм дахь хожлоо авав

Үндэсний хоккейн лиг /ҮХЛ/-ийн талбайд өнөөдөр долоон тоглолт боллоо. Эдгээр тоглолтуудаас онцлох хоёр тоглолт явагдсан. Питтсбург Пингвинс баг талбайдаа Виннипег Жетс багийг хүлээн авч 4-0 харьцаатай хожсон байна. Тус тоглолтонд Пингвинсийн хаалгач М.Мюррей 33 удаагийн цохилтыг хааж хаалгаа хуурай манасан бол М.Каллен нэг гоол, нэг дамжуулалт, О.Маатта, Д.Симон, К.Летанг нар тус бүр нэг гоол оруулан ээлжит хожлоо авчээ. Тус тоглолтонд хожил байгуулж буй Питтсбург Пингвинс баг 41 тоглолт хийснээс 23 дахь хожлоо авч байна. Мөн сүүлийн найман тоглолт дараалан хожил авч бүсийнхээ III байранд дэвшээд байна.

Тэгвэл нэгэн цагт ҮХЛ-н шилдэг багуудын нэг байсан Детройт Ред Уингс баг талбайдаа Нэшвилл Предаторс багийг хүлээн авч нэмэлт цагт 4-3 харьцаатай хожсон байна. Өнөөдрийн тоглолт үндсэн цагт 3-3 харьцаатай тэнцэж цаг сунгасан. Нэмэлт цагт залуу лидер Д.Ларкин хожлын гоол оруулж баг нь 6 дараалан хожигдоод байсан хар цувралаа зогсоосон байна. Хүчирхэг Нэшвилл Предаторс багийг буулгаж авсан Детройт Ред Уингс баг 43 тоглолтоос 16 дахь хожлоо аваад байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Pens!!! 2019-01-05 72.66.17.224

ҮХЛ гэж товчилохоо болимоор юм. Шал т1 сонсогдож байгаа биз дээ

Avatar

Pens!!! 2019-01-05 72.66.17.224

ҮХЛ гэж товчилохоо болимоор юм. Шал т1 сонсогдож байгаа биз дээ

Avatar

Сүнжээ 2019-01-05 67.186.39.143

OH YEAH! IT IS MY TOWN. WE WATCH ALL THE TIME. LET'S GO PENGUINS.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж